Төрийн шийдвэрийг иргэд эсэргүүцэж байна

Ардчилсан намаас бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалийг Сүхбаатрын талбайд зохион байгуулж байна. Жагсаалд 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчид болон төрийн үйл ажиллагааг эсэргүүцэгч иргэд оролцож байна. Жагсаалд оролцож байгаа иргэдийн байр суурийг хүргэе.

Иргэн Б.Дэжид Ардчилсан намд шинэ Засгийн газар УИХ-д Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар шаардлага хүргүүлсэн. Амласан амлалтуудыг бүгдийг нь биелүүлээгүй. Анх УИХ-д гарч ирэхдээ цалин тэтгэвэр нэмнэ гэж амлаж гарч ирсэн. Гэвч одоо болтол нэгийг нь ч биелүүлээгүй. Тийм учраас амласан амлалтуудаа биелүүлээчээ хэмээн шаардаж, өнөөдрийн бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалийг улс орон даяар зохион байгуулж байна. Энэ бол дан ганц Ардчилсан намаас зохион байгуулж байгаа эсэргүүцлийн жагсаал биш. Монголын Ард түмэн эрх баригчдын хийж байгаа үйлдэл, гаргаж буй шийдвэрүүдийг эсэргүүцэн жагсаж байгаа юм. Хэрвээ амласан амлалтуудаа биелүүлэхгүй бол бид нар үргэлжлүүлэн гурван сарын нэгэнд дахин жагсана. Ардчилсан намд алдаа байдаг, тэр алдаагаа засах гээд 2016 оны сонгуулиас хойш намаа шинэчлэх гээд шинэчлэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа.

Сүхбаатар аймгаас жагсаалд оролцож буй иргэн н.Буд Манай аймаг “улсын тэргүүний аймаг”-аар олон жил шалгарч байсан. Гэтэл сүүлийн жил улсын хэмжээнд ядуурлаараа сүүл мушгилаа. Аймгийн удирдлагууд юу ч хийсэнгүй. Тиймээс л би үзэл бодлоо илэрхийлж, төр засгийн буруутай үйл ажиллагааг шүүмжлэхээр хүрэлцэн ирлээ.

Улаанбаатар хотын иргэн Б.Болд Аль нэг намын эрх ашиг үзэл бодлын төлөө энд ирээгүй. АН ч, МАН ч ялгаагүй. Гэхдээ тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэдэг учраас л тэмцэлд оролцохоор ирлээ. Ардчилсан нийгмийн үнэт зүйл бол үзэл бодлоо илэрхийлэх, жагсах эрх чөлөө юм. Монгол улс эдийн засгийн хямралд өртөөгүй засаглалын хямралд өртсөн. Энэ хямралыг арилгахын тулд иргэд тэмцэх, эсэргүүцэх хэрэгтэй.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …