Энэтхэг улсын Мумбай хотод зохион байгуулагдсан “AICF International Women Grandmasters Chess Tournament 2018” тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул түрүүллээ. Олон улсын эмэгтэй их мастерууд оролцдог уг тэмцээн зургадугаар сарын 12-19-ний өдрүүдэд болсон бөгөөд долоон орны 12 шатарчин өрсөлдсөн байна. Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул уг тэмцээнд урилгаар оролцож, 11 өргөөс найман оноо авч түрүүлсэн бол Казахстан, Энэтхэгийн тамирчид хоёр, гуравдугаар …
virtual
June, 2018
-
20 June
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
06 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 …
-
20 June
Хумхын орд: Өөртөө итгэх итгэл сэргэнэ
ХОНЬ (3/21-4/19) Та өнөөдөр маш гунигтай байх бөгөөд болгоомжгүй зангаасаа болж их ядрах болно. Хүмүүсийн хийх ёстой ажлыг авч хийх хэрэггүй. Мөн бүх хүмүүст таалагдах гэж хичээх хэрэггүй. Та бүхнийг төгс хийх гэж оролддог зангаасаа болж нэлээд их асуудалд өртдөг бололтой. Таны бизнес ашигтай байх хэдий ч энэ бүгдийг ямар нэг эрсдэлд оруулах алхам хийхээс сэрэмжил. Таны сэтгэл хөдлөл маш …
-
20 June
Зургаан цагаан мэнгэтэй, харагчин хонь өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 7. Буд гараг. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй, харагчин хонь өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад …
-
19 June
Гэдэснийхээ харвинг яаж багасгах вэ?
Олон хүн биеийнхээ зарим хэсгүүдээр ихээхэн өөхөлж таргалсан байдаг нь хөдөлгөөн бүрт нь бэрхшээл учруулдаг. Та гэдэснийхээ эргэн тойронд хуримтлагдсан, хэзээ ч арилах дургүй зузаан өөхөн бүрээс буюу харвинтай олон сая хүний нэг бол гараа өргөөрэй? Хоолны дэглэм барьж, хичнээн их дасгал хөдөлгөөн хийсэн ч гэдэсний харвин арилахгүй хэвээрээ байдаг нь урам хугалдаг. Идэвхтэй амьдралын хэв маяг баримтлахын хажуугаар гоолиг …
-
19 June
Гучаад насандаа хэвшүүлсэн байх эерэг дадлууд
Ихэнх хүмүүс 20-иод насандаа залуу хүний гал цогоор дэрвэж, эрүүл бус амьдралын хэв маягтай байх нь элбэг. Үүр цайх хүртэл сэрүүн байж, амралтын өдрүүдээр үд хүртэл унтдаг, түргэн хоол иддэг гэх мэт муу дадалтай байх нь элбэг. Харин 30-аад нас бол эрүүл, зөв амьдралын хэв маягийг суулгах зайлшгүй үе. Доорх арван хэвшлийг суулгаж чадсанаар урт хугацаанд эрүүл бөгөөд амжилттай байна. …
-
19 June
“Нүүдэлчин – Монгол 2018” их наадам Хүй долоо худагт болно
Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Нүүдэлчин – Монгол 2018” их наадмыг 2018 оны 08 сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна. “Нүүдэлчин – Монгол 2018” их наадмын хүрээнд “Ардын урлагийн их наадам” нэрээр дотно танил болсон “Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын YI их наадам”- ууд нэгэн зэрэг явагдана. Энэ …
-
19 June
2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Сөүл хотод болно
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. 2014 оноос хойш 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулганыг 2020 онд аль улсын ямар хотод зохион байгуулах талаар зөвлөлдөж шийдвэрээ гаргалаа. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулахаар БНСУ-ын Сөүл …
-
19 June
Наадмын тасалбарыг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр борлуулна
Үндэсний их баяр наадмын тасалбарыг баярын өмнөх амралтын өдрүүдийг тааруулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан худалдахаар болсон байна. Тасалбарыг онлайнаар худалдах боломжгүй гэж баяр наадмыг зохион байгуулах хорооныхон үзжээ. Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэхэд үзэх тасалбар гурван төрлийн багцаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн наадмын тасалбартай ижил наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрөл байна. Тасалбарыг “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, Зургаан …
-
19 June
Зураач С.Заяасайхан “Цаг хугацааны машин” үзэсгэлэнгээ дэлгэнэ
Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайхан “Time machine” буюу “Цаг хугацааны машин” үзэсгэлэнгээ ирэх сарын 1-ний өдөр дэлгэхээр болжээ. Долоодугаар сарын 1-5-ны өдрүүдэд Зайсан дахь Белла Виста хотхоны Q Art галерейд толилуулах тус үзэсгэлэнд түүний өмнө нь дэлгэж байгаагүй сүүлийн үеийн 20 гаруй шинэ бүтээл багтсан байна. Үзэсгэлэнгийн куратороор Торонтогийн үндэсний урлагийн музейн куратор, Осака хотын Soho Art галерейн захирал …
-
19 June
“Яг түүн шиг” шоунд оролцогчдын нүүр хувиргалтын зургуудаас
Боловсрол телевизийн контент “Яг түүн шиг-3” шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирлын дугаар өнгөрсөн тавдугаар сарын 6-наас эхэлж үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Энэ удаагийн дугаарт Эмоци продакшы жүжигчин МУСТА О.Тэмүүжин, загвар өмсөгч Ж.Энэрэл, загвар өмсөгч О.Билгүүн,“A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, жүжигчин М.Цэрэндолгор, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин, ая зохиогч Д.Нацагдорж, жүжигчин Ч.Очгэрэл нарын залуус оролцож байгаа. Тэгвэл шоунд оролцож байгаа найман оролцогчдын нүүр хувиргалт …
-
19 June
Хатан хаан II Элизабетийн төрсөн өдөрт Д.Цогтбаатар сайд уригджээ
Улаанбаатар дахь Их Британийн ЭСЯ энэ сарын 14-нд Хатан хааны төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Хатан хаан II Элизабет нь Британийн болоод дэлхийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд хаан ширээнд сууж буй Хатан хаан юм. Элчин сайд Филип Малон ‘’Энэ жил 92 насны ойгоо тэмдэглэж буй Хатан хааны хувьд маш дурсамжтай жил тохиож байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Лондон хотноо ‘’Хамтын Нөхөрлөлийн …
-
19 June
Авто машинд түлхүүр тааруулан хулгай хийдэг этгээдийг баривчилжээ
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчид бусдын авто машинд түлхүүр тааруулан орж гар утас, бэлэн мөнгө, эд зүйлсийг хулгайлдаг этгээдийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад Хөвсгөл аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 19 настай Б нь нийтдээ 30 орчим удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Уг этгээд нь бусдын авто машинд түлхүүр тааруулан …
-
19 June
Н.Наранбаатар:Өнөө жил “Монгол орон мөнхөд бат оршиг” гэсэн утга дор наадмаа найруулна
Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа. -Та үндэсний баяр наадмын найруулагчаар гурав дахь удаагаа ажиллахаар болсон. Өнөө жилийн наадмын найруулга ямар онцлогтой байх вэ? -Би төрийн ажилтай хүн. Иргэн хүнийхээ хувьд, мөн уран бүтээлч хүнийхээ хувьд үүргээ биелүүлэх ёстой. Уг нь энэ жил амаръя гэж бодож байсан юм. Гэвч төрийнхөө наадмыг найруулах үүргээ аваад ажиллаж байна. …
-
19 June
Ц.Төмөрхуяг: Би Тулгыг өмөөрч тоглосон
МҮОНТ-ийн шинэ уран бүтээл “Эрт нахиалсан сарнай” киноны үйл явдлыг хурцалж, үзэгчдийг түгшээж, догдлуулж байгаа дүр бол Мистер Тулга. Эртний эдлэлийн зартай наймаачин, элдвийг үзсэн зайтай эрийн дүрийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг бүтээсэн билээ. Түүнтэй шинэ дүрийнх нь талаар ярилцахад сонирхолтой байлаа. Дашрамд дурдахад, киноны зохиолч А.Амарсайхан Мистер Тулгын дүрийг жүжигчин Ц.Төмөрхуягт зориулан бичсэн бөгөөд зохиолоо өөрийн биеэр авчирч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл