Өвлийн улиралд идээ зохицуулах ёсон

Идээ ундааныг зохицуулахын учир, идээ ундааныг тэнцүүлэх, өвлийн улиралд зохимжтой идээг хэрхэн сонгох, зургаан амьтны гүйдэл, үл зохилдох идээ зэргийг цөм хэрхэн анхаарах тухай өгүүлэх болно. Үүнд:

Идээ ундааг тэнцүүлбэл зохино. Хоол ундыг тэнцүүлэх нь хувцас хунарыг тохируулах лугаа адил омтгойлж үл болох зүйл юм. Хоол ундны шим тэжээл гүйцэд, хүнд хөнгөн, чанар тэнцвэртэй бол таван цул хүчирхэгжин, зургаан сав тайвшран, галын илч бадарч, дуршил амар, эрхтэн тодорхой,  тамир хүч нэмэгдэн, өтгөн шингэн мөр хэмдээ болж, уруу арилгагч хий амар гүйн, бие хөнгөдөн, цог бадрангуй болох билээ.

Идэж байгаад ус уувал мах мариа тэнцүү болох, хоолны сүүлээр ус уувал мариалуулах, идээний өмнө ус уувал хатангир болно.

Өвөл шар усны сүв хаагдаж, хийгээр галын хүчийг төгс бадруулах тул идээ багадвал тамир хасагдана. Иймээс голдуу амтлаг, исгэлэн, давслагийг гол болгон монгол амуу айраг, цагаа, үхрийн мах идвэл зохино.

Өвлийн адаг хаврын улирлын эхэнд бадган хэнхдэг дотор хурж, хаврын нарны элчээр хөдөлж, ходоодны элч буурах тул гашуун, эхүүн амтыг голлож буудай, тараг, шар тос, хонины мах идвэл зохино. Тэжээлийн цагт нарны илч маш халуун болж, биеийн хүчийг бууруулах тул амтлаг, хөнгөн, тослог, сэрүүнийг голдуулж цагаан идээ илүү идэж, сагаг, ногоон буурцаг идвэл зохино.

Үл зохилдох идээ ундааныг анхаарвал зохино. Энэ нь найруулсан хор билээ. Загасны мах сүүтэй үл зохилдох, шар тос, шөлний тос, идмэгц хүйтэн ус уувал гэдэс зангирах, түрүү идсэн шингээгүй байхад нэмж идэх, дадаагүй идээг нэг дор ихээр идэх зэрэг цөм хортой. Мах чанаад өнгө үл хувирвал идэж үл болох. Хонины махыг чихэртэй идвэл ходоод гэмтэж бөөлжинө.

Жирэмсэн бүсгүй ямааны мах их идэх нь зохимжгүй.

эх сурвалж: “Монголын идээн товчоо”

 

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …