Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт хязаалан насны морьдоор эхэллээ. Газар газрын 345 хурдан хязаалан бүртгүүлснээс 240 гаруй нь гарааны зурхайгаас хөдөллөө. Хязаалан насны морьд 17 километрт уралдана. Мөн өнөөдөр шүдлэн насны морьдын уралдаан 14.00-16.30 цагийн хооронд болно. Энэ жил хурдан морины …
virtual
July, 2018
-
10 July
2-12 хүртэлх насны хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас гаргана
Засгийн газрын өчигдрийн өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд – “Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр уралдаант шалгаруулалт явуулан хэрэгжүүлэх болов. Байгууламж нь нэг минутад 3,780 литр шатахуун шахах бөгөөд агаарын гурван хөлөгт нэг зэрэг сумалгаа хийх хүчин чадалтай байх юм. -“Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг дэмжив. Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг …
-
10 July
Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад өчигдөр /2018.07.09/ Төрийн дээд одон медаль, Цагдаагийн цол гардууллаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй …
-
10 July
Согтуу мотоциклын жолооч хоёр хүүхдийг гэмтээжээ
Өнгөрсөн амралтын өдрүүд буюу долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 614 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 449 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж, шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн нийт осол, хэргийн улмаас нийслэлд 26 хүн гэмтэж бэртэн, орон нутагт нэг хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэн бөгөөд 0-10 хүртэлх насны гурван хүүхэд осолд өртсөн байна. Бүртгэгдсэн ноцтой зам …
-
10 July
Д.Баярболд: Наадмын үеэр гар дээрээс зөвшөөрөлгүй хоол хүнс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
Он гарсаар хоолны хордлого халдварын 10 гаруй тохиолдол бүртгэгджээ. Иргэд зуны улиралд амралт зугаалгаар явахдаа хоол хүнсний асуудал дээр онцгой анхаарах шаардлагатай гэдгийг дээрх тохиолдлууд харуулж байна. Ялангуяа түргэн гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг горимийн дагуу тээвэрлээгүйгээс муудах, улмаар хордлого халдвар гарах гол нөхцөл бүрддэг. Тиймээс МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хоолны хордлого, халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөж байна. …
-
10 July
Дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одонгоор шагнуулжээ
Монголын рок поп урлагийн од “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одонгоор өчигдөр /2018.07.09/ шагнуулжээ.Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа”Өнөөдөр төрийн хүндэт шагнал АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалаа.Урлагт 20 жил тууштай зүтгэсэн сэтгэл зүрх, хөдөлмөрийг минь үнэлсэнд миний бие туйлын их баяртай байна. Уран бүтээлийн үнэнч сонсогч дэмжигч бас шүүмжлэгч ард түмэндээ талархаж байна. Хүндтэй шагналыг нэр төртэй авч явж үзэгч сонсогчдынхоо сонорыг аялгуу дуугаараа мялаах болно. Аялгуу дуу …
-
10 July
Токиогийн олимпоос зургаагаас доошгүй медаль авах зорилт тавьжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо хуралдан хорооны дүрэм болон энэ оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Олимпод бэлтгэж байгаа спортын холбоод болон тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцан дүнг 12 дугаар сард багтаан танилцуулахыг хорооны орлогч, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад даалгав. Мөн “Токио-2020” олимпийн наадамд оролцох Буудлагын шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилтад шаардагдах сум, Булган аймгийн Хангал сум дахь …
-
10 July
Өнөөдрийн өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19) Амьсгаа аваад хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулбал цагтаа амжих болно. Эс тэгвэл төлөвлөсөн хугацаандаа амжихгүй. Хэрэв шударга санал ирвэл хариу нь ч гарна. Аялал зугаалга төлөвлөсөн бол хойшлогдоно эсвэл ямар нэгэн асуудал гарна. Та явж бодит үнэнээс зайлсхийхийн оронд амарч тайвширч эрч хүч олж ав. ҮХЭР (4/20-5/20) Өнөөдөр таны хийж буй ажил урьд өмнөхөөсөө ч илүүтэйгээр таны сонирхолыг …
-
10 July
Дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 27. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Хий Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай …
-
10 July
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо хуртай байх тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын …
-
9 July
Онцгойгийнхон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын …
-
9 July
Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээлээ
Улаанбаатар хотын хэмжээнд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтэд оролцож, Яармагийн гүүрийн …
-
9 July
Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Долдугаар сарын 11-15-ны хооронд буюу улсын баяр наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд байна гэж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан байдаг. Харин маргааш буюу долдугаар сарын 10-ны өдөр дугаарын …
-
9 July
Намайг хорлох л гэж нууц ажиллагаа явуулаад байна уу даа
(Үзэг нэгт нөхдөдөө, дан ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж байгаа сэтгүүлчиддээ сэрэмжлүүлэх үүднээс үүнийг бичиж байна) Намайг уул нь 56 жил “хар сүүдэр” дагасан юмсан. Мөрдөж мөшгөсөн, баривчилсан, асууж шүүсэн, нутаг зааж 10 жил зургаан сар хүнд хүчир хөдөлмөрт зүтгүүлэн, МАХН–аас гурав хөөж, гурван удаа эргүүлж авсан, хэвлэл шуудан, утас шөрмөсөөр бол бараг л өдөр бүр дарамталсан. Үнэн …
-
9 July
Сар бүрийн 9-ний өдрийг нийслэл даяар “Аюулгүй байдлын өдөр” болголоо
НИТХ–ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд эрэмбэлэгдсэн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээ”-ний асуудлаар хэлэлцлээ. Хуралдаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд, холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн харьяа газар, агентлагийн удирдлагууд оролцов. НЦГ, НОБГ, НМХГ, НХГБХГ-ын төлөөлөл цаг үеийн байдлаар мэдээлэл хийж сүүлийн хагас жилийн хугацаанд хүүхдүүдэд тохиолдсон гэнэтийн эрсдэлүүд болон хүүхдийн аюулгүй орчны талаарх өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулсан судалгаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл