virtual

June, 2018

  • 19 June

    Өнөөдрөөс эхэлж журамласан 700 үгийн жагсаалт хүчингүй боллоо 

     Иргэний танхимд өнөөдөр “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслол боллоо. Ийнхүү “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” гарснаар өнөөдрөөс эхэлж Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр тогтоол буюу  олны хэлдгээр журамласан 700 үгийн тогтоол хүчингүй боллоо. “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг toli.gov.mn сайт руу хандаж ашиглах боломжтой. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын president.mn сайтаас үнэгүй татаж авах …

  • 19 June

    Ж.Батзандан: Б.Булган ял авсан гурван хүнийг танихгүй гэсэн захидал ирүүлсэн

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газраас УИХ-д Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсантай  холбоотой  асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнгөрсөн долоо хоногт УИХ-д Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийг төслийг эрх баригч нам өргөн бариад байна. Захиргааны ерөнхий хуулиас захиргааны шүүхийн хяналтаас Засгийн Газар түүний харьяа байгууллага,орон нутгийн байгууллагуудыг захиргааны шүүхийн хяналтаас гаргах ийм хуулийн төсөл өргөн …

  • 19 June

    Олимпийн медальтнуудын хөргөөр зоос хийж, марк худалдаанд гаргана

    “Олимпийн медалтнуудын холбоо”-ны ЕНБД, 1992 оны Барселона олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан тэргүүтэй олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн тамирчдыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат тэргүүтэй яамны удирдлагууд өчигдөр хүлээн авч уулзлаа. Тодруулбал, уулзалтад 1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, 1968 оны олимпийн …

  • 19 June

    Сарын тэмдгийн зовиурыг хэрхэн дарах вэ?

    Ихэнх эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр ядрах, нуруугаар өвдөх, хэвлийгээр хөндүүрлэх зэрэг ямар нэг зовиур илэрдэг. Ийм зовиурыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх аргуудыг хүргэе. Байнгын дасгал сургуулилт: Үргэлж дасгал хийх нь аливаа өвчлөлийг илааршуулдаг эндорфины ялгаруулалтыг ихэсгэдэг учир зовиурлах нь багасна. Бүлээн жин: Алчуурыг халуун усанд норгоод мушгина. Дараа нь шарах шүүгээнд нэг минут орчим халаагаад хэвлийн дээрээ тавина. Арьсаа түлэхээс …

  • 19 June

    Ким Жөн Ун Хятад улсад айлчилна

    Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнөөдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж тус улсын дарга Си Жиньпинтэй уулзахаар болжээ.Өнөөдөр Хойд Солонгосын Air Koryo компанийн АН-148 нисэх онгоц Пёньянаас Бээжинд газардсан байна. Уулзалтын үеэр Ким Жөн Ун энэ сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалт болон цаашдын яриа хэлэлцээний стратегийг хэлэлцэх төлөвтэй байна гэж  “Nikkei Asian Review со” сонин мэдээлжээ. Си Жиньпиний урилгаар Ким Жөн Ун өнгөрсөн 3 дугаар сарын 25-28-нд Хятад улсад албан бус айлчлал хийсэн юм. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Хятад улсад …

  • 19 June

    79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

    Ерөнхий боловсролын сургуулийн хөл бөмбөгийн талбайн хаалга унаж хүүхэд дарагдаж нас барсан  хэрэг өчигдөр /2018.06.18/ гарчээ. Тодруулбал, 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү амиа алдсан хэрэг гарсан байна.  Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр “79-р сургуулийн сурагч 11 настай хүүгийн толгой дээрээс хөндлөвч төмөр унаж, нас барсан хэрэг өчигдөр оройн 19.20 цагт бүртгэгдсэн. Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж …

  • 19 June

    МУИС-д хэрхэн элсэх вэ?

    Элсэх хүсэлт гаргах: Элсэлтийн бүртгэл орон даяар 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж, 7 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт хаах бөгөөд орон даяар https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Шинээр бүртгүүлэгч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрнэ. Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуульд бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 9000 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1000 төгрөг …

  • 19 June

    Ц.Цолмон: “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим хууль тогтоогчдын шинэ тэмүүлэл болж байна

      Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой ярилцлаа.     –УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Ази, Номхон далайн бүсийн парламентчдын зөвлөлгөөн зохион байгуулсан. Ямар утга агуулгатай арга хэмжээ болж өнгөрөв өө?       -НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 онд “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” гэсэн бодлогын том баримт бичиг баталсан. Энэ нь дэлхийн улс орнууд нэгэн зорилгод нэгдэж, хамтран хүлээн зөвшөөрсөн, дэлхий нийтийн хамгийн их анхаарал татсан баримт …

  • 19 June

    МҮБХ: УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хүчингүй болсон тамга тэмдэг ашиглахгүй байхыг шаардлаа

    Монголын Үндэсний Бөхийн холбооноос УИХ-ын гишүүн, Дархан аварга Б. Бат-Эрдэнийг хүчингүй  болсон тамга тэмдгийг ашиглахгүй байхыг шаардсан шаардлагыг өчигдөр  /2018.06.18/-ны өдөр хүргүүлжээ. Тус шаардлагад”Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-ын үйл ажиллагаанд саад учруулж, хүчингүй болсон хуурамч тамга, гэрчилгээ ашиглаж, бөхчүүдийг Баруун, Зуун, Увс, Халхаар нь талцуулан хувааж, өөрийн мэдлийн “Аварга” Дээд Сургуулийн багш ажилчдаар бүрдүүлсэн “Допингийн Үндэсний Төв”-өөрөө залуу, ид барилдах насан дээрээ байгаа бөхчүүдийг хууль бусаар …

  • 19 June

    УИХ-ын Ёс зүйн дэд хороо Д.Муратын асуудлыг хэлэлцэнэ 

    УИХ-ын гурван байнгын хороо хуралдахаар товлогджээ. Мөн УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдахаар товлогдсон бөгөөд УИХ-ын гишүүн Д.Муратын асуудлыг хэлэлцэх бололтой. Учир нь түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүй байх УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм. Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байгаа юм. 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх …

  • 19 June

    Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар АТГ-ын даргад албан бичиг хүргүүлжээ

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалаас тайлбар авахаар албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт “УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг 2018 оны зургадугаар сарын 16-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг 60 тэрбумын хэргийг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон. Энэ талаар УИХ-ын гишүүн …

  • 19 June

    Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 19-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-15:00 цагт: 8-р хороо Авто тээврийн 22-р авто бааз, Эрдэнэ зам болон эдгээрийн ойр орчмоор 11:00-17:00 цагт: 8-р хороо 79-р байр, Тэнгэр бөөний төв, ХҮХ, 089-р ЦА, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл ОНӨААТҮГ, СОС-ын хүүхдийн тосгон болон …

  • 19 June

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Хэрэв амьдрал санаагаар тань явахгүй бол илүү эерэг өөрчлөлт хийхдээ анхаарах цаг болсон гэсэн үг. Хэрэв өр зээл таны санааг зовоож байгаа бол өөрийн санхүүгээ шалгаж зөөлөн ханддаг зарим зардлаа багасгах болсон. Хамтарсан аз мэдсэн ажил хэргийн боломж тань дээр ирэх болно. Ухаалаг нөхцөл байдлаас та урт хугацааны туршид хайсан онцгой зорилгоо анзаарах боломж ирнэ. Энэ өдөр хийснээ …

  • 19 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 6. Ангараг гараг. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй, хар морь өдөр.                           Барилдлага: Арвидах       Шүтэн барилдлага: Төрөхүй     Суудал: Төмөр Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 54 минутад …

  • 19 June

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

      2018 оны 06 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад  нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, …