virtual

February, 2018

  • 1 February

    Амралтын өдрүүдэд Нарантуул худалдааны төв рүү автобус үйлчилнэ

    2018 оны Нохой жилийн сар шинийн баярыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын А/71 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Тээврийн газраас дараах арга хэмжээг аваад байна. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны Бямба гаригууд, 2 дугаар сарын 04, 11-ний Ням …

  • 1 February

    Алиалагчид циркэд л байдаг

    Жагсаж болно, цуглаж болно. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдэж болно. Улс төрийн буруу бодлогыг шүүмжилж, эсэргүүцсэн ч болно. Энэ бол бидэнд Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх. Ардчиллаар олж авсан ганц л давуу тал энэ юм шиг. Гэвч бидний язгуур эрхэд тулгуурласан хошин үзүүлбэрээр улс төрийн намууд тоглолт хийдэг болжээ. Төв талбайд зохион байгуулагдсан улс төрийн агуулгатай жагсаал цуглааныг үзээд …

  • 1 February

    БЗД-ийн 12-р хороо жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит боллоо 

    Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг, Монголын ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой маргааш буюу 2018 оны 2 сарын 2-ны өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ. Энэхүү тогтоолыг маргааш 14:00 цагт Баянзүрх дүүрэгт байрлах Жанжин …

  • 1 February

    Төрийн мэдлийн үйлдвэрийн өр, төлбөр нь хэнийх вэ?

    “Жаст” группийн захирал Ш.Батхүү гэгч Эрдэнэт үйлдвэр дэхь Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг Английн “Стандарт” банканд барьцаалж, 102 сая ам.долларын зээл авсан байдаг. Гэвч зээл төлөлт хийгдэлгүй хугацаа алдснаас асуудал шүүхэд шилжиж өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар гарын үсэг зурж “батлан даасан” гэх мэдээлэл гарч байсан ч Ш.Батхүү гарын …

  • 1 February

    Английн гүнж Кейт Миддлтон хөх хилэн даашинзаараа олны харааг булаажээ

    Английн гүнж Кейт Миддлтон сүүлд гэр бүлүүд болон хүүхдүүдэд хандив тусламж үзүүлдэг “The Anna Freud” үндэсний төвийн ээлжит үйл ажиллагаанд оролцсон. Уг арга хэмжээнд Бельги гаралтай Америкийн дизайнер Диана фон Фюрстенбергийн урласан хар даашинзыг өмссөн юм. Харин энэ удаад Кейт өөрийн нөхөр, хунтайж Виллиамын хамт Швед болон Норвегит айлчлал хийж яваа. Өчигдөр тэрээр Шведийн нийслэл Стокхольм хотын “Fotografiska” галерейд болсон баярт …

  • 1 February

    Цагдаагийн алба хаагчид 45 хүний суудал бүхий тусгайлан тоноглосон автобус ашиглана

    Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах албаныхан хамгаалалтын газар тусгайлан тоноглосон гурван автобусыг үйл ажиллагаандаа ашиглахаар боллоо. Тус газрын алба хаагчид нийслэлд төдийгүй орон нутагт хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэдэг онцлог ажил, үүрэгтэй. БНСУ-д үйлдвэрлэсэн, 45 хүний суудалтай эдгээр автобусыг тусгайлан тоноглож албаны хэрэгцээнд ашигласнаар алба хаагчдын тав тухыг хангах, хувцас, тусгай хэрэгслээ хамтад нь …

  • 1 February

    Төрсний дараах сэтгэл гутрал яагаад тохиолддог вэ?

    ЭХИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ХӨГЖИЛД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ Нярай хүүхдийн сэтгэл зүйн хөгжил төрсөн цагаас эхлэн 1 нас хүртэл хамгийн эрчтэй явагддаг бөгөөд амьдралынхаа туршид сэтгэл санаа тайван тогтвортой байхад чухал нөлөөг үзүүлдэг. Эхний жил дэхь сэтгэл зүйн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлдэг хүн бол эх байдаг. Эхийн хайр халамжийг нярай эхийнхээ нүүр царай, халамж энхрийллээс хүлээн авдаг билээ. …

  • 1 February

    “УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018” энэ амралтын өдрүүдэд болно

    Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн 2 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв …

  • 1 February

    У.Хүрэлсүх:Хөгжлийн бүхий л бодлого, хөтөлбөртөө жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхийг зорьж байна

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Жендер ба хөгжил” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Жендэрийн тэгш байдлыг хангах нь хүний эрхэд суурилсан хөгжлийн гол зарчим. Засгийн газар хөгжлийн бүхий л бодлого, хөтөлбөртөө жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхийг зорьж байна” гэлээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жендэрийн тэгш байдлыг хангаж, …

  • 1 February

    Засгийн газраас Ардчилсан намын шаардлагын хариуг өгөв

    Ардчилсан намаас Засгийн газарт ирүүлсэн шаардлагын хариуг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр хүргүүлэв. Ардчилсан нам татварын нэмэгдэл, уул уурхай, төмөр зам, эрчим хүч, ипотекийн зээл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаархи тайлбар, хариу өгөхийг шаардсан юм. Засгийн газар Хувь хүний орлогын албан татварыг 10 хувийн нэг шатлалтай болгох, шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөөс сэргийлж …

  • 1 February

    Дональд Трамп Сирийн иргэдийн Америкт амьдрах хугацааг сунгалаа

    Төрсөн нутагт нь дайны байдал хурцадсаны улмаас АНУ-д ажиллаж, амьдарч буй 7 мянга орчим Сирийн иргэнийг ерөнхийлөгч Д.Трамп эх орон руу нь буцаахгүй байх шийдвэр гаргажээ. АНУ-д хууль бус цагаач иргэдийг албадан гаргах ажил өрнөж байгаа энэ үед тэдгээр хүний эрхийг хүмүүнлэгийн ажлын “Temporary Protected Status (TPS)” програмынхан хамгаалж байгаа аж. Үүний дагуу Сирийн дээрх иргэдийн Америкт амьдрах хугацааг доод …

  • 1 February

    Дуучин Д.Отгонжаргал “Миний ээж тэмээчин” дууг шинэчлэн дуулжээ

    Захгүй говийн үзэсгэлэн Загийн шугуйд дулаанхан Дулаан говийн хаваржаандаа Дуучин ээж минь суугаа даа Энэрлийн дээдийг өвөрлөсөн Элбэрэлт ээж минь тэмээчин Саран зууртаа хоноглодог Саруул Говийн цайдам хөө Цайдам говийн зусландаа Цайлган ээж минь суугаа даа хэмээн ард түмний сэтгэлд хоногшсон  үлдсэн “Миний ээж тэмээчин” дууг СТА дуучин Д.Отгонжаргал шинэчлэн дуулжээ. Тус дууны клипэнд  АЖ. П.Цэрэндагва, АЖ. Д.Мэндбаяр.Мисс, жүжигчин А.Баярцэцэг нар тогложээ.  

  • 1 February

    Парис Хилтон Кардашианыг хуулбарлав

    Хилтон зочид буудлын өв залгамжлагч, Парис Хилтон сүүлийн үед Ким Кардашиантай адилхан хувцаслаж явах болжээ. Уг нь Парис загварын өндөр мэдлэгтэй. Гэвч Кимтэй адил хувцаслах болсныг пенүүд нь гайхширч хүлээн авч байна. Гэхдээ Парист энэ хувцаслалт зохиж байгаа гэж бичих хүмүүс цөөнгүй байгаа юм.Магадгүй Парис найзынхаа хувцасны брендийг сурталчлахаар ийм өөрчлөлт хийсэн ч байж болох юм.

  • 1 February

    Алс зэлүүд нутгийн оршин суугчдын дүр төрх

    Гэрэл зурагчин Александр Кимушин гурван жилийн өмнөөс “Дэлхийн хүмүүсийн дүр төрх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 40,000 км газар аялж, Японы тэнгисийн эрэг, Байгал нуурын хөвөө, Монголын хязгааргүй тал нутаг, дэлхийн хамгийн хүйтэн цэг болох Якутаар дайрч, тэндэхийн оршин суугчдын дүр төрхийг камертаа буулгаж авсан байна. Тэрээр “… би есөн жилийн өмнөөс эхэлж  үүргэвчээ үүрээд дэлхийн өнцөг булан бүрийг тойрох …

  • 1 February

    Төрийн шийдвэрийг иргэд эсэргүүцэж байна

    Ардчилсан намаас бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалийг Сүхбаатрын талбайд зохион байгуулж байна. Жагсаалд 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчид болон төрийн үйл ажиллагааг эсэргүүцэгч иргэд оролцож байна. Жагсаалд оролцож байгаа иргэдийн байр суурийг хүргэе. Иргэн Б.Дэжид Ардчилсан намд шинэ Засгийн газар УИХ-д Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар шаардлага хүргүүлсэн. Амласан амлалтуудыг бүгдийг нь биелүүлээгүй. Анх УИХ-д гарч ирэхдээ цалин тэтгэвэр …