Энэ сар гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай, усархаг, аадаар бороо орсноос их хэмжээний хохирол учраад байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин гадаадад ажиллаж байгаа учир Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой комиссын хуралдаан зарлан нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, үүрэг чиглэл өглөө. Энэ сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд …
virtual
July, 2018
-
19 July
Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдийнхээ нүдэнд хэд хоног ч гэсэн харагдах сан гэж залбирч байна
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, АНУ–ын Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор, “Болор цом” наадмын дөрвөн удаагийн тэргүүн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй Зайсан дахь гэрт нь очиж хөөрөлдлөө. Монгол түмний хайртай найрагчийн амнаас нь унах үг бүхнийг алтны үртэстэй зүйрлэн буулгав. –Таны бие тэнхээ данги уу. Ямаршуухан зусаж байна даа? -Уг нь би орон …
-
19 July
Уул уурхайн компаниуд хаягдлын далан сэтэрч гол бохирдуулжээ
Архангай аймагт сүүлийн 10 гаруй хоногт ширүүн аадар бороо, мөндөр их хэмжээгээр орсны улмаас Цэнхэр сумын нутаг, “Монгол газар”, “Эм Жи Эйч” ХХК-ий талбайд байгуулсан хаягдлын далангийн хаалт хамгаалалт задарч, бохир нь гол ус бохирдуулсан байна. Энэ дагуу аймгийн Засаг даргын А/249 тоот захирамжаар томилогдсон байнгын хяналтын ажлын хэсэг газар дээр нь ажиллаж зөрчлийг таслан зогсоон, далан хаалтыг сэргээх арга …
-
19 July
Бусдын сайхныг шагшин магтахаас өмнө эх орноороо аялах хэрэгтэй
Монголчууд бид дотооддоо болон гадаадад их аялдаг болжээ. Бусдын сайхныг шагшин магтахаас өмнө эх орноороо аялах хэрэгтэй гэсэн эх оронч үзэл ч залуусын тархинд бодогддог болсон нь сошиал ертөнцөд үлдээсэн тэдний сэтгэгдлээс илэрхий харагдана. Гэвч бидэнд хаашаа явах, яаж явах, зам харгуй хэр бартаатай байх, явах замдаа юу юу үзэж болох, юуг анхаарах талаар тоймтой харах гарын авлага байдаггүй. Харин …
-
19 July
Жүжигчин Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан кинонд тоглож байна
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглож байна. “Kinorob Cinema Day” кино компани Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран “Дүүлэн нисэх шонхор” хэмээх адал явдалт киноны зураг авалтад оржээ. “Дүүлэн нисэх шонхор” кинонг Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд жүжигчин Ц.Цэрэнболдоос гадна “Терминатор-2” киноны тугалган …
-
19 July
С. Тулгыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнажээ
Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Сүхбаатарын Тулгын сагсан бөмбөгийн спортын хөгжилд оруулж буй хөдөлмөр зүтгэл, Монголын багуудаа удирдан Олон Улсын хэмжээнд үзүүлсэн өндөр амжилтуудыг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын 2018 оны долдугаар сарын 06-ны өдрийн 92 тоот зарлигаар Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнагдсаныг өчигдөр Төрийн Ордонд гардуулан өглөө. Түүний хувьд Үндэсний Их Баяр Наадмын …
-
19 July
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 19-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:00-18:00 цагт: 9, 23, 28-р хороо Цайз, Шар хад, Хогийн цэг, Хужирбулан орчмоор ⚡БАЯНГОЛ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 13, 14-р хороо 3-р хороолол 10-20, 23/5-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор ⚡СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 25-р …
-
19 July
Өнөөдрийн өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19) Түргэн зан таны гэрт болон ажилд муу уур амьсгалыг авчирч мэднэ. Гашуун үг егөөдөл хэлэх хэрэггүй. Мөн сэтгэлийн дарамт ирнэ. Хэдийгээр таны санаанууд үнэлэгдэх ч хүмүүс хэрэгжүүлэхийн өмнө хугацаа зарцуулна. Тэвчээр хэрэгтэй. Ажлын ахиц эсвэл эрүүл мэндтэй холбоотойгоор юмны ард үлдэхийг хүснэ. ҮХЭР (4/20-5/20) Од эрхэсийн энерги энэ өдрийг гэрэлтүүлэх болно. Гэхдээ хэтэрхий их түргэн зан гаргах гэсний …
-
19 July
Дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны 7 дугаар сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын 7. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Гал Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич …
-
19 July
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
2018 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …
-
18 July
“The Wasabies” хамтлагийн шинэ уран бүтээл “Ү-ГҮЙ”
Оддын академи шоунаас төрөн гарсан “The Wasabies” хэмээх хамтлагийн хоёр дахь уран бүтээл болох ‘Ү-ГҮЙ’ дууны клип цацагдаж эхэлжээ. “The Wasabies” хамтлагийн шинэ дууны үг аяыг продюсер Б.Наранзун зохиож, клипэн дээр Hulegu pictures ажиллажээ. Дууны үг: Биелүүлж чадаагүй амлалтаа чи мартсан Одоо гэхдээ бүх юм дууссан Ямар нэгэн тайлбар хэрэггүй Бие сэтгэл чинь тусдаа болсныг анзаарсан Түрүүлж түүнийг мэдэрсэн Бүтэхгүй хайрыг …
-
18 July
“Найрамдал” цогцолборыг “Хангарди” одонгоор шагнав
Олон Улсын “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонгоор шагнахаар шийдвэрлэсэн юм. Шагналыг баярын хурлынх нь үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан гардуулав. Тэрээр хэлэхдээ “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 40 жилийн ойг тохиолдуулан Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн нэрэмжит болгосон билээ. Мөн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн дээд шагнал болох Хангарди одонг гардуулан өгч байгаадаа туйлын …
-
18 July
Жүжигчин Г.Анхбаяр Америкт бал сараа тэмдэглэж явна
“Авьяаслаг монголчууд”, “The Voice” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин Г.Анхбаярын сүр дуулиантай хуримын дуулиан намдаад удаагүй байгаа билээ.Тэгвэл Г.Анхбаяр эхнэрийнхээ хамт Америкт бал сараа тэмдэглэж байгаа ажээ. Тэрбээр MCS группийн Ж.Оджаргалын нагац дүү А.Дөлгөөн гэх бүсгүйтэй гэр бүл болсон юм. Г.Анхбаяр, А.Дөлгөөн нар энэ сарын 1-ний өдөр Тэрэлжид хуримаа хийсэн юм. Хосуудын хуримын ёслолд MCS группийн Ж.Оджаргал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, …
-
18 July
Азийн шатрын АШТ-д Монгол сурагчид багаараа алтан медаль хүртжээ
Шри-Ланк улсын Калатура хотод болсон Сурагчдын азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Стандарт төрлийн 7 насны ангилалд Э.Зол-Учрал хүрэл медаль, А.Ану-Үжин тусгай 4-р байр, багийн дүнгээр алтан медаль, цом, Рапид төрөлд А.Ану-Үжин алтан медаль, цом, Э.Зол-Учрал мөнгөн медаль, багийн дүнгээр алтан медаль, цом, Блиц төрөлд А.Ану-Үжин мөнгөн медаль, Э.Зол-Учрал …
-
18 July
Гадаад харилцааны сайд Японы “Киодо Цуушин”агентлагт ярилцлага өгөв
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Японы “Киодо Цуушин” мэдээллийн агентлагийн сурвалжлагч Х.Макото-д ярилцлага өгөв. Х.Макото Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, Японы ард түмэнд энэхүү шийдвэр чухал ач холбогдолтой, “сайн мэдээ” болохыг тэмдэглэв. Сайд Д.Цогтбаатар “Монгол Улс гамшгийн хүнд хэцүү үед Япон Улс, японы ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа” гэж, байгалийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл