virtual

November, 2017

  • 13 November

    Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын …

  • 12 November

    Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбоо салбарын ажилтнуудын ажил хаялтыг орон даяар зохион байгуулахаар болжээ

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээрийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх талаар хэлэлцээрийн талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос 2017.11.13-ны өдрөөс салбарын ажилтнуудын ажил хаялтыг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг …

  • 12 November

    Афганистан охины Кембрижийн их сургуульд орсон түүх

    Рабиа Насими  Афганистанаас Лондонд таван настай байхдаа гэр бүлийн хамт дүрвэж ирсэн. Тэд далайгаар болон газраар хол замыг туулж ирсэн байдаг. Урт зам туулан ирсэн нь аз туршсан явдал болсон байна. Эцэг эх нь ирээдүйн амьдрал нь ямар байх талаар сайн төсөөлөлгүй байсан ч зориг шулуудан уг алхмыг хийсэн. Итгэл найдвар нь л тэднийг урагш хөтөлж байлаа. Англид ирж суурьшсаны …

  • 12 November

    Сугар Бархасбадь гариг хоорондоо давхацжээ

    Маргааш өглөө нар мандах хүртэл Сугар болон Бархасбадь гариг бие биетэйгээ ойртсон байгааг тэнгэрээс харж болохоор байгаа ба хоорондоо зөрж өнгөрөхийг одон орончид хэлсэн. Тодруулбал зүүн өмнөд зүгт тэнгэрийн хаяанаас ялимгүй дээр байгаа гэж мэдээлжээ. Умард өргөргөөс хамгийн сайн харагдахыг тэд мөн нэмж хэлсэн байна. Энд Англи, Хойд Америк улс бий. Англид маргааш нар мандахаас 40 минутын өмнө сайн харагдах ажээ. Бархасбадийн …

  • 12 November

    Селин Дион тайзан дээр “бут авав”

    Алдарт дуучин Селин Дион өнгөрсөн сард Лас-Вегасын Цезарьс ордны “Omnia”-д болсон хандивын тоглолтын үеэр “My Heart Will Go On” дуугаа дуулсан юм. Хэзээнээс л бусдыг байлдан дагуулсаар ирсэн Селин уянгалаг дуугаараа уяраагаад зогсохгүй доргио хөгжмийн хэмнэлд бүжиглэн шүтэн бишрэгчдээ баясгаж чаджээ. Тэрээр 04:00 минутаас эхлэн эрч хүчтэйгээр бүжиглэж эхэлж байна.  

  • 12 November

    Эрчүүд бэлгэнд юу авахыг нууцхан хүсдэг вэ?

    Шинэ жил бол хүмүүс гэр бүлтэйгээ хангалттай цаг хугацааг хамт өнгөрүүлэх боломжтой үе. Сонирхолтой кино үзэж, баярын ширээ бэлдэцгээнэ. Бие биедээ нандин бэлэг ч өгдөг билээ. Та аав, нөхөр, ах, найз залуу, эрэгтэй дүү, эсвэл эрэгтэй найздаа бэлэг өгөхөөр зэхээд байгаа ч яг юу өгөхөө хараахан шийдэж амжаагүй байж болох юм. Тэгвэл эрэгтэй хүмүүст авахыг хүсдэг ч тэр бүр хэлж чаддаггүй …

  • 12 November

    Хараа булаах хамгийн шилдэг селфинүүд /фото/

    Адал явдалд дуртай хүмүүс арай өөр сэлфи авдаг бололтой. Дурсамжтай мөчөө гэрэл зурганд үлдээгээд зогсохгүй олон хүний анхаарлыг татаж чадсан байх юм. Ингээд олныг хамгийн их шуугиулсан селфинүүдийг сонирхъё.             

  • 12 November

    Монголын их амар амгалан

    Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” зэрэг бүтээлээрээ Монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж чадсан. Эдгээр гайхамшигтай бүтээлээрээ дорнын ард …

  • 12 November

    Сонирхолтой Японы содон театр Кабуки

    Кабуки буюу Ногаку бол 14-өөс 15-р зуунд бий болсон Японы эртний театрын нэгэн төрөл юм. Тус театрын анхны хэлбэр нь Гикаку, Дэнгаку гэж нэрлэгддэг байв. Гикаку театрын анхны тоглолтыг Мимаси хэмээх хvн зохиожээ. Гикаку тоглолтыг буддын сүм, дуганы өмнөх талбайд явуулдаг байсан бөгөөд оролцогч бүр баг өмсдөг. 200 гаруй баг өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Кабуки театр нь уламжлалт урлагийн зарчмуудыг хадгалсан театрын …

  • 12 November

    Та өнөөдрөөс залуу хүн шиг аашил

    Хүний бие махбод бол үнэхээр гайхамшигтай бүтээл. Таны арьс сардаа нэг удаа өөрийнхөө өнгийг сольж шинээр ургаж байдаг. Таны ходоод тав хоногт нэг удаа дахин шинэ эргэлтэд ордог. Уушги тань зургаан долоо хоног тутамд, таны бүхэл араг яс гурван сард нэг удаа дахин шинэ өөрчлөлтөд орсоор байдаг. Нэг жилийн дараа гэхэд таны бие махбодийн 98%-ийн эд эс шинэчлэгдсэн байдаг. Бид …

  • 12 November

    Хөл хүнд Английн гүнж нийгмийн ажилд идэвхтэй оролцсоор

    Английн гүнж Кейт Миддлтон гэр бүлүүд болон хүүхдүүдэд хандив тусламж үзүүлдэг “ The Anna Freud” үндэсний төвийн ээлжит үйл ажиллагаанд өнгөрөгч мягмар гаригийн орой оролцсон. Тэрээр хандивын байгууллагын ажилчид болон гэр бүлүүдтэй уулзсан юм. Харин өчигдөр гүнж Лондонгийн “Royal Albert”-д дурсгалын ойн ёслолд ирсэн. Ханхүү Виллиам, гүнж Кейт нарын гурав дахь хүүхэд ирэх дөрөвдүгээр сард мэндэлнэ. 35 настай гүнж ирэх долоо хоногуудад өөр …

  • 12 November

    Өглөө хийхэд тохиромжтой дасгалууд

    1. Үсээ үргэлж илж бай Өглөө сэрээд хурууныхаа өндгөөр үсээ самнах маягаар хойш урагш илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд цочирч, тархи оюун ухаан сэргэж, даралт буурах сайн талтай. Толгой эргэх, өвдөх, үс унах, зүрх дэлсэх, мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлнэ. 2. Нүдний дасгал  Тайван орчинд анхаарлаа төвлөрүүлээд нүдээ хагас анин нар зөв, нар буруу, баруун зүүн, дээш доош алгуур эргэлдүүлнэ. Дараа …

  • 11 November

    Хуримын бялууны олон улсын үзэсгэлэнд М.Наранчимэг тусгай байр эзэлжээ

    Олон улсын бялуу урлаачдын Хуримын бялууны 24 дэх удаагийн үзэсгэлэн шоу есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 1-ний хооронд АНУ-ын Оклахама мужийн Тулса хотод болжээ.Тус шоунд эх орноо төлөөлөн “Sarancake” компанийн захирал М.Наранчимэг болон туслах урлаач, охин С.Энэрэлийн хамт өөрийн бүтээлээрээ оролцжээ. М.Наранчимэгийн бүтээл нийт 40 орны 200 гаруй бүтээлээс тусгай байрын шагналыг хүртжээ. Энэ жилийн тэмцээний сэдэв нь Үнэртэй ус …

  • 11 November

    Өвлийн улиралд идээ зохицуулах ёсон

    Идээ ундааныг зохицуулахын учир, идээ ундааныг тэнцүүлэх, өвлийн улиралд зохимжтой идээг хэрхэн сонгох, зургаан амьтны гүйдэл, үл зохилдох идээ зэргийг цөм хэрхэн анхаарах тухай өгүүлэх болно. Үүнд: Идээ ундааг тэнцүүлбэл зохино. Хоол ундыг тэнцүүлэх нь хувцас хунарыг тохируулах лугаа адил омтгойлж үл болох зүйл юм. Хоол ундны шим тэжээл гүйцэд, хүнд хөнгөн, чанар тэнцвэртэй бол таван цул хүчирхэгжин, зургаан сав …

  • 11 November

    “Харанга”-ын Чука урлагт зүтгэсэн 45 жилийн баяраа тэмдэглэнэ

    “Харанга” хамтлагийн гишүүн,  хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтоо 11 дүгээр сарын 21-ний өдөр үзэгч сонсогчдодоо хүргэх гэж байна. Тэрбээр хөгжмийн урлагт зүтгээд 45 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд олон сайхан дуу зохиож, амилуулж байсан билээ. Ц.Чулуунбат 2013 онд “Chuka & friends” Содон аялгуу амьд тоглолтоо хийж байсан бол  2016 онд “Амьдралын бэлэг” рок попын …