Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гэнэтийн хүчтэй аадар борооноос үүссэн үерийн улмаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд аялж явсан суудлын 286-р галт тэрэг 2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөө замаас гарч осолдсонтой холбогдуулан осол болох үед тус галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсад тус бүрт 300.0 /гурван зуу/ мянган төгрөгийн …
virtual
August, 2018
-
14 August
ТЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлжээ
Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан тус яамны удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тухайн үед яаманд жижүүрлэж байсан төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчдад хариуцлага тооцжээ. Тодруулбал, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь …
-
14 August
Мулан киноны фото зургийг танилцууллаа
“Уолт Дисней” кино компани “Мулан”нэртэй бүрэн хэмжээний киног бүтээж байгаа билээ. Өнгөрсөн оны 11-р сард киноны гол дүрийн эмэгтэй болох Муланы дүрд Хятадын жүжигчин Лю Ифэй сонгогдсон.Лью Ифей Хятадын алдартай жүжигчдийн нэг бөгөөд өөгүй цэвэр царай, даруу төлөв зангаараа “шидэт дагина” гэгдэх болжээ. Тэрбээр “Хориотой хаант улс”, “Шоовдорлогдсон хүн”, “Бэлэвсэн эхнэр” зэрэг англи хэл дээрх хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байна. “Мулан” киноны багийнхан жилийн …
-
14 August
Айраг өртөөний төмөр замыг засварлаж дуусжээ
Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг наймдугаар сарын 12-ны үүрээр үерийн улмаас замаасаа гарч осолдсон. Ослын улмаас Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний орчмын зам эвдэрч галт тэрэгний хөдөлгөөнийг хаагаад байсан билээ. Харин өнөөдөр орой төмөр замыг сэргээн засварлаж дуусжээ. Ингэснээр галт тэрэгний гол замыг нээж тээвэрлэлт саадгүй явах боломжтой боллоо. Замыг засварлахаар ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэг, …
-
14 August
Осолдсон галт тэрэгний зорчигчдын биеийн байдлыг нь хянаж байгаа гэв
Улаанбаатраас Сайншандын чиглэлд явж байсан суудлын галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан үйл явдал болж өнгөрсөн билээ. Дорноговь аймгийн түргэн тусламжид галт тэрэгний осол болж зарим хүн гэмтэж, бэртсэн байдалтай байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Дорноговь аймгийн Эрүүл Мэндийн Газар, Айраг, Даланжаргалант сум болон Төмөр Замын эмч ажиллагсад хамтран осол болсон газар дээр очиж яаралтай арга …
-
14 August
С.Бямбацогт нарын гишүүд хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл санаачлав
УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай энэхүү тогтоолын төсөлд Засгийн газрын саналыг авахаар хүргүүлжээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно” гэсэн зорилтыг тусгасан. Энэ зорилтоо бүрэн гүйцэд …
-
14 August
Энэ нийгэмд ховордсон өмгөөлөгч
Өмгөөлөгчид гэхээр л мөнгөний төлөө ажилладаг хүмүүс гэж ойлгох нь бий. Гэтэл энэ ангилалд багатаамгүй өмгөөлөгчид мэр сэр байх юм. Энэ удаад бид өмгөөлөгч Р.Булгамааг онцлохоор шийдлээ. Багш, Монгол улсын Арбитрын шүүхийн арбитрч, өмгөөлөгч, Ерөнхийлөгчийн хуулийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөх гээд шавилхан биедээ ахадсан их ажилтай энэ бүсгүйг танихгүй хүн ховор биз. Өмгөөлсөн хэргээ эцсийг нь хүртэл өмгөөлсөн шиг …
-
14 August
Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 14-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, Дүүргийн Ахмадын хороо, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламжийн төв, Палентологийн төв, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Мянганы гол, МЦ, Дэлгэр Тэс, Вай …
-
14 August
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд баялаг төгөлдөр болно
Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 14. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 3. Ангараг гараг. Харцага одтой, таван шар мэнгэтэй шар бар өдөр. Балжиннямтай өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Сансар Суудал: Төмөр Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой …
-
14 August
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу …
-
13 August
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Мэргэнийг томиллоо
Засгийн газрын 8 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх эрх хуулиараа Засгийн газарт хадгалагддаг. Зам, тээврийн хөгжлийн яам нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй болж, …
-
13 August
300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар ирэх оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглож, боловсруулсан түлшийг гэр ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг цогц арга хэмжээ авах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын сайд, Засгийн …
-
13 August
Замын-Үүд рүү суудлын автомашинаар явж байсан хоёр иргэн үерт урсаж амиа алджээ
Дорноговь аймгийн Айраг суманд наймдугаар сарын 12-ны өдрийн 14:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож, найман айлын гэр усанд автсан тухай дуудлага 04:40 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум …
-
13 August
Эмгэнэл
Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан хуульч Т.Гомбосүрэн 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр зуурдаар таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Т.Гомбосүрэн нь 1980 оны дөрөвдүгээр сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрж өсжээ. Тэрбээр 1997-2001 онд “Сүлд” хууль зүйн дээд сургуулийг төгсөж, 2007 онд Английн Манчестерийн их сургуульд мэргэжил дээшлүүлж, 2012 онд …
-
13 August
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын сахилга хариуцлагыг чангатгана
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг өнөөдөр зохион байгуулж, төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүргийг хотын дарга өглөө. “Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах хэрэгтэй” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцоллоо. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг 8 дугаар сарын 10-наар тасалбар болгож, төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтэд хяналт тавихыг үүрэгдлээ. Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө авто …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл