Х. Амгаланбаатар: Хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажлыг эхлүүлнэ

МҮЭ-ийн холбооноос хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хангуулах чиглэлээр хугацаагүй кампанит ажил эхлүүлэхээр болсон талаараа мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнөөдрийн байдлаар МҮЭХ-нд 11,933 сонгуульт, идэвхтэн сонгуультан байна. Нийт 2,300 гаруй төрийн бус байгууллага нийслэл болон аймаг, орон нутагт хүний эрхийн чиглэлээр ажиллаж байна.

Эдгээр гишүүдийг хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь ажил олгогчдын зүгээс ажлаас халах, дарамт шахалт үзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах болон үр дүнгийн урамшууллаас хасах зэргээр саад учруулдаг.

Ажил олгогчид үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, гишүүдийн татварыг дураараа захиран зарцуулахыг шаарддаг, зарим сонгуульт ажилтан байгууллагын удирдлагын нөлөөнд автдаг зэргээс үйлдвэрчний эвлэлийн байгууллага хараат бусаар ажиллах боломж алдагддаг юм.

Тиймээс МҮЭХ-оос хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалагч ҮЭ-ийн сонгуульт ажилтны эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажлыг ирэх сарын 1-нээс  эхлүүлэхээр шийдвэр гаргалаа” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …