Афганистан охины Кембрижийн их сургуульд орсон түүх

Рабиа Насими  Афганистанаас Лондонд таван настай байхдаа гэр бүлийн хамт дүрвэж ирсэн. Тэд далайгаар болон газраар хол замыг туулж ирсэн байдаг. Урт зам туулан ирсэн нь аз туршсан явдал болсон байна.

Эцэг эх нь ирээдүйн амьдрал нь ямар байх талаар сайн төсөөлөлгүй байсан ч зориг шулуудан уг алхмыг хийсэн. Итгэл найдвар нь л тэднийг урагш хөтөлж байлаа. Англид ирж суурьшсаны дараа эцэг эх нь сурч боловсроход нь анхаарч эхэлжээ.

Тэрээр Кембрижийн их сургуульд элсэж чадсан ба өдгөө Cоциологиор докторын зэрэг хамгаалж байгаа аж. Англид ирээд 17 жил болсон тэрээр эхээс гурвуулаа. Түүний насны хүмүүс их сургуулиа ихэвчлэн төгссөн эсвэл гэрлэсэн байдаг ч Рабиа уг сургуулийн оюутан гэдгээ нэр төрийн хэрэг хэмээн бодож, ирээдүйгээ томоор хардаг.

Рабиа одоо судалгааны ажил хийж байгаа. Эцэг эх нь аз туршсан үйлдэл хийж Англид ирсэнд талархаж явдаг болохоо хэлжээ. Англид ирснээсээ хойш Афганистан руу 10 удаа явсан байна. Очих болгондоо илүү хөгжилтэй болж байгааг нь ажигладаг гэлээ.

Ирээдүйд төрсөн орныхоо хөгжилд сурсан мэдсэнээ зориулах хүсэлтэй байгаа Рабиа мөн дүрвэгсдэд зориулсан халамжийн төвд ажилладаг аавдаа завтай цагаараа тусалдаг.

 



Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …