virtual

September, 2017

  • 11 September

    Ц.Энхжин:Би “Дэлхийн мисс”-т оролцох зорилго тавиад эртнээс бэлтгэсэн

    “Miss Mongolia-2017” тэмцээний ялагч болж “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон Ц.Энхжинтэй ярилцлаа. “Дэлхийн мисс”-т оролцохоор болсонд тань баяр хүргэе? -Маш их баярлалаа. -Загварын тайзнаа алхаж буй бүсгүйчүүдийн хувьд хамгийн том мөрөөдөл нь “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох. Харин таны тэр мөрөөдөл биелжээ? -Жаахан байхад бүр, хоёр гурван настай байхад аав минь “Тавдугаар цэцэрлэгийн мисс Энхжин” …

  • 11 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 11-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1-р хороо 22-25, 30-р байр, Тэлмүүнлхам констракшн, Билэгтвай ХХК-ууд, Хайрхан СӨХ болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 18-р хороо Яргайтын 37-42-р гудамж, Мөнхтитан х/д, Жанчивдэчилэн хийд, Сумъяа АОС, Иргэн Уянга, Наранцэцэг, Оюунчимэг, Батхуяг, …

  • 11 September

    Айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас өгнө

    Цаг агаар сэрүүсч байгаатай холбогдуулан Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлээ  85 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас буюу ирэх баасан гаригаас, албан байгууллагын халаалтыг ирэх сарын 1-ний өдрөөс өгөхөөр болжээ. 2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх аж. Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын …

  • 11 September

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр …

  • 11 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

      Өнөөдөр  аргын тооллын 9 сарын 11, Сумьяа гараг. Билгийн тооллын 20, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын …

  • 9 September

    Д.Нацагдоржийн “Хэнз хурга” шүлэг дуу болжээ

    Дэлхийн олон Монголчууд маань цэцэрлэгийн хүүхдүүдээ ингэж сайхан дуу сургаж байвал зүгээр юм. Манай хөгжмийн зохиолч, найруулагч Г.Эрдэнэбаатарын хөгжим, найруулга, Д.Нацагдоржийн шүлэг ХЭНЗ ХУРГА дууг Өвөр-Монголын Хөлөн Буйр аймгийн Бага ангийн сурагчдын найрал дууны Таван тансаг хамтлаг дуулж байна. Хөгжмийг нь бүх Хятадын филармоний оркестр тогложээ.

  • 9 September

    Таалагдсан залуугийнхаа сэтгэлийг татах дөрвөн арга

    Эр хүний сэтгэлийг татаж, өмнөө сөхрүүлдэг эмэгтэйчүүдэд ижилхэн зан чанарууд байдаг.  Тэр нь юу юм бол? Гялалзсан, булбарай уруул, задгай энгэрээ ямар ч залуугийн анхаарлыг татаж болно. Харин “машинд мөргүүлсэн мэт” мэдрэмж төртөл нь (сайн утгаараа шүү) өөртөө татъя гэвэл арай өөр хүчин зүйл нөлөөлдөг гэнэ. Эрчүүд өөрсдөө ухаардаггүй боловч тэд сэтгэлийн гүндээ удаан хугацааны харилцаанд орохоос айж явдаг байна. Тэрхүү айдас нь эмэгтэй хүнийг өөрийн …

  • 9 September

    Жүжигчин И.Одончимэгийн бага охин эгчийнхээ нөхөртэй гэрлэнэ гэв үү

    Хүүхэд яг энэ үедээ л үнэхээр хөөрхөн. Тэд бодож байгаа зүйлсээ хэнээс ч айхгүйгээр шууд л хэлдэг. Гэнэн цагаахан. Хааяа хүүхдийн ийм гэнэн яриаг сонсоход тэр жаргал мэдрэгддэг. Жүжигчин И.Одончимэгийн хоёр охин цахим хуудаснаа хөгжилтэйгээр ярилцаж байгаа бичлэгээ нийтэлжээ. Эндээс хэн нэгийг буруутгаж, аль эсвэл шүүмжлэх гэсэнгүй. Харин бүрхэг өдөр хүүхдийн гэнэн, хөгжилтэй яриагаар өөртөө бага ч болов цагаан энерги …

  • 9 September

    Ихэнх нутгаар бороо орно

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна. 2017 оны 09 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн баруун …

  • 9 September

    Дашнямтай өдөр, гэхдээ үсээ засуулахад тохиромжгүй гэжээ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 09. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 18. Санчир гараг. Шийдэм одтой, хоёр хар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.                           Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй  Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь, …

  • 8 September

    Улаанбаатар хотын худалдааны танхим “гишүүдийн уулзалт”-аа хийлээ

    Нийслэлийн хг хотын удирдлагуудад хүргэх зорилгоор гишүүдийн уулзальаа сар бүр хийдэг билээ. Энэ удаагийн уулзалтын зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва зэрэг хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд тус танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа гишүүддээ танилцуулснаас гадна “Улаанбаатар хотын ногоон сан”-г санаачлан байгуулсан талаар мэдээлэл өглөө. Энэхүү сан нь нийслэлийн агаар, хөрсний бохирдол, хүлэмжийн …

  • 8 September

    ”Кесем” киноны Сафие хатны дүрд тоглосон жүжигчин Хюлья Авшар

    Көсем” олон ангит киноны Сафие хатны дүрд тоглосон жүжигчин Хюлья Авшар нь 1963 оны 10 -р сарын 10 – ны өдөр төржээ. Өдгөө 54 настай бөгөөд жүжигчин, дуучин, бизнесмэн, мэргэжлийн теннисчин, загвар зохион бүтээгч, хөтлөгч, сэтгүүлийн редактор гээд олон мэргэжилтэй чадварлаг эмэгтэй юм. 1982 онд  гэр бүлийнхэнтэйгээ Истанбул хот руу нүүсэн бөгөөд тэр үеэс урлагийн салбарт хөл тавьсан юм.  Булваррын сэтгүүлээс …

  • 8 September

    Хүүхдийн цүнх биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  зөвлөмжид тухайн хүүхдийн цүнх биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. Манай улсад одоогоор сурагчдын цүнхний жинд тавих стандарт гэж байдаггүй. Тиймээс ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр бол  25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд …

  • 8 September

    Алт тушаалт наймдугаар сард 250 кг-аар өсчээ

    Монголбанк энэ оны наймдугаар сард иргэд, байгууллагаас нийт 3 тонн 277.20 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны наймдугаар сарын статистиктай харьцуулахад, 249.7 кг-аар өссөн үзүүлэлт юм. Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12 тонн 217 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 орчим кг-аар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Монголбанк өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “Монгол алт” аян …