Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн Хяналт Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран 2017 оны аравдугаар сарын 18-ны шөнө Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Сарнайх супермаркетын баруун талд байрлах түргэн үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд түргэн гэмтэх бүтээгдэхүүн, хагас боловсруулсан хүнсийг печинд халааж худалдсан, зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлж хүнсний бүтээгдэхүүн, утаат тамхийг …
virtual
October, 2017
-
21 October
Л.Энх-Амгалан УИХ-ын дэд дарга боллоо
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хуралд дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгалан гишүүнийг нэр дэвшүүлж байгааг тус бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулав. Нэр дэвшигч Л.Энх-Амгалан 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 …
-
21 October
Арьсаа чийгшүүлэх шилдэг арга
Өргөст хэмхний 95% нь ус байдаг бөгөөд нүүрэндээ маск тавьбал хамгийн сайн чийгшлийг эрүүл аргаар өгдөг. Өргөст хэмхээр маск тавьж болох хамгийн энгийн арга бол нүүрээ сайтар цэвэрлэсэний дараа өргөст хэмхээ нимгэн хэрчээд жигд тавиад 15-20 минутын дараа авна. Мөн өргөст хэмх нь витамин С, кали, каротин зэрэг агуулсан байдаг тул миксердээд уувал ашиг тустай. Өргөст хэмх ашиглан бэлдэж болох …
-
21 October
Нойтон цас орж, сэрүүснэ
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн зааг нутгаар хур тунадас, нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна. 2017 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас …
-
21 October
Өчигдрийн онцлох фото агшинууд
ХонгКонг. Дэлхийн хамгийн үнэтэй очир эрдэнэн гар цүнх “Моуавад 1001 шөнийн үлгэр”-ийг дуудлага худалдаанд үзүүлж байна. Энэхүү цүнхэнд нийт 4,517 очир эрдэнэ орсон. Эдгээрээс зарим нь ягаан, шар бөгөөд ихэнхи нь өнгөгүй очир аж. Мөн цэвэр алтны орцтой. Америк, Атланта. “Resorts Casino” зочид буудалд болсон 60-90 насны мисс шалгаруулдаг тэмцээн болох “Miss New Jersey”-д Каролин Слэдь Хардэн тэргүүн байранд орж …
-
20 October
“Хөгжлийн улсын онол”-оор Япон, Өмнөд Солонгос, Тайвань болон Сингапурын жишигт ойртож болно
Өчигдөр “Удирдлагын Академи”-д Монголын Хөгжлийн Стратегийн хүрээлэнгийн захирал Д.Зоригт “Эрчимтэй хөгжлийн үзэл баримтлал: Онол ба Зүүн Азийн зарим орны жишээ” сэдвээр нээлттэй лекц уншлаа. ДНБ нь 12,400 ам.доллараас дээш бол хөгжилтэй оронд тооцно. Хөгжилтэй болон хөгжлийн гэдэг нь хоёр өөр ойлголт бөгөөд дэлхийд өндөр хөгжилтэй 20 улс байна. Харин сүүлийн жилүүдэд эдгээрийн эгнээнд жагсах болж, хурдан хугацаанд хөгжөөд буй Япон, Сингапур, Солонгос болон Тайвань орны хөгжлийн …
-
20 October
Дур тавилтын талаар таны мэдээгүй 20 баримт
1. Ижил мэдрэмж. Хайртын тань оргазм түүнд яаж мэдрэгддэг бол? Эмэгтэй болон эрэгтэй хүн дур тавихдаа адилхан хүчтэй түлхэлтийн мэдрэмжийг авдаг болохыг судлаачид тогтоожээ. 2. Харин хугацааны хувьд… Дундаж эрэгтэй хүний “оргилд хүрэх” хугацаа нь 2-10 минут байдаг бол эмэгтэй хүнийх дунджаар 20 минут болдог аж. Бүсгүйчүүд бид ч нилээн их хичээл зүтгэл шаарддаг хүмүүс бололтой. 3. Гэхдээ нөгөө талаар… Эрэгтэй хүний дур …
-
20 October
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар тамгаа гардсан энэ өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа. Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, харилцан мэдээлэл сонслоо. Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар оролцсон юм. …
-
20 October
Н.Энхбаатар: Шинэ нисэх буудал 2018 онд ашиглалтад орох боломжгүй
МИАТ компанийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатартай ярилцлаа. -МИАТ компанийг тийзнийхээ үнийг нэмсэн, мөн олдоц муу гэх мэдээлэл цацагдах болсон. Үнэхээр тийзнийхээ үнийг нэмсэн хэрэг үү? -Мэдээллийн зарим хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр МИАТ-ийн онгоцоор зорчих суудал олддоггүй, тийзээ дардаг, ховордоод ирэхээр нь үнэд хүргэж зардаг гэсэн ташаа ойлголт төрүүлсэн мэдээлэл гарах боллоо. Манай компани 2011 оноос хойш тийзний …
-
20 October
“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна
Эх үрсийн элч дуучин Ц.Амарбаяр буюу “Ноён Бондгор” нэрээрээ уран бүтээлээ туурвьж яваа залуу дуучин маань “Гэрээ цэвэрлье” аяныг санаачлан Ховд аймагт аялан тоглолтоо хийж явна. Тоглолтын баг өөрийн тусгай тоног мөхөөрөмж, 9 хүний бүрэлдэхүүнтэйгээс гадна “Фокус захидал” продакшин, “Тэгш нийгэм” Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа ажээ. Сүүлийн мэдээллээр энэ аянд тус аймгийн Мянгад сумынхан нэгджээ. Тэрбээр цаг …
-
20 October
Б.Батдэлгэр: Хотын дарга С.Батболдыг огцруулахыг шаардаж байна
Бүрэн цутгамал ХХК-ийн ерөнхий захирал Б.Батдэлгэр хотын дарга, эрх мэдэлтнүүдийг хууль бус шийдвэр гаргасныг эсэргүүцэн нойтон өлсгөлөн зарлаж байна. Тэрбээр өлсгөлөн зарлаад дөрөв хонож буй бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэрлсүхэд хүргүүлсэн шаардлагын хариуг сонстол тэмцлээ зогсоохгүй гэв. Бүрэн цутгамал ХХК нь 2013 онд “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг хийхээр гэрээ хийж, ажлаа эхлүүлжээ. Ажлын явцад санхүүжилтийг удаа дараа хоцроож, …
-
20 October
БСШУС-ын сайд Ц. Цогзолмаа тамгаа гардаж авлаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Г.Чулуунбаатараас тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Г.Чулуунбаатараас тамгаа хүлээн …
-
20 October
Өөд болохоосоо хэдэн өдрийн өмнө зээнцэрээ үзсэн эмээ
“The Life Of Dad social network”-т 101 настай Роса Камфийлд эмээ хоёр долоо хоногтой зээнцэр охин Каялийгаа тэвэрч байгаа зураг нь тавигдсаны дараа олон орны уншигчид нь мөн гэр бүлийнхээ хамгийн настай болон, залуу гишүүдийнхээ хамт байгаа зургийг уг нетворкод оруулж эхэлсэн байна. Роса эмээ 1913 онд төрсөн бөгөөд 2015 оны гуравдугаар сарын 30-нд насан эцэслэсэн. Эмээ болон зээнцэрүүдийн хамгийн дээд тал нь 112 …
-
20 October
Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ
Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн. Төв аймгийн Лүн, Баянчандмань сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн ажилласан …
-
20 October
Налайх дүүрэгт цэрэг татлага явагдаж байна
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд намрын цэрэг татлага эхэллээ. Налайх дүүргийн хэмжээнд 2017 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өнөөдөр өглөө 08 цагт эхэллээ. Налайх дүүргийн цэрэг татлагын товчооны дарга Ж.Алтангэрэл нээж хэлсэн үгэндээ: “Аав ээжийн хүү байсан бол одоо эх орны эр цэрэг болдог хариуцлагатай даваа юм. Энэ албанд тэнцэнэ гэдэг бол нэг бахархал мөн. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл