virtual

July, 2018

  • 18 July

    Гүюг хаанаас Ромын Пап-д илгээсэн захидлыг Хархорум музейд авчирлаа

    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Хархорум музейн ховор нандин үзмэр нэгээр нэмэгдлээ. 1245 онд Гүюг хаанаас ромын Пап-д илгээж байсан захидлын зөвшөөрөгдсөн цорын ганц хувилбарыг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэ дэ Фэлип Хархорум музейн сан хөмрөгт өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү захидлын хувилбарыг 2017 оны 03 сард Хархорин сум руу илгээж байсан бол өнөөдөр …

  • 18 July

    “Найрамдал” цогцолборыг Алтан гадас одонгоор шагналаа

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97 жилийн ой, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 104-р зарлиг гаргаж, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “…Монголын залуу хойч үеийг сурган …

  • 18 July

    Монгол бөхчүүд “гуалиг” байсны баталгаа

    Үндэсний бөхийн барилдааны түүхэн зургуудыг харвал Монгол бөхчүүдийн бие хаа харьцангуй чанга, илүүдэл жингүй байсан нь харагдах ажээ. Үндэсний Архивын газарт хадгалагдаж буй бөхчүүдийн зарим ховор нандин зургуудыг хүргэе. 1930-1940 оны үеийн бөхчүүд Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт түрүү булаалдсан бөх, Дархан аварга Дарийн Дамдин 1964 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдсан бөх Шаравсамбуу 1964 оны Улсын аварга шалгаруулах …

  • 18 July

    Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан

    АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баярыг дайлсан тухай бичлэг сошиал сүлжээнд тарж байгаатай холбогдуулан тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг  дараах тодруулгыг өгчээ.  -Танай байгууллагын даргын өрөөнд авлигын хэргээр шалгагдаж байгаа С.Баяр орж хоол цайгаар дайлуулсан тухай бичлэг өчигдөр сошиал сүлжээнд тарлаа. Энэ ямар учиртай бичлэг вэ? Эвлүүлэг байж болох уу? -АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан байж …

  • 18 July

    Германы “Чингис хаан” хамтлаг ирэх онд Монголд тоглолтоо хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын “Чингис Хаан” хамтлагийн гишүүн Вольфганг Хайкелийг хүлээн авч уулзлаа. Дэлхийд алдартай хамтлагийн гишүүн Монгол Улсад хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлж тавтай морилохыг урилаа. Вольфганг Хайкел ирэх онд хамтлаг байгуулагдсаныхаа 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад бүрэн хэмжээний тоглолт xийxээр төлөвлөснөө  дурдав. “Чингис хаан” хамтлаг ирэх оны нэгдүгээр сараас эxлэн нэг жилийн хугацаанд дэлхийг …

  • 18 July

    Баян-Өлгий аймагт 2500 гаруй хүн үерийн гамшигт нэрвэгдээд байна

    Онцгой байдлын ерөнхий газраас үерийн нөхцөл байдал, Баян-Өлгий аймагт болсон үерийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян “Өнгөрсөн хавар ихэнх нутгаар гантай, гандуу байсан бөгөөд 2018 оны зургадугаар сарын сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээрээ, долдугаар cap гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг аадар бороо орсны улмаас зарим газраар хүндрэл үүсч байгаа. 2018 оны долдугаар …

  • 18 July

    Э.Энхриймаа: Аав ээж маань намайг боловсролтой, хүнлэг, соёлтой иргэн болгон төлөвшүүлэхэд бүхнээ зориулсан

    Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос зохион байгуулсан “Монголын сайхан бүсгүй” наадмын ялагч Эрдэнэбаатарын Энхриймаатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр 999 сорьцтой мөнгөн титмийн эзэн болж, 20 сая төгрөгийн шагналыг гардаж авсан юм. Энэ удаагийн Монголын сайхан бүсгүй тэмцээн урьд өмнөхөөсөө онцлог болсон. Монгол бүсгүйн хүнлэг сэтгэл, оюун ухааны шалгаруулалт болсныг зохион байгуулагчид онцолсон. Э.Энхриймаа эдийн засгийн их сургуулийн олон улсын нягтлан …

  • 18 July

    Асашёорюү Д.Дагвадорж Япон улсад 10 мянган ам.доллар хандивлажээ

    Энэ сарын 8-10-ний өдрүүдэд Япон Улсын баруун хэсгээр орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, байгалийн гамшиг тохиолдоод буй. Гамшгийн улмаас 210 хүн амиа алдаж,30 орчим хүн сураггүй алга болоод байгаа юм. Иймд Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэ сарын 12-ний өдөр Японы ард түмэнд туслах санаачилга гаргасан юм. Тэгвэл өчигдөр Асашёорюү Д.Дагвадорж өөрийнхөө зүгээс 10 …

  • 18 July

    “Starbucks”-ын уух зүйлс 2020 он гэхэд хуванцар соруулгүй болно

    “Starbucks” компани дэлхийн 75 оронд байрлах 28 мянган салбарынхаа нэг удаагийн хуванцар соруулын хэрэглээг үе шаттайгаар бууруулан 2020 онд гэхэд нэг ч салбарт ашиглахгүй байх шийдвэр гаргажээ. Тэд байгаль орчинд ээлтэй бизнесийг эрхэлж, далай, тэнгисийн бохирдлын хэмжээг бууруулах зорилгоор ийм шийдвэр гаргаснаа  мэдэгдсэн юм. Учир нь, газрын хөрс, далай тэнгис, гол мөрөнд хуванцар бүтээгдэхүүний хаягдал их хэмжээний бохирдол үүсгэж байгаа …

  • 18 July

    Стивен Сигал эхнэрийн хамт Хөлбөмбөгийн ДАШТ-ийн финалын тоглолтыг үзэж сонирхжээ

    Дөрвөн жилд нэг удаа болдог хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт энэ сарын 15-ний өдөр боллоо. Тоглолтын өмнө ДАШТ-ий хаалтын ёслолын ажиллагаа ОХУ-ын нийслэл Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Хаалтын ёслолын ажиллагаанд Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал эхнэрийн хамт оролцжээ. Энэ тухай Стивен Сигалийн гэргий Б. Эрдэнэтуяа цахим хуудаснаа”Франц үнэхээр хүчтэй ч байлаа одтой ч хуртай …

  • 18 July

    Үерийн улмаас нийслэлд хоёр иргэн амиа алджээ

    Улаанбаатар хотод өчигдөр түр зуурын олон удаагийн давтамжтай орсон усархаг аадар бороо орсон билээ. Нийслэлийн Онцгой Байдлын Газрын мэдээлж буйгаар өчигдрийн борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн автозам, орон сууцны байрны орц болон зоорийн давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан байна. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, автозам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины …

  • 18 July

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 18-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:00-18:00 цагт: 9, 10, 23-р хороо Цайз, Шар хад, Хогийн цэг, Улиастай, Хужирбулан орчмоор 11:00-16:00 цагт: 14-р хороо Баясах трейд, Жаст групп ХХК-ууд, 49 СӨХ, 49А, Б, 51А, Б, 53А байрууд болон эдгээрийн ойр орчмоор 11:00-20:00 …

  • 18 July

    60 настай иргэн үерт амиа алджээ

    Улаанбаатар хотод өчигдөр  /2018.01.17/  11:30 цагт орсон усархаг аадар борооны улмаас зарим газруудад нөхцөл байдал хүндэрчээ. Тодруулбал, Баянзүрх, Налайх дүүрэг орчимд айл өрхүүд усанд автсан тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн юм. Түүнчлэн өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 60 гаруй насны эрэгтэй үерт амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарчээ. Энэ сарын 20-нийг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үерийн аманд …

  • 18 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 6. Буд гараг. Тугчин одтой, таван шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.                           Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Төрөхүй   Суудал: Хий Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хонь, …

  • 18 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун, төв, говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо …