Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Энэ сарын 24-нд НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх болно” гэлээ гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
virtual
November, 2017
-
17 November
17 настай Лара Вирт охины айдас хүргэм бүтээлүүд
17 настай Лара Вирт 14 настайгаасаа эхлэн нүүр будагчаар суралцаж эхэлсэн юм. Тэрээр өөрийн шинэ өнгө төрх бүхий будалтыг хийж олон нийтэд хүргэж байна. 17 нас гэдэг бол охид хөвгүүдийн хувьд хичээл сургууль, ирээдүйн мэргэжилээ сонгох нас байдаг бол Ларагийн хувьд карьераа өсгөх нас болжээ.Тэр бусдаас өөр бөгөөд зөвхөн make up хийхээс гадна Body artist-ийг ч давхар хийдэг гэнэ. Энэ …
-
17 November
Их Британи, Канад улс нүүрс ашиглахгүй байх санаачлага гаргалаа
Их Британи болон Канад улс эрчим хүчинд нүүрс ашиглахгүй байх санаачлагыг гаргаж эвсэл байгуулан 18 орныг эгнээндээ нэгтгэжээ. Франц, Финланд, Мексик улсууд 2030 он гэхэд нүүрсийг хэрэглээнээс гаргахаа хэлээд байгаа. Ирэх жил Польш улсад болох НҮБ-ын чуулганаар нүүрсний хэрэглээнээс татгалзах орны тоог 50 болгохоор төлөвлөж байна. Харин нүүрсний өндөр хэрэглээтэй Хятад, Америк болон Герман зэрэг улсууд нүүрсний хэрэглээнээс татгалзах 50 …
-
17 November
Х. Амгаланбаатар: Хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажлыг эхлүүлнэ
МҮЭ-ийн холбооноос хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хангуулах чиглэлээр хугацаагүй кампанит ажил эхлүүлэхээр болсон талаараа мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнөөдрийн байдлаар МҮЭХ-нд 11,933 сонгуульт, идэвхтэн сонгуультан байна. Нийт 2,300 гаруй төрийн бус байгууллага нийслэл болон аймаг, орон нутагт хүний эрхийн чиглэлээр ажиллаж байна. Эдгээр гишүүдийг хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь ажил олгогчдын зүгээс ажлаас халах, дарамт шахалт …
-
17 November
Ж. Батзанданг төрийн хамгаалалтад авахаар болжээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр Төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж. Батзандан өнөөдрөөс эхлэн төрийн хамгаалтад авахаар болсон тухайгаа мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж. Батзандан: “Өчигдөр УИХ-ын чуулганаар БНСУ-д Элчин сайдаар томилогдох Б.Хурцын асуудлыг ярьсан. Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, Лу.Болд гэсэн гишүүдийн санаачлагаар нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байгаа. Б.Хурц Тагнуулын Ерөнхий …
-
17 November
Токиогийн галт тэрэг 20 секундын өмнө хөдөлсөндөө уучлалт гуйжээ
Япон хамгийн сайн цаг барьдаг улс орнуудын нэг. Саяхан галт тэрэгний компанийн галт тэрэгнүүдийн нэг нь хуваарьт цагаасаа 20 секундын өмнө хөдөлсөн аж. Тодруулбал нийслэл Токиогоос Цукуба хот руу 09 цаг 44 минут 40 секундэд хөдлөх ёстой галт тэрэг 09 цаг 44 минут 20 секундэд хөдөлсөн байна. Компанийн зүгээс зорчигчдоосоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж буйгаа илэрхийлсэн. Тэд цагийн хувиараа сайн нягталж хараагүйгээс …
-
17 November
Силвестер Сталлоне 30 жилийн өмнө 16 настай охиныг хүчиндсэн гэв үү?
Продюсер Харви Уэйнштэйнийг тойрсон хэргийн дуулиан Холливүүдийнхныг ээлж дараагаар дайрч байгаа. Тэгвэл Силвестер Сталлоне ч бас ээлжит бэлгийн дарамт үзүүлсэн оддын нэг болоод байна. 1986 оны долдугаар сарын 26-нд түүнийг 16 настай охиныг хүчиндэж байсан гэх мэдээ гарах болов. Тухайн үед охин цагдаагийн газарт гомдол гаргаж байсан болохыг Британийн Daily Mail сонин олж авсан аж. Тэр үед 40 настай байсан Сталлоне, …
-
17 November
Хакүхо М.Даваажаргал: Харүмафүжи Таканойва -г шар айрагны шилээр цохиогүй
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсантай холбогдуулан 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал уучлалт гуйлаа гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа буюу 10 дугаар сарын 25-ны орой Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодох үед Хакүхо М.Даваажаргал болон 71 …
-
17 November
Жастин Бибер Селена Гомез нар үнсэлдэж байгаад папараццийн дуранд өртөв
Дуучин Селена Гомес, Жастин Бибер нарын эргэн нийлсэн талаарх мэдээллүүд өнгөрсөн сарын 30-аас цацагдаж эхэлсэн. Тэд хамт хооллож, дугуй унасан бол энэ удаад Селена Жастин Биберийн оролцсон хоккейн тэмцээнийг үзсэн байна. Лос-Анжелест хоёр хоногийн өмнө хоккейн талбай дээр Селена Бибертэй үнсэлдэж байгаад папарацийн дуранд өртсөн юм. Энэ нь тэднийг харилцаагаа сэргээсэн гэдгийг улам бүр нотлох шиг болжээ.
-
17 November
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар мөрөөдөл биш
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа. -Та Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ажлыг аваад удаагүй байгаа. Салбарынхаа ажлыг юунаас эхэлье гэж бодож байгаа вэ. Олон салбарыг хамарсан болохоор танай яамны ажил их байдаг гэж дуулсан? -Намайг ажлаа авахтай зэрэгцээд манай яам Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-ыг зохион байгуулж таарсан учир агаарын бохирдлыг бууруулах …
-
17 November
Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж байна
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажил өнөөдөр эхэллээ. Дээрх ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, ХӨСҮТ, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. …
-
17 November
Д.Амарбаясгалан: Газрын төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг
Нийслэлийн Газрын албанаас жил бүр газрын төлбөрөөр тодорхой хэмжээний мөнгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ жилийн хувьд хэдэн төгрөг төвлөрүүлэх, биелэлт ямар байгаа, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө төлөхдөө юу анхаарах ёстой зэргийг нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн Д.Амарбаясгалангаас тодрууллаа. –Газрын төлбөр гэж юуг хэлж байгааг та эхлээд тайлбарлаад өгөхгүй юу? –Монгол улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч …
-
17 November
А.Дашням:Ойрын өдрүүдэд бага зэргийн цас орж хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25574 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.8 хувиар, …
-
17 November
Рита Ора “Bambi Авардс”-ыг чимэв
АНУ-ын дуучин Рита Ора өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн MTV хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолын үеэр ваннын алчууртай хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр энэхүү стилээ өөрөө санаачилсан бөгөөд “Угаалгын өрөөний стиль” гэж хэлсэн юм. Харин энэ удаад өчигдөр Герман улсын нийслэл Берлин хотод зохин байгуулагдсан “Bambi Авардс”-д өдөн ягаан өнгийн даашинзтай хүрэлцэн иржээ.
-
17 November
Белла Хадид The Weeknd нар эргэн нийлэв үү?
Хоёр долоо хоногийн өмнөөс The Weeknd, Селена Гомез нарын салсан нь нийтэд ил болсон. Селена хуучин найз залуу, дуучин Жастин Бибертэй болзож буй хэд хэдэн зураг нь интернэтээр явж, тэдний эргэн нийлсэн болох нь баттай болсон юм. Дуучин The Weeknd ч бас хуучин найз бүсгүй, модель Белла Хадидтай эргэн нийлж байгаа талаар гадаадын хэвлэлээр бичих болжээ. Тэрээр Беллагийн Нью-Йорк дахь гэрээс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл