virtual

December, 2017

  • 6 December

    Украйны амбан захирагчийг Киев хотноо баривчилжээ

    Грузины ерөнхийлөгч асан, Украины Одесса хот мужийн амбан захирагч асан Михайл Саакашвилиг өнөөдөр Киев хотноо баривчилсан байна. Зүүн европ дахь АНУ болон барууныхны хамгийн итгэл хүлээсэн улс төрч байсан, 2003 оны “Сарнайн хувьсгал”-ын үр дүнд Грузины ерөнхийлөгч болж 2013 онд буусан Саакшвили 2015 онд өөрийн эх орон Грузины иргэншлээс татгалзаж Украины иргэншил авч ерөнхийлөгч Порошенкотой хамтран Украйныг “ардчилсан ” замаар …

  • 6 December

    Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар, амбулаторийн 89588 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 3872 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.1 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн дундажтай харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нийт өвчлөгсдийн 36.5 хувийг 0-2 нас, 30.3 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн …

  • 6 December

    Салютын аюулгүй байдлын шалгалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэлийн борлуулалтад тавих хяналт шалгалтыг хийж байна. Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах ресторан, караоке, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламжууд, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд, пиротехникийн хэрэгслийг импортлох, …

  • 6 December

    НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтыг 2018 оны эхний улиралд багтаж иргэдийн дансанд шилжүүлнэ

    НӨАТ-ын зарим эргэлзээтэй асуудлаар нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа. Иргэдийн бүртгүүлсэн баримтыг цаад талаас “илгээгээгүй” гэсэн бичиг гардаг. Ийм нөхцөлд иргэн хаана хандах ёстой вэ? Энэ талаар өмнө нь мөн мэдээлэл өгч байсан. Хуулиндаа аж ахуйн нэгж 72 цагийн дотор илгээх үүрэгтэй, илгээгээгүй гэж гарсан тохиолдолд баримтаа устгаад дахин оруулсанаар автоматаар баталгааждаг. Харин …

  • 6 December

    Матрын орд:Таныг сэтгэл догдлуулсан романтик үйл явдал хүлээж байна

    ХОНЬ (3/21-4/19) Хүч чадал, оюун ухаанаа төвлөрүүлэх өдөр. Түншлэл идэвхжинэ. Санхүү, үйлдвэрлэлийн салбарт амжилт олно. Чөлөөт цагаа уран бүтээлд зориул. Манлайлалд нөлөө үзүүлэх хүний үгийг сайтар ухаж ойлго. Сэтгэл санаа тайван байхад гэр бүлийн уур амьсгал ихээхэн нөлөөлнө. ҮХЭР (4/20-5/20) Таны санаа бодол хэвийн байна. Таны хамт ажиллагсдын эргэн тойронд цуурхал тарна. Та эрч хүчээ хадгалах хэрэгтэй, ажил дээр үйлдлийг …

  • 6 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 18. Буд гараг. Өглөгт охин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 6 December

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Төв болон зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 12 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос …

  • 5 December

    Японы XX-р зууны үеийн сексийн соёл

    Япон улс 250 жил гадны улсуудаас хаалттай байсан. Энэ хугацаанд өөрсдийн гэсэн сексийн талаарх уламжлалыг хадгалсан байдаг. Энэ нь өөр орны хүмүүс ойлгоход тийм ч амаргүй. Ялангуяа Европынхон. 1930 онд Японд үнсэлцэж буй хосын гантиган хөшөөг үзэсгэлэнд гаргажээ. Гэтэл Япончууд хосын нүцгэн дүр бус, харин үнсэлцэж буй дүрийг нь харж чадахгүй байв. Зарим хүн зохион байгуулагчдаас үзмэрийг даавуугаар бүтээхийг хүртэл …

  • 5 December

    Ахмад уурхайчдад хүндэтгэл үзүүллээ

    Энэ онд Налайхын уурхайгаас нүүрс олборлож эхэлсний 102, Налайхын Их уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ой тохиож байна. Ойг 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд Уурхайчдын өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөн дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд Налайхын их уурхайд ажиллаж байсан 70-аас дээш насны 148 ахмад уурхайчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ЗДТГ-аас дүүргийн төр, захиргааны …

  • 5 December

    Хүүхдийн эрхийн улсын байцаагчтай азийн анхны улс боллоо

    Монгол улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо. Сургалтад хамрагдаж, шалгуур хангасан 38 ажилтан хүүхдийн эрхийн улсын байцаагчийн тэмдэг, үнэмлэхээ өнөөдөр гардаж авлаа. Монголд анхны хүүхдийн улсын байцаагчаар ажиллах хүмүүст үнэмлэхийг нь гардуулах үеэрээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хүүхдийн эрх, хамгааллын холбогдох хууль журмуудын биелэлтэд анхаарах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэгдэхээс …

  • 5 December

    Facebook 13-аас доош насныханд зориулсан шинэ app нэвтрүүллээ

    Facebook хэрэглээ өдөр өдрөөр нэмэгдэж байгаа өнөө үед бага насны хүүхдүүд ч үүнд идэвхтэй байх болжээ. Өдгөө дэлхий дээр 13-аас доош насны 20 сая гаруй хүүхэд facebook ашигладаг. Үүнээс үүдэж уржигдар facebook хүүхдүүдэд зориулсан шинэ messenger app нэвтрүүлжээ. Үүнийг ашиглахын тулд хүүхдүүд эхлээд эцэг, эхийн зөвшөөрөл авах аж. Цаашлаад хэн нэгэн найзын хүсэлтийг ч эцэг эхийн зөвшөөрлөөр авна. Ингээд уг messenger-ээр найз …

  • 5 December

    Бейонсегийн ихэр гэгдэх бүсгүй сошиалыг шуугиулав

    АНУ-ын Мичиганы Детройт хотын Британ Виллиамс гэх эмэгтэй дуучин Бейонсетэй ихэр мэт адилхан гэгдэж байна. Тэрбээр хэлэхдээ ихэнх хүмүүс намайг Бейонсейтэй андуурдаг. Тэд надтай зургаа авахуулахыг хүсч, намайг Бейонсегийн залуу хувилбар гэдэг. Гудамжинд явж байхад хүртэл андуурдаг шүү гэж хэлэв. Британы бүсгүй цахим хуудастаа 22 мянган дагагчтай бөгөөд дэлхийн алдарт дуучны А зэрэглэлийн хувилбар гэдгээрээ бахархдаг аж.

  • 5 December

    Кино жүжигчин София Лоренгийн “Life ”сэтгүүлд авахуулсан гэрэл зургууд

    Италийн алдартай кино жүжигчин  София Лоренгийн  1967 онд Life сэтгүүлд гэрэл зурагчин Альфредом Эйзенштадтомын хальснаа буулгасан зургийг толилуулж байна.  София Лорен 1934 оны есдүгээр сарын 20-нд төржээ. Тэрбээр бага насандаа   өөрийгөө од болно гэж боддоггүй байжээ. Сургуулиасаа олж авсан шашны хүмүүжлийн нөлөөллөөр  гэлэнмаа болохыг хүсдэг байв. Түүний хойд ээж Ромильда Виллани төгөлдөр хуурч болгох гэж оролджээ. Гэвч дуулгавартай даруухан охин нь үгэнд нь …

  • 5 December

    Шинэ жилийн баярыг угтаж хяналт шалгалтыг эрчимжүүлэв

    Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг эрчимжүүллээ. Шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн …

  • 5 December

    Орон сууцны ипотекийн зээлдэгч, даатгуулагчдад

    Санхүүгийн зохицуулах хорооноос орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан айл өрх, иргэд болон зээлдүүлэгч байгууллагыг эрсдэлээс хамгаалах зорилгоор ипотекийн даатгалыг тусгайлан шинээр бий болгон нэвтрүүлж, холбогдох журмыг батлан мөрдүүлж байна. Журамд даатгалын үйл ажиллагаа эрхлэгчид ипотекийн даатгалын бүтээгдэхүүнээ боловсруулан Хороонд ирүүлж, хянуулах болон бүртгүүлэхээр заасан. Журам батлагдсанаас хойших хагас жилийн хугацаанд “МИГ даатгал” ХХК, “Монгол даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК, “Ард …