Ихэнх нутгаар бороо орно

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна.

2017 оны 09 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дүгээр сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 10-нд говь талын нутгаар, 12-нд  Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө  4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр  цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.  10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …