“Хөгжлийн улсын онол”-оор Япон, Өмнөд Солонгос, Тайвань болон Сингапурын жишигт ойртож болно

Өчигдөр “Удирдлагын Академи”-д Монголын Хөгжлийн Стратегийн хүрээлэнгийн захирал Д.Зоригт “Эрчимтэй хөгжлийн үзэл баримтлал: Онол ба Зүүн Азийн зарим орны жишээ” сэдвээр нээлттэй лекц уншлаа.

ДНБ нь 12,400 ам.доллараас дээш бол хөгжилтэй оронд тооцно. Хөгжилтэй болон хөгжлийн гэдэг нь хоёр өөр ойлголт бөгөөд дэлхийд өндөр хөгжилтэй 20 улс байна. Харин сүүлийн жилүүдэд эдгээрийн эгнээнд жагсах болж, хурдан хугацаанд хөгжөөд буй Япон, Сингапур, Солонгос болон Тайвань орны хөгжлийн бодлогын талаар ярьсым.

Эдгээр орны хөгжлөөс жишиг авахын тулд эхлээд өөрийн орны хөгжил дэвшлийн байдлыг дүгнэн харж харьцуулалт хийх нь зүйтэй хэмээсэн бөгөөд чөлөөт эдийн засагтай ХонгКонг улсын талаар дурдлаа. Эдгээр орон “Меритократ (гавьяа, чадвар, хийсэн ажлын үр дүн)” төрийн албыг бүрдүүлсэн байдаг.

Цаашилбал экспортыг дэмжин, аж үйлдвэржилтийг сайжруулж, бизнесийн бие даасан байдлыг ханган, хүртээмжтэй, чанартай боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлсэн. Төрийн эрх ашиг болон нийгмийн эрх ашгийг тэнцвэртэй барьж, зээл тусламжийг маш хатуу хараа хяналттайгаар аван, экспортын тов тодорхой зорилтыг дэвшүүлж, гадны хөрөнгө оруулалтыг дэмжихэд онцгой анхаарал хандуулдаг.

Худалдааны гадагшаа харсан бодлоготой байх агаад өөрсдийн хийж чадах зүйлийг олж харах нь чухал. Жишээ нь ноос ноолууран бүтээгдэхүүнээ экспортлох жишээг дурдсым. Мөн дан ганц төрөөс гадна аж үйлдвэр, салбарынхан болон том хувийн компаниуд нь сайн ажилласан агаад жижиг дунд үйлдвэр үйлчилгээ нь том бизнест нийлүүлэлт хийж дагаж хөгждөг. Хүүхдүүдийг багаас нь багаар ажиллах чадварт сургаж, нийтэд нь хөгжүүлэн, хөдөлмөрч, тэвчээртэй хүүхдүүдийг хэзээд дэмждэг.

Дунд сургуулийн хүүхдүүд бүгд аль нэгэн дугуйланд хамрагдаж, чармайлтыг нь хөхүүлэн дэмждэг. Өмнөд Солонгос болон Тайвань ардчилсан Японы жишгээр хөгжсөн байдаг. Төр, бизнес, нийгмийн хөгжлийн төлөө гэсэн үзэл баримтлал дор нэгдсэн аж. Гадныханаас сурах зүйлийг сурах нь зүйн. Басхүү өөрийн улсын уламжлалаар, өөрөөрөө хөгжихийг таашаах тал ч мөн байж болно. Иймээс энэ нь итгэл үнэмшлийн асуудал байж болох юм гэдгийг цохон тэмдэглэв.

 

Б.Халиун

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …