Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд энэ сарын 18-ны өдөр 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шуурхай ажлын хэсэг байгуулан, хэргийн учрыг олж яаралтай холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газраас мэргэжлийн хүмүүс газар дээр нь энэ сарын 19, 20-ны …
virtual
June, 2018
-
20 June
Нэг удаагийн нийлэг уутыг хэрэглэхийг хориглолоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Цэвэрхэн наадацгаая” аян санаачилсан бөгөөд дээрх шийдвэр нь энэ хүрээнд хийх цогц ажлын нэг нь аж.
-
20 June
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна. Тэрбээр Сөүлийн Их Сургуулийн Ерөнхийлөгч Сун Нак Интай албан уулзалт хийлээ. Монгол Улсад өнгөрсөн жил зохиогдсон Азийн Их сургуулиудын форумыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон МУИС-ийн удирдлагуудад талархаж байгаагаа Сөүлийн Их сургуулийн Ерөнхийлөгч Сун Нак Ин илэрхийлжээ. Уулзалтаар БНАСАУ-ын Ким Ир Сений нэрэмжит Их Сургууль болон БНСУ-ын …
-
20 June
Гашуунсухайт боомтын нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг бууруулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчлөв. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн талбайд нүүрс буулгах, ачих явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг бага байхаар зохион байгуулалт хийж ажиллахыг холбогдох сайд нар, …
-
20 June
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална
Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм. Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр …
-
20 June
Л. Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын хэрэг цэгцлэгдтэл УИХ-ын дарга албан тушаалаасаа огцрох ёстой
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийн хариуны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “АТГ-аас шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учир дуу авианы адилтгал хийх боломжгүй гэж үзэж ирүүлсэн материалыг буцаасан талаар дурдсан байна. Интернетэд тавигдаж ил болсон 60 тэрбумтай холбоотой бичлэг, дуу авианы бичлэгийг дуу дүрс болгож эвлүүлэг хийгдсэн гэсэн дүгнэлтийг гаргасан юм байна. Мөн УИХ-ын гишүүн …
-
20 June
Дуучин П.Идэржавхлан, жүжигчин З.Онон нарын хуримын тов гарчээ
Дуучин П.Идэржавхлан дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болсон “Энэ насны хайр” тоглолтынхоо үеэр хайртай ханьдаа гэрлэх санал тавьсан. Түүний эхнэрийг “Х Түц” хамтлагийн жүжигчин З.Онон гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тэд Соёл урлагийн их сургуулийн оюутны байранд амьдарч байхдаа танилцаж, гэр бүл болсон гэдэг.Тэгвэл хосуудын хурим энэ сарын 23-ний өдөр болох аж. Хосууд хуримдаа бэлдээд тун ч завгүй яваа бололтой шүү.
-
20 June
Ц.Цогзолмаа:79-р сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд захиргааны арга хэмжээ авна
Энэ сарын 18-ны өдөр БЗД-ийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц. Цогзолмаа Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр мэдээлэл өглөө. Тэрбээр “Хэрэг гарсан даруйд яамны зүгээс ажлын хэсэг томилж, нөхцөл байдалтай танилцсан. Хөлбөмбөг тоглодог төхөөрөмжийн нэг талын баганын төмөр унасныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлагууд анзаараагүй байсан.Үүнийг янзлах нь сургуулийн …
-
20 June
Х.Баянмөнх: ХЗДХЯ-ны ТБНД Г.Баясгалан хуулийг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг урж хаяж буй нөхдүүдтэй хамтарч байна
Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өглөө. Тэрбээр ямар шалтгаанаар ийнхүү гомдол гаргасан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Дархан аварга Х.Баянмөнх “Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил хууль дүрэмгүй, хөндлөнгийн хяналтгүй ганц хоёр хүний мэдэлд явлаа. Энэ байдал даамжирсаар бөхчүүдийг …
-
20 June
УИХ авч үлдсэн гишүүдийнхээ бүрэн эрхийг цуцлах уу?
Монгол Улсын Их хурал түүхэндээ анх удаагаа хүчингийн хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, 45, 47 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын 45, 47 дугаар тогтоолуудад буюу нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг цуцлах шаардлагагүй гэж үзсэн тогтоолын төсөлд хориг тавьсан юм. Өөрөөр хэлбэл …
-
20 June
Б.Баатархүү: Жолооч нар хууль бус жагсаал зохион байгуулсан
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үүссэн асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс зарим асуултад хариулт авлаа. -Дорноговь аймгийн Замын-Үүд суманд жолооч нар жагсаал цуглаан зохион байгуулж, үүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Энэхүү жагсаалын талаар мэдээлэл өгнө үү? -Жагсаалын үеэр яригдаж буй асуудал өчигдөр /2018.06.19/ үүсчихээгүй юм байна. Хоёр жилийн өмнөөс БНХАУ-ын …
-
20 June
Олон улсын анхдугаар SCO кино наадамд Монголын төлөөлөгчид амжилттай оролцлоо
БНХАУ-ын Чиндао хотод олон улсын анхдугаар Shanghai Cooperation Organization (SCO) кино наадам 6-р сарын 12-18-ний өдрүүдэд Шандунг мужид болж өнгөрлөө. Нийт 12 улсын 55 кино оролцсон бөгөөд таван өдрийн турш үргэлжилсэн арга хэмжээнд 50,000 орчим үзэгчид шилдэг кино уран бүтээлүүдтэй танилцлаа. Монгол Улсыг төлөөлж Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг зэрэг албаны төлөөлөл, “Солиот эх”, …
-
20 June
Экспортын орлогыг Монголбанкаар дамжуулах хуулийн төсөл санаачилж өргөн барилаа
Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ дагуу санаачлан боловсруулсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж, валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк …
-
20 June
Онцгой байдлын албаны өдөр тохиож байна
Өнөөдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байна. 2003 оны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран …
-
20 June
Нүдний зовхи яагаад татдаг вэ?
Монголчууд нүдний доод зовхи татлаа гэвэл уйлах нь дээ гэдэг. Хэрвээ дээд зовхи татлаа гэвэл баярлах нь дээ гэж ярилцдаг. Тэгвэл нүдний зовхи татах нь үнэндээ уйлах, баярлахын өмнөх шалтгаан мөн үү? Үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хайсаныг уншигчиддаа хүргэе. Нүдний зовхи нь давтамжтай, өөрийн эрхгүй таталддаг зовхины булчингийн үйл ажиллагаа юм. Нүдний зовхи нь удаан бөгөөд өөрийн эрхгүй таталдах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл