Дэлхий нийтээр арваннэгдүгээр сарыг “No Shave November” буюу сарын турш сахалаа хусалгүй арьсаа амраадаг сар болгон 15 жил болж байна. Түүнчлэн тухайн сард сахал хусах бүтээгдэхүүнд зарцуулдаг мөнгөө хорт хавдрын эсрэг санд хандивладаг уламжлалтай. Тэгвэл “Монголын сахалтай залуус” төрийн бус байгууллага уг уриалгад нэгджээ. Тодруулбал, “No Shave November”-ийг тохиолдуулан “Монголын сахалтай залуус” нэгдэн орлогоо хүүхдийн хорт хавдрын эсрэг санд хандивлахаар …
virtual
November, 2018
-
6 November
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд 128 бөх зодоглоно
Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархал өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 8-ны өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдах аж.. 2012 оноос эхлэн зохиогдож ирсэн “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба хоёр удаа түрүүлсэн бол улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, улсын гарьд Ө.Бат-Орших нар тус …
-
6 November
Хоёр хар мэнгэтэй, хар бар өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 06. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын 29. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, хоёр хар мэнгэтэй, хар бар өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Мод Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг …
-
6 November
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2-7 хэм хүйтэн, говийн бүс …
-
5 November
БНХАУ-ын иргэдийг хайж байна
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас аялахаар гараад сураггүй болсон БНХАУ-ын хоёр иргэнийг хайж байна. Тодруулбал, БНХАУ-ын харьяат иргэн эрэгтэй 25 настай М, 28 настай эмэгтэй Г нар аравдугаар сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй байгаа юм. Тэднийг сураггүй алга болсон тухай дуудлага аравдугаар сарын 25-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, …
-
5 November
Өсвөрийн баг тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ
Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны улсын аварга шалгаруулах боксын тэмцээн Булган аймагт зохион байгуулагдлаа. Тус тэмцээний 30 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны тамирчин Ө.Энххүслэн алтан медаль, 38 кг-ийн жинд Ж.Ерөөлт мөнгөн медаль хүртлээ. Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд 47 байгууллагын 400 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгарууллаа.
-
5 November
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл зэрэг албаны хүмүүс өнөөдөр дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ажиллалаа. Одоогийн байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачааллаас үзэхэд нийт 2239 …
-
5 November
BTS хамтлаг хүүхдийн хүчирхийллийн эсрэг төсөлд 1.4 сая ам.доллар хандивлажээ
Солонгос улс дахь Нэгдсэн Үндэсний байгууллагаас санаачилж буй хүүхдийн хүчирхийллийн эсрэг төслийн ажилд зориулж BTS хамтлаг, Big Heat энтертаймент хамтран 1.4 сая ам.доллар хандивлажээ. НҮБ-ийн “Гэмт хэргийг зогсооё” кампанит ажлын хүрээнд хэрэгжиж буй “Өөрийгөө хайрлая” төслийн ойн арга хэмжээг энэ сарын 1-4-ний өдрийн хооронд Сүньчонь, Сөүл хотуудад BTS, Big Heat энтертайнмент, Солонгос дахь НҮБ хамтран зохион байгуулсан юм.
-
5 November
ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүллээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 10 дугаар сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргаад байсан юм. Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөний үндсэн дээр ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэв.
-
5 November
“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. 2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохиож буй үзэсгэлэн энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр гарч байгаа юм. Монголын Уран зургийн галерейд …
-
5 November
Улаанбаатар хотыг гэрэлтүүлэх “Гэрэлтэй хот” аян хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд “Гэрэлтэй хот” аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг гурав дахин нэмэгдүүлэх зорилго тавьж, гэрэл унтраах, асаах цагийн хуваарийг улирлын нөхцөлд тохируулан өөрчлөх юм. “Гэрэлтэй хот” аяны хүрээнд хийгдэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын …
-
5 November
11 сарын 8-нд хилийн боомтууд амарна
11 сарын 8-ны өдөр буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохионо. Бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ өдрүүдэд …
-
5 November
Сурагчдыг 12-р сарын 25-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амраана
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал амраах шийдвэр гаргажээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Хүүхдүүдийн II улирлын амралтыг хоёр сар биш нэг сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл …
-
5 November
Топ модель Д. Пүрэвсүрэн “Алдарт эх” боллоо
Топ модель Д. Пүрэвсүрэн энэ сарын 3-нд “Интермед” эмнэлэгт амаржиж охинтой болжээ. Тэрээр ийнхүү одонгийн хүүхдээ өлгийдөн авлаа.Жирэмсэн байх хугацаандаа йогоор хичээллэн, бие давхар ээжүүдэд төрөн төртлөө багшилсан тэрээр хэрхэн эрүүл бөгөөд илүүдэл жингүй төрж болохыг өөрийн биеэр үлгэрлэж буй нэгэн. Хүүгээ төрүүлснийхээ дараа “Лардьма” киноны хоёрдугаар анги болох “Амьдрал” кинонд тоглосон тэрээр ийнхүү дахин завгүй ээжийн аз …
-
5 November
С.Цэрэнчимэд нарын бөхчүүд “U-23”-ын ДАШТ-д зодоглоно
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестэд болно. Зарим жингүүдэд сорилго барилдаан хийснээр 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгожээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65, 70 кг-ын жингийн бөхчүүд насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон тул дээрх жингийн сорилгыг өмнө товлосон хугацаанаас хойшлуулж, аравдугаар сарын 30-нд явуулсан байна. Сорил барилдаанд 65 кг-д Будапештэд зодоглосон ОУХМ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл