УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг хэлэлцэж, 16.4 тэрбум төгрөг байхаар тогтлоо. Энэхүү зардлаас 2.5 тэрбум төгрөгийг саналын хуудас тоолох автоматжуулсан машинд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэхэд зарцуулахаар тооцсон байна. Зардлыг хэрхэн тооцож гаргасныг нь УИХ-ын гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэнгээс тодруулахад “16.4 тэрбум төгрөгийг баталмагц аймаг, нийслэлийн, сум дүүргийн, хэсгүүдэд гэх мэтээр шат шатандаа мөнгөө хувиарлахад бага л мөнгө гарах юм. Автоматжуулахтай холбоотой 2.5 тэрбум төгрөг байгаа. Учир нь дөрвөн жилийн өмнөх сонгуулийн хар машины баттерей дууссан тул сэлбэг цэвэрлэгээний материалыг авах юм” гэсэн тайлбар өгчээ. Эл тайлбарын дараа батериа солиход “ийм их хэмжээний хөрөнгө зарлагадаж болохгүй” гэдэг шүүмж цахим хуудсаар цацагдах боллоо. Техник технологи хөгжчихөөд байхад батериагаар ажилладаг автомат төхөөрөмж гэж юу байхав. Ер нь 2.5 тэрбум төгрөгийг батерианд зарцуулж байхаар сонгуулийн хэсэг, хороо бүрээ камержуулаад л тоолчихвол илүү шударга, илүү үнэмшилтэй баймаар. Гэвч сонгуулийн хороонд тийм хүсэл алга. Харин ч батериа мэтээ солиод завсраас нь “мөнгө унагах” гээд байгаа ч юм шиг хардлага төрүүлээд байна. Тог цахилгаан гэгч зүйл байсаар байхад яагаад заавал батериа гэж. Тэгээд уг батериа нь яагаад ийм үнэтэй байгаа гэж. Анхнаасаа л авч байх даа олон жилийн баталгаа энэ тэр шаардаж болоогүй юм болов уу. Иргэн индүү авах даа ч хүртэл баталгаа шаарддаг болсон энэ үед манай Сонгуулийн хороо л тэртээх өнгөрсөн үедээ л амьдраад байх шиг.
Амар