virtual

April, 2016

  • 11 April

    9240 мвт эрчим хүч үйлдвэрлэх станц бодитой юу эсвэл сонгуулийн мөрөөдөл үү

    Шивээ-Овоогийн нүүрсний ордод түшиглэн 9240 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станц барих “Шивээ-Энержи” төсөл хэрэгжүүлэх тухай өнгөрсөн долоо хоногт зөвлөлдөх уулзалт болсон. Энэ асуудлыг тойрсон шүүмжлэл ба дэмжсэн яриа ид өрнөж байна. Манай улс 150 орчим тэрбум тоннын нөөц бүхий нүүрстэй, нүүрснийхээ нөөцөөр дэлхийд 10-д бичигдэг гэдэг билээ. Түүнийхээ коксжих хэсгийг нь олборлож, гадагш экспортлох, харин эрчим хүчний нүүрсийг …

  • 11 April

    Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А269 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хяналт шалгалтын ажлын хэсэг, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний хүрээнд хийх ажлын хуваарийг тус тус батлав. Ойн тухай хуулийн …

  • 11 April

    Сэтгэлээ ялан дийлэх 5 дүрэм

    Гэвш Жамба Тинлей: Эдгээр таван дүрмийг чанд мөрдвөл сэтгэлээ номхруулахыг хүсэхгүй байсан ч сэтгэл чинь аяндаа номхрох болно гэдгийг би амалж чадна. 1. Эхний дүрэм. Бусдын хэрэгт бүү оролц. Бид бусдын үйлдэлд илүүтэй анхаардаг, оролцдог маш том алдаа дутагдал байдаг. Энэ бидний хэрэг биш. Хэрвээ бусад хүн амжилттай байвал атаархана. Асуудалтай байгааг нь мэдвэл сэтгэл тайвширна. Ингэх нь маш хор …

  • 11 April

    Холливудын оддын өнгөрсөн ба одоо үеийн харьцуулалт /фото/

    Холливудын оддын хүүхэд насны зургыг одоо үеийн зурагтай харьцуулж үзлээ. Зарим үнэхээр их өөрчлөгдсөн бол зөрим нь огт өөрчлөгдөөгүй байх юм. Тэдний багын төрх үнэхээр өхөөрдөм биш байна гэж үү.

  • 11 April

    Анжелина Жоли эмэгтэйчүүдэд хандан нийтлэл бичжээ

    Холливудын супер од Анжелина Жоли турж эцэж жингээ алдаж байгаа. Ямар нэгэн хүнд өвчин туссан гэж хэвлэлүүд таамаглан бичиж байсан юм. Харин энэ тухай одоо бүгдэд тодорхой болж Жоли өөрөө “Нью-Йорк таймс” сонинд нийтлэл бичжээ. Тэр зөвхөн өөрийнхөө тухай бус жилд энэ өвчнөөр  амиа алддаг олон  мянган эмэгтэйд хандан энэхүү нийтлэлийг бичсэн байна. “Миний ээж хавдартай бараг 10 жил тэмцэж …

  • 11 April

    Ажил дээрээ хэрхэн өдөр бүр эрч хүчтэй байх вэ?

    Нүд тань анилдаж, нойрмоглож байна уу? Байнга мөрөөдөж байна уу? Таны ширээ сандал эмх цэгцгүй байна уу? Заримдаа бид 7 хоног, бүхэл өдрийн турш сэргэг байж чаддаггүй шүү дээ. Азаар үүнд хэрэглэх арга бий. Бид илүү сайн унтаж амрах хэрэгтэй гэж хэлэхгээгүй байна. Эрч хүчтэй байх шинэлэг санаануудыг танилцуулж байна.. Өглөө орноосоо буруу хөл дээрээ босох хэрэггүй. Үнэндээ бол өглөө …

  • 11 April

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: Монголын Хэт холын марафон гүйлтийн холбооноос нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөг Монголын Үндэсний олимпийн хорооны 407 тоотод болно. 10.00 цагт: Нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийн шинэ байрны нээлт болно. Шинэ байртай болохоос өмнө энэ сургуулийнхан 31 дүгээр сургуулийн байранд давхар хичээллэж байсан юм. Арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 91913865 11.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд 41 орны …

  • 11 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний Даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Чингэлтэй дүүрэг 10.30-17.30 цагт: 1-р хороо 1, 3, 10, 12-15-р байр, ГХОСТ, МХС ХК, Хөрөнгийн бирж, УБ хотын банк, Төрийн банк, Монгол банк, Үндэсний үнэт цаас, 5, 39-р цэцэрлэгүүд, ЗГБНЗ /4-р байр/, ЗГБНЗ /ХЗДХЯ/, УБЕГ, …

  • 11 April

    Улаанбаатарт 10 хэм дулаан байна

    2016 оны дөрөвдүгээр сарын 10-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Тэс голын хөндий, …

  • 11 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 4. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, 5 шар  мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага:Идэр Шүтэн барилдлага:  Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ …

  • 9 April

    4 буюу 9-өөр төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 …

  • 9 April

    Өршөөлийн аян 9 дүгээр сарыг хүртэл үргэлжилнэ

    БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас хууль бусаар оршин сууж байгаад сайн дураараа нутаг буцаж буй гадаадын иргэдэд өршөөл үзүүлэх аян эхлүүлсэн талаар тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлж байна. Энэ сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл явуулах аяны хүрээнд сайн дураараа нутаг буцаж буй тохиолдолд визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэдийн БНСУ-ын хилээр дахин орж ирэх хоригоос …

  • 9 April

    С.Мөнхнасан: Монгол үсчид маш их мэдрэмжтэй

       Гуравдугаар сарын 27-28-нд Солонгос улсад дэлхийн аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээн болсон. Энэхүү тэмцээнээс манай улсын  “Видал” салоны үсчин С.Мөнхнасан алтан медаль хүртээд байна. Түүнтэй уулзаж, ярилцлаа. -Эхлээд өөрийгөө танилцуулах нь зөв болов уу? –Намайг Мөнхнасан гэдэг. Унаган хотын хүүхэд. Одоогоор эхнэр, гурван хүүхдийн хамт нийслэлд амьдарч байна. Товчхондоо нэг ийм/инээв.сур/. -Дэлхийн аварга үсчин болсонд баяр хүргэе. Ямар төрөлд …

  • 9 April

    Эмч мэргэжилтнүүд бухимдаж байна

    АШУҮИС-ийн Соёлын төвд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга эмч мэргэжилтэнд хатуу болсон талаар салбар салбарын эмч нарын шүүмжлэлт уулзалт ярилцлага болж байна. Энэ хуулийн 15.1-д эмч мэргэжилтэн хохирогчид хүнд хохирол учруулсан эсвэл нас барсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгний мөнгөн торгууль эсхүл 2-8 жилийн хорих ялыг биечлэн эдлэхээр заасан. Мөн хуулийн 7.1-д зааснаар 5 жил хүртэлх хорих …

  • 9 April

    Майкл Жексоны охин хайртынхаа төлөө гэр бүлээсээ татгалзав

    Попын хаан Майкл Жексоны охин Пэрис нас бие гүйцлээ. Тэр 18 насны тэмдэглэлт өдрөө тэсэн ядан хүлээж байлаа. Шилжилтийн насанд явахад эцэг нь нас барсан явдал түүнд маш хүчтэй нөлөөлсөн. Авга нарынх нь анхаарал халамж Пэрист тэр бүр таатай байгаагүй. Иймээс охин үе үе архи, согтууруулах ундаа хэрэглэж, бүр амиа хорлох алхам хүртэл хийж явсан. Энэ бүх шалтгааны улмаас Пэрис 18 …