virtual

April, 2016

  • 9 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 4 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 2, Гоё хүүхэн одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, …

  • 8 April

    Архангай аймагт 120 өрх байрныхаа түлхүүрийг гардан авлаа

    Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн 120 өрх түлхүүрээ гардан авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дээрх аймагт өнгөрсөн арванхоёрдугаар сард айлчилсан. Тэр үед иргэд нь баригдаад жил гаруй болсон ч нэг ч айл ороогүй байсан гурван блок 120 айл бүхий орон сууцыг түрээсийн нөхцөлтэйгээр хамруулж өгөхийг хүссэн. Тэрхүү хүсэлт нь ийн өнөөдөр биеллээ оллоо. Гэхдээ зөвхөн Архангайчууд …

  • 8 April

    Д.Доржпүрэв: Төв аймагт зуун дамнан яригдсан ч хийгдэж чадаагүй бүтээн байгуулалтуудыг Ардчилагчид хийж чадлаа

    Ардчилсан нам байгуулагдсаны 26 жилийн ой улс орон даяар 4-дүгээр сарын 7-ны өдөр болж өнгөрлөө. Энэ өдөр Төв аймгийнхны хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн  бүтээн байгуулалтын ажлаа тайлагнасан, намын алдартануудаа шагнаж урамшуулсан, ирэх жилүүдэд хийж бүтээх ажлаа хэлэлцсэн ажил хэрэгч хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр баярын хурлыг нээж  Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэвийн АН-ын 26 жилийн ойн …

  • 8 April

    Өнөөгийн залуус ба нийгмийн хөгжил

    Ер нь нийгмийн хамгийн том хөдөлгөгч хүчин залуусын тухай ярихгүй өнгөрч болохгүй нь. Тэдний нийгмийн оролцоог сайжруулах удмаар нийгэмд үзүүлэх нөлөөлийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал байдаг. Өнөөдрийн залуус хаана байнаа. Мэдээж тэд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, дэлхийн дайтайд нэрээ дурсган байна. ЭНЭ САЙН МЭДЭЭ. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр амьдралын хүнд бэрхийг туулж яваа өөрийн биендээ ахадсан зовлон тээсэн хүмүүн …

  • 8 April

    Ж.Оюунбаатар: Чингис хот зүүн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлээр хөгжиж байна

    Хэнтий аймгийн Засаг дарга, Чингис хотын захирагч Ж.Оюунбаатартай ярилцлаа. –Хэнтий аймагт  өвөлжилт, хаваржилтын байдал, малчдын амьдрал ямар  байна вэ? -Манай нутагт өвөл өнтэй болж, урин хавартай  золголоо. Өнгөрсөн жил аймгийн урд талын нутгаар цас бага, хойд талын сумд нэлээд цастай байсан. Цас нэмж ороогүй учраас өвөлжилт хүндрээгүй. Одоо мал төллөлт, ямаагаа самнаж ноолуураа борлуулах гэхчлэн малчдын хувьд хаврын ид ажил өрнөж байна. …

  • 8 April

    Ховдын Политехникийн суралцагчдын дунд “АХА” тэмцээн боллоо

      Ховд хөгжил Политехникийн Коллежийн Хөдөлмөрийн хэлтэс нь Ховд телевизтэй хамтран нэгдүгээр курсийн суралцагчдын дунд ХАБЭА-н сэдэвт танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэргүүн байранд БӨУ-ын нэгдүгээр ангийн суралцагч н.Батбаяр, хоёрдугаар байранд Барилгын бетон арматурын 1 ангийн суралцагч н.Пүрэвсүрэн, гутгаар байранд Барилгын бетон арматурын 1 ангийн суралцагч н.Мөнх-Эрдэнэ нар тус тус шалгарсан байна.   

  • 8 April

    “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” аян эхэллээ

    Хөдөлмөрийн яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Тус аяны хүрээнд өнөөдөр /2016.04.08/ манай аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлэл хийлээ. ОУХБ-ын 187 дугаар конвенцээр тогтоосон ХАБЭА-н төрийн бодлого, хууль, хөтөлбөр, стандарт, холбогдох журам, дүрэм, бүтэц, тогтолцоо манай улсад хангалттай ч аж …

  • 8 April

    Хар машины батериаг солиход 2.5 тэрбум төгрөг зарцуулна

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг хэлэлцэж, 16.4 тэрбум төгрөг байхаар тогтлоо. Энэхүү зардлаас 2.5 тэрбум төгрөгийг саналын хуудас тоолох автоматжуулсан машинд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэхэд зарцуулахаар тооцсон байна. Зардлыг хэрхэн тооцож гаргасныг нь УИХ-ын гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэнгээс тодруулахад “16.4 тэрбум төгрөгийг баталмагц аймаг, нийслэлийн, сум дүүргийн, хэсгүүдэд …

  • 8 April

    П.Aнужин: Hадад богтлуулсан гээд байгаа эрчүүд гараад ир

    “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч П.Анужин мэдээллийн цахим сайтуудаар сүүлийн үед бичигдэж байгаа өөртэй нь холбогдсон зарим асуудалд фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр нэр бүхий сайт, сэтгүүл, хувь хүмүүсийг нэр төрийг нь удаа дараа зохион байгуулалттай гутаах гэсэн, айлган сүрдүүлж заналхийлсэн, олон нийтэд буруу ташаа мэдээлэл санаатайгаар цацсан гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Ингээд …

  • 8 April

    “Спортлог” Иргэдийн хурлын төлөөлөгч

    Мото спорт сонирхдог хүний хувьд энэ чиглэлийн уралдаан тэмцээнүүдийг аль болох үзэхийг хичээдэг нэгэн билээ би гэдэг хүн. Авто  машины уралдаанууд дундаас ОХУ-д үйлдвэрлэсэн  УАЗ-469  машины  бартаат замын уралдаан ихээхэн анхаарал татдаг. Монголын авто мастеруудын холбооноос жил бүр ийм төрлийн тэмцээнийг явуулдаг бөгөөд сүүлийн үеийн тэмцээн уралдаанд  шинэ залуу тамирчид хүч түрэн орж ирэх  болсон. Эдний дунд Б.Бат-Энэрэл  гэж нүдээрээ …

  • 8 April

    Квон Ки Сү: Шатахууны хэрэглээг бууруулснаар эдийн засагт маш их хэмнэлтийг хийх болно

      Эко ойл шатахуун хэмнэгчийг хэрэглэснээр та машинаасаа ялгарах утаа тортогыг их хэмжээгээр багасгана, моторын дуу чимээ чичэргээг багасгана, хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, нүүрстөрөгчийн хорм, кадмийнийг бууруулж моторын насжилтыг уртасган, цилиндр доторх Хавхлаг болон Поршений тортог бохирдлыг арилгаж шахалтыг зэрэг ихэсч хөдөлгүүрийн хүчин чадлыг сайжруулснаар шатахууныг хэмнэнэ гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “КМА” компанийн бүтээгдэхүүнтэй танилцлаа. Тус компанийн эрдэм шинжилгээний ажилтан …

  • 8 April

    Хүний махаар хийсэн хоолоо хүүхэддээ идүүлдэг байжээ

    Бразилын хойд хэсэгт орших Гарахус хотод хоёр эмэгтэй, нэг эрэгтэйг хүн амины хэргээр баривчилсан байна. Тэд хүний махаар нарийн боов хийн ойр орчмын хөршүүддээ худалддаг байсан нь тогтоогдсон талаар www.ibtimes.co.uk сайтад мэдээллэжээ. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгах явцад эдгээр хүмүүс хүний махаар хийсэн хоолоо хүүхэддээ идүүлж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн хэрэгтнүүдийн гэрт нэгжлэг хийх үеэр хоёр хүний цогцос олдсон ба …

  • 8 April

    Дрю Берримор нөхрөөсөө салжээ

     “Чарлигийн сахиусан тэнгэрүүд”, “Анхны тавин болзоо” киноны од жүжигчин Дрю Берримор нөхрөөсөө албан ёсоор салсан тухай “Us Weekly” сэтгүүл мэдээллээ. Жүжигчин бүсгүй 2012 онд бизнесмэн, “Chanel” брэндийн хувь эзэмшигч Уилл Копелмэн гэгчтэй Лос Анжелес хотноо хуримласан юм. Хос хуримаа зургаан сая ам.доллароор хийсэн билээ. Тэд Дани гэх гурван настай охинтой юм. Өнгөрсөн оны зургаадугаар сард хуримын гурван жилийн ойгоо тэмдэглэсэн …

  • 8 April

    Бүх хөрөнгөө сүмд хандивлана

      Жүжигчин эр бүх хөрөнгөө сүмд хандивласны дараа Лондон хотноо ганцаараа амьдрах гэнэ. Тэрбээр ирэх жилээс уран бүтээлээсээ завсарлага авахаар төлөвлөж байгаа юм. 2012 онд “Форбес” сэтгүүл жүжигчний нийт хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгө багтаад 240 сая ам.доллар гэжээ.Холливуудын нэрт жүжигчин Том Круз бүх хөрөнгөө Сайентологийн христийн сүмд хандивлахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өв хөрөнгөөхүүхдүүддээ өвлүүлэхээс татгалзсан шалтгаанаа жүжигчин тайлбарлаагүй …

  • 8 April

    Хөвсгөлийн цагаан загас нэрээр хэрэглэчдийн төөрөгдүүлж байна

      Хөвсгөлийн цагаан загас гэсэн хаяг шошготой худалдаалагдаж байгаа нөөшилсөн загас нь хэрэглэгчдийг ноцтой төөрөгдүүлж байна. Цагаан загасны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон байгаа учир энэ төрлийн загасаар нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй болно. Хөвсгөл аймагт үйлдвэрлэгдэж байгаа шилэнд савласан нөөшилсөн загасан бүтээгдэхүүн нь Ховд, Увс аймгаас бэлтгэгдсэн сугас загасаар хийгдэж байна. Одоогоор Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 20 …