virtual

December, 2017

  • 5 December

    Загвар өмсөгч Нора “UB Comedy”-д хагас нүцгэлэв

    Ub Comedу клубийн зүгээс даваа гараг бүр зохион байгуулдаг нээлттэй микрофон буланд загвар өмсөгч Нора оролцжээ. Тус клубийн залуус энтертаймент салбарт цоо шинэ хувьслыг хийж залууст шог, хошин байдлаар инээдтэй түүхийг хуваалцаж өөрсдийн өнгө төрхийг бий болгосоор иржээ. Тэд Монголын анхны тогтмол Stand-Up хошин шогийн шоу, “Стэнд Апчдийн нэгдэл” гэж өөрсдийгөө тодорхойлдог. Тэгвэл өчигдөр олны танил хүмүүс оролцож өөрт тохиолдсон …

  • 5 December

    В.Путин: Сирийн ихэнх хэсэг террористуудаас чөлөөлөгдөөд байна

    Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ортодокс сүмийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ одоогийн байдлаар Сирийн бараг бүх хэсэг террористуудаас чөлөөлөгдөөд байгааг хэлжээ. Ерөнхийлөгч ОХУ-ын зүгээс Арабын Бүгд Найрамдах Улсад болсон үймээн самуунд өртсөн хүмүүс, Ислам болон Еврейн ариун газруудыг дахин сэргээхэд туслалцаа үзүүлнэ гэв. Сирийн нөхцөл байдал сайжирч буйн дээр Оросын цэргийнхэнтэй хамтарсан хамгаалах хүч нь бэхжиж эхэлсэн. Уулзалтын үеэр В.Путин “Сүүлийн …

  • 5 December

    Увс аймагт эртний хүний олдвор олджээ

    Увс аймгийн Давст сумын нутгаас өчигдөр буюу 12-р сарын 4-ны өдөр эртний хүн “муми” олдвор  олджээ. Одоогоор тус олдворыг цагдаа нар хамгаалалтад авч холбогдох байгууллагуудад мэдэгдсэн аж. Давст сумын эртний олдвор олдсон тухайн газарт мэргэжлийн байгууллага томилогдон ажиллаж эхэлжээ.

  • 5 December

    Дуучин С. Гантогоо продюсер Н.Халиунтай хамтарч ажиллана

    “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр үзэгч олонд танигдсан дуучин С.Гантогоо “Монгол Контент” ХХК болон хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиунтай “Монгол Мюзик” төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. “Монгол Контент” ХХК дуучин С.Гантогоогийн дуу бичлэг, тоглолт, менежмент зэргийг хариуцах юм. Харин продюсер Н.Халиун дуучин С.Гантогоогийн уран бүтээлийн продюсерээр ажиллахаар болжээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа”Миний хувьд гайхалтай сайхан мэдээг та бүхэндээ хүргэж …

  • 5 December

    ОУ-ын их мастерууд 100 мянган долларын төлөө өрсөлдөнө

    Энэ сарын 6-8-ны хооронд БНХАУ-д зохиогдох 100 мянган долларын шагналын сантай тэмцээнд сантай тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчид оролцох болжээ. Тус тэмцээнд Хятадын  мянган тамирчдаас шалгарсан шилдгүүдтэй өрсөлдөх аж. Манай баг тамирчдаас дэлхийн чансааны ОУ-ын их мастерууд болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар оюун ухааны спртын тэмцээнд өрсөлдөхөөр боллоо. Тамирчиддаа амжилт хүсье.

  • 5 December

    М.Уранчимэг:Алдар нэр, амар тайван нэг саванд багтдаггүй

    “Гранд” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Манханы Уранчимэгтэй ярилцлаа. “Гранд” сэтгүүл саяхан 100 дахь дугаараа өлгийдөн авч, баярын арга хэмжээгээ арванхоёрдугаар сарын 04-нд шинэ номынхоо нээлтээр хийхээр зэхэж байна. -“Гранд” сэтгүүл 100 дахь дугаараа гаргажээ. Долоон жилийн турш сэтгүүлээ тасралтгүй гаргаж ирсэн, уншигчдын хүлээлтийг үүсгэж чадсан сэтгүүлийн эрхлэгчийн хувьд 100 дахь дугаараа гаргах үед яг ямар сэтгэгдэл төрж байв. Юуны тухай …

  • 5 December

    Хүүхдэд эм өгөхдөө гаргадаг 10 алдаа

    Хүүхэд маш амархан өвддөг. Халуурч, ханиалган, ядарч сульдаж, хоолондоо дургүй болно. Бид энэ нөхцөлд юу хийхээ сайн мэддэг, үүнийгээ ч хийдэг. Харин арга тасарсан үедээ л эмчид ханддаг. Тэгээд ихэнхдээ баахан эм аваад хүрээд ирдэг. Эм бол хүүхдүүдийн маань бяцхан биеийг эдгээх тустай аргуудын нэг мөн. 1. Эмчид хандалгүйгээр эм өгөх Хүүхэд нэг өвчнөөр хоёр гурван удаа өвдсөний дараа өөр …

  • 5 December

    Өчигдрийн онцлох фото агшинууд

    Орос, Москва   Цогчин дуганд санваартнууд ёслол хийв. Хятад, Яантай Шандон аймагт цас орлоо. Афганистан, Кабул Шувууны дэлгүүр. Турк, Истанбул Шоколадан музей. Унгар, Дэбрэцэн Будапештийн зүүн хэсэгт орших Дэбрэцэн хотод Зул сарын гэрэл асаажээ. Бангладеш, Нараяанганж Шиталакшъяа голын ойролцоох тоосгоны үйлдвэрийн ажилтан. Орос, Москва Тэжээвэр муурны баяр Моска хотод боллоо. Энэ үеэр олон орны хүмүүс тэжээвэр муураа авчирчээ. Англи, Лондон …

  • 5 December

    Японд зодоон хийсэн Монгол залуусыг саатуулжээ

    Өнгөрсөн амралтын өдөр буюу 12-р сарын 2-ны өдөр Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд Монгол залуус танхайрч, хоорондоо цусаа гартал зодолдсон хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан үндэслэлээр Монгол Улсын хоёр иргэнийг саатуулаад байгааг Токио хотын Кита дүүргийн Акабэнагийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл учраас саатуулагдсан иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг …

  • 5 December

    Мисс А.Баярцэцэг Улаанбаатар хотын эко элчээр тодров

    Дэлхийн мисс 2016 тэмцээнд эх орноо амжилттай төлөөлөн оролцож шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан загвар өмсөгч А.Баярцэцэг Улаанбаатар хотын эко элчээр тодорчээ. Тэрбээр энэ талаараа цахим хуудаснаа “Улаанбаатар хотын эко элч’ хүндтэй шагналаар шагнууллаа. Энэхүү шагналаа жинхэнэ эко баатар Damdin Serdaram багшдаа зориулмаар байна. 10 жилийн өмнө анх багшийгаа дагаж явж мод тарьж байж билээ. Таны мөрөөдөл олон залуусыг эко …

  • 5 December

    Монголбанк 19.1 тонн алт худалдан авчээ

    Монголбанк энэ оны 11-р сарын эцсийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 19.1 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 тонноор илүү буюу 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн, мөн өнгөрсөн оны 12-р сараас эхлэн алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авах болсон зэрэг нь …

  • 5 December

    Оддын дүрд гайхалтай хувирагч /фото/

    Английн Манчестер хотод амьдардаг нэгэн залуу Холливуудын оддын дүрд гайхалтай хувирдаг бөгөөд зарим нь түүнийг андуурах ч тохиолдол байдаг гэнэ. Түүнийг хэрхэн нүүр хувиргалтаар танигдахгүй болтлоо өөрчлөгдсөнийг харцгаая.

  • 5 December

    Эммануэль Макрон Франц хэлийг дэлхийн хэл болгоно гэв

    Францын ерөнхийлөгч Эмманиэль Макрон баруун Африкийн улс болох Буркина Фасогийн нийслэл Оугадоугу хотын оюутан сурагчдад тавьсан илтгэлийнхээ үеэр Франц хэлийг дэлхийн нэгдүгээр хэл болгоно гэж амлажээ. Тэрээр “Франц хэл Африкийн анхдагч хэл болно. Магадгүй дэлхийн хэл болно. Францын тансаг чамин амьдрал, гоо үзэсгэлэнт байдал зөвхөн Францчуудад хамааралтай биш” гэсэн байна. Цаашлаад Ерөнхийлөгч Африктай цагаачлал, хүний эрх, терроризмтай холбоотой асуудал дээр өмнөхөөс …

  • 5 December

    ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 29-нд эхэлнэ

    ЕБС-ийн сурагчдын  хоёрдугаар улирлын амралт энэ сарын 29-ны өдрөөс эхэлнэ. Бага ангийн сурагчид 12-р сарын 29-өөс 2018 оны нэгдүгээр сарын 18, дунд болон ахлах ангийнхан 2018 оны нэгдүгээр сарын 5-аас 18-ны өдрийг хүртэл тус тус амрана. Хөдөө орон нутгийн хувьд бага ангийнхан 12-р сарын 29-өөс 2018 оны нэгдүгээр сарын 11, дунд ахлах ангийнхан 2018 оны нэгдүгээр сарын 5-аас 11-ны өдрүүдэд …

  • 5 December

    Б.Батзориг:Оторлож байгаа малчдад төлбөрийн дарамт үзүүлэх хууль эрх зүйн орчин, тогтоол шийдвэр байхгүй

    Одоогоор нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Улсын хэмжээнд өвөлжилт 80 гаруй хувьтай байгаа. Энэ жил улсын хэмжээнд 9,8 сая мал отроор өвөлжиж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан ХХААХҮ-ийн яамны дэргэдэх “Шуурхай штаб” өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Дундговь аймгийн отрын бүс нутгуудад ажиллалаа. Зарим аймгийн хил залгаа сумуудын засаг захиргаа отроор нүүдэллэж байгаа …