virtual

May, 2018

  • 5 May

    Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 5. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 20. Санчир гараг. Суулга одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.                           Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой …

  • 5 May

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, маргааш баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн …

  • 4 May

    Цэрэг татлагын эхний ээлж эхэллээ

    Цэргийн жинхэнэ албаны 2018 оны I ээлжийн татлага нийслэлийн Засаг даргын 2018 оны А/292 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд өнөөдөр эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 6-ыг хүртэл Баянгол 96, Баянзүрх 53, Сүхбаатар 31, Сонгинохайрхан 83, Хан-Уул 34, Чингэлтэй дүүргийн 24, Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн байранд тус тус зохион байгуулагдана. Иймд цэргийн алба хаагаагүй 18-25 насны иргэд заасан хугацаанд харьяа …

  • 4 May

    Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хуваах асуудлыг намрын чуулганаар хэлэлцүүлнэ

    Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг өөрчлөн зохион байгуулах, шинээр хоёр дүүрэг бий болгох ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ахалж байгаа бөгөөд дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга болон холбогдох албаныхан ажлын хэсэгт багтаж байгаа аж. Хүн амын тоо нь 350 мянгад хүрсэн тус хоёр дүүргийн иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээ нь …

  • 4 May

    Нэг өдөр таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

    Энэ долоо хоногт Замын цагдаагийн албаны ЖШУХ-д нийт 1,204 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 834 дуудлага бүртгэгдсэн байна. Осол хэргийн улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 16 нь бага насны хүүхэд тэр дундаа 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Энэ нь нэгдүгээрт эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, насанд …

  • 4 May

    Н.Болормаа: Илүүдэл жинтэй байх нь Д аминдэмийн дутагдалд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

    Д аминдэмийн дутал гэж юу, дутлаас хэрхэн сэргийлэх боломжтой зэрэг талаар ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаатай ярилцлаа. -Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний 5 судалгааны дүнгээр хүн амын дунд Д аминдэмийн дутал маш их байгаа дүн гарсан гэж сонссон. Ер нь Д аминдэмийн талаар товч мэдээлэл өгнө үү? …

  • 4 May

    Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлигийг гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан юм. Зарлигийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Шадар сайдын Стандартчиллын асуудал хариуцсан зөвлөх …

  • 4 May

    Б.Баярцэцэг “НЕЖНОСТЬ” тоглолтоо толилуулна

    Дуучин Б.Баярцэцэг жилд ганцхан үдэш сонсогчдынхоо дурсамжийг сэргээж, мэдрэмж хөглөсөн орос дуунуудаас бүрдсэн бүрэн хэмжээний тоглолтоо толилуулдаг уламжлалтай. Энэ удаад тавдугаар сарын 11-нд “Niciton live” клубт “НЕЖНОСТЬ” театр-тоглолтоо толилуулахаар болжээ. Түүний хэлснээр “Содон, зөөлөн, гал халуун” энэ тоглолтод дурсамж хөглөж, сэтгэлд хоногшсон Орос киноны хит дуунууд, домогт диско хэмнэл цохилсон гайхам орой болох гэнэ. Дуучин бүсгүйн хувьд өнгөрсөн хугацаанд өөрийн …

  • 4 May

    “BARILGA EXPO 2018” Орон сууц, ногоон барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Барилгын салбарын хамгийн олон оролцогч, хамгийн олон үзэгчтэй, Ногоон хөгжлийг дэмжигч “BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармагийн Орон сууц, ногоон барилгын үзэсгэлэн өнөөдөр Мишээл экспо төвд нээлтээ хийлээ. Бүтээн байгуулагчдаа дэмжиж, тэдний төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулах зорилготой тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагааг Зохион байгуулах хорооны дарга Г.Батсүх нээж үг хэлсэн бол Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав оролцогч …

  • 4 May

    МУГЖ Ч.Насантогтохын “THE BEST OF” бие даасан тоглолт болно

    Зууны манлай Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин, МУГЖ, СУИС-ийн хүндэт профессор Ч.Насантогтохын төрсөн өдөр энэ сарын 09-ны өдөр болно. Тэрбээр төрсөн өдрөө урлагт хүчин зүтгэсэн 40 жилийн тайлангаа үзэгч, сонсогч фенүүдийнхээ хамт тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тодруулбал, 2018 оны 05 сарын 9ны 19 цагт Соёлын Төв өргөөнд болох “THE BEST OF” бие даасан тоглолтоо хийхээр болсон бөгөөд тоглолтод түүний бүхий л хит …

  • 4 May

    12 ордны эмэгтэйчүүд ямар хүмүүс вэ?

    ХОНЬ Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна. Эр хүнгүйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч амьдралд ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг. Бүх ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр эр нөхрөө өөрөө сонгохыг хүснэ. …

  • 4 May

    Д.Будзаан: Хүүхэд зодсон хэргийг кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байна

    Энэ сарын 2-ны өдөр  цахим сүлжээгээр нэгэн эрэгтэй хүүхдийг гэрт нь  зодож буй бичлэг тархаж эхэлсэн. Энэ бичлэгтэй холбоотой асуудлаар ЦЕГ–ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан мэдээлэл хийлээ. Тэрбээр “2018 оны 4-р сарын 25-ны өдрөөс эхлэн нийтийн цахим сүлжээгээр хүүхдээ зодож байгаа аавын бичлэг тавигдаж эхэлсэн. Энэхүү бичлэг Монгол Улсад хийгдээгүй, энэхүү бичлэг нь дээр байгаа хүү болон аав хоёр,Монгол Улсын иргэн …

  • 4 May

    Н.Цэрэнбат: Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой асуудлыг хэлэлцээгүй

    УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувуу хууль бусаар хил гаргасан тухай асуудлыг дэлгэж, БОАЖ–ын сайдыг “Н.Цэрэнбат сайд аа, ажлаа хий. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр  Төрийн ордонд БОАЖ–ын сайд Н.Цэрэнбат энэ асуудалд тайлбар хийлээ. Тэрбээр “Миний бие Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдсоноос …

  • 4 May

    Тээврийн хэрэгслийн торгууль, татвар төлөх боломжтой ТҮЦ машиныг хэрэглээнд нэвтрүүллээ

    Улаанбаатар Хотын Банк, Метатек компани хамтран “ГЭРЭГЭ” цахим төлбөрийн машиныг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал зэрэг албаны төлөөллүүд оролцлоо. Эхний ээлжинд Тээврийн Хэрэгслийн татвар болон Торгуулийг төлөх боломжтой болж байгаа юм. Цаашдаа 30 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа …

  • 4 May

    Р.Отгонбаатар: Мартагдсан, байхгүй болсон дурсгалуудыг олж авсан нь миний бахархал

    “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээний хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн академич Р.Отгонбаатарын эртний үеийн судар бичиг, эд өлгийн цуглуулгаас дэлгэсэн үзэсгэлэн Төрийн Түүхийн музейд гарч байна. Түүний бичиг үсгийн соёлтой холбоотой цуглуулсан ховор нандин цуглуулга, тэдгээрийн түүхийн талаар бид хэсэг хором ярилцлаа.  -Үзэсгэлэнд эртний бичиг үсгийн соёлтой холбоотой нэн ховор төрлийн олон цуглуулгуудыг дэлгэсэн харагдаж байна. Та энэхүү …