virtual

January, 2018

  • 16 January

    Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 49.2 хувиар өсжээ

    Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,092 буюу 18.7 хувиар өсжээ. Өмнөх оноос нийт гэмт хэрэг өсөхөд Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4,840 (36.3%), Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 842 (9.7%), Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 189 (49.2%)-өөр өссөн нь голлон нөлөөлөв. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 …

  • 16 January

    Нэг грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 102-103 мянган төгрөг байна

    Монголбанк 2018 оны 1 дүгээр сарын 11-нийг хүртэлх өдрүүдэд 682 кг алт худалдан авлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 130 хувиар өссөн дүнтэй байгаа бөгөөд тухайн үед худалдан авсан алтны дүн 297 кг байв. 2018 оны эхний 11 хоногийн байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр үнэтэй байв. Үүнээс шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 102-103 …

  • 16 January

    Донорын тухай хуультай холбоотой санал боловсруулжээ

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.01.16/ хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу Ажлын хэсэг хуралдан хуулийн төслүүдийн зарим зүйл заалтыг дахин боловсруулж эцсийн хэлэлцүүлэгт …

  • 16 January

    Орон нутагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн гэмтжээ

    Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 290 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 16 гэмтэж бэртэж, орон нутагт 2 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтсэн ноцтой хэргүүд гарсан байна. Тухайн өдөр зам тээврийн осолд бага насны нийт 7 хүүхэд өртсөний 5 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ осолд өртжээ. …

  • 16 January

    Эдгээр зураг ямар түүх өгүүлдэг вэ?

     2011 оны 11 сарын 25-нд Хятадын Шаньси Тайюань галт тэрэгний буудлын сандал дээр нэгэн настан амьсгал хураасан байжээ. Галт тэрэг хүлээж байсан ламтан түүний оршуулах ёслолыг үйлдэж сүнсийг нь амирлуулжээ. Цэргийн сургуулийн сонсогчид. Гөлөг барьж байгаа залуу энэхүү зургийг авахуулсны дараа суусан агаарын хөлөг нь сүйрсэн юм. 1912 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Английн судалгааны баг Өмнөд Туйлд авахуулсан зураг. …

  • 16 January

    Магнай трейд, Сод Монгол зэрэг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна

    Шахатууны үнийг нэмж, зохиомлоор хомсдол үүсгээд буй зарим аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийж байгаа. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсад шатахууны 41 хоногийн нөөц байгаа учраас хомсдол үүсэх боломжгүй гэж ШӨХТГ-ын дарга Б.Лхагва мэдэгдэж байна. Тэрээр “төр, хувийн хэвшлийн оролцоотой хамтарсан зөвлөл шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнэд өөрчлөлт оруулж, улмаар хомсдол үүсгэсэн зарим аж ахуйн нэгжид хариуцлага …

  • 16 January

    Жеоржиа мужийн гал сөнөөгч байшин дээрээс үсэрсэн хүүхдийг тосч авчээ /видео/

    Сүүлийн үед Америкт гал түймэр их гарч байгаагийн дотор өнөөдрийн байдлаар Калифорнид гарсан гал хамгийн их гарз хохирол учруулаад байгаа. Тэгвэл Жеоржиа мужийн орон сууцанд энэ сарын гурваны өдөр гарсан гал түймрийн бичлэг дөнгөж сая цацагджээ. Бичлэгээс үзвэл Декатур хотын гал сөнөөгч гурван давхраас аавынх нь шидсэн охиныг тосч авч байна. Гал сөнөөгчид гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь аварч чадсан. …

  • 16 January

    Тэргэнцэртэй хүн хөдөлгөөнд саадгүй оролцох боломжийг бүрдүүлсэн шинэ төхөөрөмж бүтээжээ

    Тэргэнцэртэй хүн өөрийн гарын хүчээр эсвэл бусдын тусламжтайгаар хөдөлгөөнд оролцдог. Тэгвэл ийм авсаархан төхөөрөмж байвал хэний ч тусламжгүйгээр хүссэн газруугаа аялаад байх боломжтой болох нь байна шүү дээ. Энэхүү төхөөрөмжийг хятадын нэгэн иргэн зохион бүтээжээ. Тэгвэл яг ийм авсаархан бөгөөд хямд өртөгтэй бүтээгдэхүүн хийгээд тэргэнцэртэй иргэддээ тус болох зохион бүтээгчид манайд олон байгаа гэдэгт итгэж байна.

  • 16 January

    BBC: Монголын ойд самар амталсан минь

    Өчигдөр BBC-д гадаадын жуулчин Эрин Крейг Монголд аялж, Сибирийн тайгад хүрч бидний иддэг самрыг ихэд сонирхон “Хорхой хүргэм ховорхон амттан” гэж бодсон талаараа бичжээ. Тэрээр хуш, нарсан ойгоор явж байхдаа хөтөч Энхбаатар нь модноос боргоцой унагасан талаар дурссан байна. “Энхбаатар үүнийг бариад аваарай гээд модон дээрээс “боргоцой” шидсэн. Гэхдээ түүний зургаан настай хүү надаас түрүүлээд газарт унасан боргоцойг авсан. Гартаа …

  • 16 January

    У.Хүрэлсүх Засгийн газраа Сөүлд хуралдуулж магадгүй

    Норовын Алтанхуягийн Засгийн газар долоо хоног бүрийн Бямба гаригт хуралддаг байв. Тухайн үедээ амралтын өдөр ажилладаг гээд их л сонин, бас шинэлэг үзэгдэл санагдаж байлаа. Харин Чимэдийн Сайханбилэгийн Засгийн газар долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, өмнөхөөсөө өөр ажиллаж байгаагаа илэрхийлж байлаа. Тэгвэл Жаргалтулгын Эрдэнэбат болоод Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг болоод байгаа. Үүнийг Засгийн …

  • 16 January

    Солонгосын жуулчны цогцос Боливи улсаас олджээ

    Боливит Өмнөд Солонгосын эмэгтэй жуулчны цогцос олдсон талаар тус улсын Гадаад Хэргийн Яам өнгөрсөн бямба гаригт мэдээлжээ. Тодруулбал эмэгтэйг пүрэв гаригт орон нутгийн цагаар үдээс хойш Титикака нуураас өмнө зүгт орших Исла Дел Сол арлаас олжээ. Тус яамныхны мэдэгдэж буйгаар эмэгтэй 40 гаруй настай агаад Боливийн цагдаагийнхан түүний цогцсыг нийслэл Ла Пазад авчирсны дараа үхлийн шалтгааныг нь тогтоохоор ажиллаж эхэлжээ. …

  • 16 January

    Эр эмгүй цэргийн албан хаадаг болох асуудлаар хэн юу бичив?

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдтэйгээ уулзаж байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр ажилгүй иргэдийг ажилтай болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар дэвшүүлсэн санал санаачлага нь олон нийтэд таалагдаж байна. Тухайлбал, Үндсэн хуульд заасны дагуу ажилгүй байгаа залуусыг нэгээс, гурван жилийн хугацаатай цэргийн албанд татаж, улмаар Монгол Улсын бүтээн байгуулалтад эр …

  • 16 January

    80 насандаа мэргэжлийн балетчин болжээ

    Английн иргэн, 80 настай Барбара Петерс дэлхийд алдартай хатан хааны нэрэмжит бүжгийн академид болсон балетчидын чадварыг үнэлэх шалгалтыг амжилттай давсан талаар өчигдөр dailymail-д мэдээлжээ. Тэрээр шалгалтын үеэр 55 минутын турш уран сайхны болон сонгодог бүжиг бүжиглээд зогсохгүй нарийн техникүүдийг чадварлаг хийж гүйцэтгэсэн байна. Ингээд тэрээр хамгийн өндөр настай балетын бүжигчин болжээ. Механикч, үйлчлэгчийн гэр бүлд өссөн тэрээр хоёр настайгаасаа л бүжгэнд …

  • 16 January

    Оросын дипломатчийг хөнөөх хэргийг зохион байгуулсан этгээдийг Туркт саатуулжээ

    ОХУ-аас Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг нийслэл Анкара хотод 22 настай Мевлют Мерт Алтинтас гэдэг цагдаа буудан  хөнөөсөн гэж Туркийн  Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу 2016 оны 12-р сард  мэдэгдсэн. ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов уран зургийн галерейд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцон үг хэлж байх үеэр нь гэмт этгээд түүнийг араас нь бууджээ. Гэмт этгээд тухайн …

  • 16 January

    Х.Баттулга: Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр СТӨ-нд Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь түүний аймаг, дүүргийн иргэдтэй хийх хоёр дахь уулзалт байв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэсэн амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж байна. Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой. Зөвхөн би биш өөр хоорондоо ярилцъя” гээд уулзалтыг эхлүүллээ. Төрийн …