Дональд Трамп Сирийн иргэдийн Америкт амьдрах хугацааг сунгалаа

Төрсөн нутагт нь дайны байдал хурцадсаны улмаас АНУ-д ажиллаж, амьдарч буй 7 мянга орчим Сирийн иргэнийг ерөнхийлөгч Д.Трамп эх орон руу нь буцаахгүй байх шийдвэр гаргажээ.

АНУ-д хууль бус цагаач иргэдийг албадан гаргах ажил өрнөж байгаа энэ үед тэдгээр хүний эрхийг хүмүүнлэгийн ажлын “Temporary Protected Status (TPS)” програмынхан хамгаалж байгаа аж. Үүний дагуу Сирийн дээрх иргэдийн Америкт амьдрах хугацааг доод тал нь 18 сараар сунгасан байна.

Харин энэхүү шийдвэр тус улсад 2016 оны наймдугаар сараас хойш амьдарч байгаа болон шинээр ирэхээр хүсэлт гаргасан Сирийн иргэдэд хамаарахгүй аж. Сүүлийн хэдэн сард Д.Трамп TPS-ынхны Эл Салвадор, Гайти, Никарагуагийн иргэд рүү чиглэсэн хөтөлбөрийг нь цуцалсан.

“Temporary Protected Status” нь 1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа амьдрахад аюултай улс орнуудын иргэдийг АНУ-д хуулийн дагуу ажиллаж, амьдрахад нь тусалдаг байгууллага болно. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш байгалийн гамшиг, дайн байлдаанд өртсөн 10 гаруй орны хэдэн 100 мянган иргэнийг Америкт амьдрах боломжоор хангаж өгчээ.

Сирит 2011 оноос хойш иргэний дайн өрнөж олон мянган хүн амиа алдан, хэдэн сая хүн орон гэрээсээ дайжаад байна.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …