View of Sucre, Bolivia known as the White City

Солонгосын жуулчны цогцос Боливи улсаас олджээ

Боливит Өмнөд Солонгосын эмэгтэй жуулчны цогцос олдсон талаар тус улсын Гадаад Хэргийн Яам өнгөрсөн бямба гаригт мэдээлжээ. Тодруулбал эмэгтэйг пүрэв гаригт орон нутгийн цагаар үдээс хойш Титикака нуураас өмнө зүгт орших Исла Дел Сол арлаас олжээ.

Тус яамныхны мэдэгдэж буйгаар эмэгтэй 40 гаруй настай агаад Боливийн цагдаагийнхан түүний цогцсыг нийслэл Ла Пазад авчирсны дараа үхлийн шалтгааныг нь тогтоохоор ажиллаж эхэлжээ. Болсон явдлыг сонссон Солонгосын элчин сайдын яамнаас албаны хүмүүс цагдаа нартай уулзахаар очжээ.

Орон нутгийн мэдээллийн хэрэгслийн уламжилснаар эмэгтэй Боливит ганцаараа аялж явсан байна.

 

 


Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …