Өнөөдөр болох зарим үйл явдал

download-49-1009.00 цагт: Монголын Хэт холын марафон гүйлтийн холбооноос нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөг Монголын Үндэсний олимпийн хорооны 407 тоотод болно.


10.00 цагт: Нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийн шинэ байрны нээлт болно. Шинэ байртай болохоос өмнө энэ сургуулийнхан 31 дүгээр сургуулийн байранд давхар хичээллэж байсан юм. Арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 91913865


11.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд 41 орны 1050 оролцогч оролцсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо. ‘HAIRWORLD 2016’ тэмцээний аваргууд, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Дэлхийн Банкнаас жилдээ 2 удаа гаргадаг Зүүн Ази Номхон Далайн бүсийн эдийн засгийн тоймыг танилцуулах арга хэмжээ Монгол дахь Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчийн Газарт болно.


11.30 цагт: Эрхээ хамгаалъя гэсэн тамгатай санал асуулгыг бага насны хүүхэд өгч эцэг эхээр нь бөглүүллээ гэсэн мэдээлэл гаргасантай холбоотой “Эрхээ хамгаалья ТББ”-аас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээлийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12.00 цагт: Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны ажил, амьдралаас сэдэвлэн бүтээсэн түүхэн уран сайхны киноны уран бүтээлчид “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээлийн төвд мэдээлэл хийнэ.


16.00 цагт: Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн 6 аймгийн өрхөд хүргэх хүмүүнлигийн тусламжийг хүлээлгэн өгөх ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт болно. Утас: 99112652

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …