“Спортлог” Иргэдийн хурлын төлөөлөгч

Bat-EnerelМото спорт сонирхдог хүний хувьд энэ чиглэлийн уралдаан тэмцээнүүдийг аль болох үзэхийг хичээдэг нэгэн билээ би гэдэг хүн. Авто  машины уралдаанууд дундаас ОХУ-д үйлдвэрлэсэн  УАЗ-469  машины  бартаат замын уралдаан ихээхэн анхаарал татдаг. Монголын авто мастеруудын холбооноос жил бүр ийм төрлийн тэмцээнийг явуулдаг бөгөөд сүүлийн үеийн тэмцээн уралдаанд  шинэ залуу тамирчид хүч түрэн орж ирэх  болсон. Эдний дунд Б.Бат-Энэрэл  гэж нүдээрээ инээсэн залуу тамирчин бий.

Тэрбээр  Авто спортын төрлөөр 2014 оны 09-р сараас  хичээллэж эхлэсэн гэх  бөгөөд тус онд зохион явагдсан “Монгол ралли” улсын аваргын алтан медаль, 2016 онд “Намар мастер кросс”, “Нээлт мастер кросс”,  ”Чингис мастер кросс”зэрэг тэмцээнүүдээс  тус бүр доод ангиллын буюу залуучуудын тэмцээнээс 3 алтан медаль, 2016 оны 04-р сарын 03-ны өдөр явагдсан “Чингис мастер кросс” тэмцээний дээд ангилалд хүрэл медалийг тус тус хүртсэн нь богинохон  хугацаанд   чамлахааргүй олон амжилтуудыг гаргасан, Авто спортын дэд мастер цолтой  залуу юм байна.10641244_10204604875823033_3381979171208887651_n 11062792_10205986349479011_6932729705452047368_n 12923278_10208770232594349_3410544955361066396_n

Б.Бат-Энэрэл дан ганц авто спортоор хичээллэдэг төдий биш ширээний теннисний спортоор  мөн хичээллэж энэ спортод өндөр амжилт гаргаж, Ширээний теннисний спортын Дэд мастерийн цолтой  нэгэн гэнэ. Тухайлбал: Тэрбээр  ширээний теннисний  аймгийн аварга тамирчин болж байсан төдийгүй улсын аваргын олон тэмцээнүүдэд амжилтай оролцож чамлахааргүй амжилтыг гаргасаар байгааг дуулаад өөрийн эрхгүй залуу хүний эрч хүч түүнээс мэдрэгдэх  шиг боллоо. 1012969_10205135944779425_807921706297874579_n7013_10203368360150914_443819698_n (1) 578094_3889770563921_1653333719_n 11987203_10207443178338822_945200010167718279_n (1)

Монголын олон залуус түүн шиг спортоор хичээллэж, эрүүл мэнддээ анхаараасай гэж бодсоноо нуух юун.

Авто спортын төрөлд шижигнэсэн амжилт гаргаж  яваа  залуу тамирчин Б.Бат-Энэрэл зөвхөн тамирчин төдийгүй  улс төр олон нийтийн ажил, бизнесийн салбарт амжилттай яваа гэнэ. Тэрбээр  2003-2007 онд Их Засаг Их Сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр төгсөөд төрөлх Ховд аймагтаа бизнесийн гараагаа эхлүүлснээс хойш  Бизнесийн салбарт олон жил хариуцлагатай ажиллаж  өдгөө 2 компани, спортын  нэг клубыг  тэргүүлэн, хамт олноо удирдан  өөрийн идэвх зүтгэл, авьяас чадвараа дайчлан амжилттай ажиллаж байгаа шилдэг залуу удирдагчийн нэг юм байна.

            Түүгээр зогсохгүй Б.Бат-Энэрэл  тамирчин маань 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас  Ховд аймгийн  Жаргалант сумандаа нэр дэвшин  Ховд аймгийн  ИТХ-ын Төлөөлөгчийн сонгуульт ялалт байгуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг гэдгийг сонсоод барархах сэтгэл төрлөө. 12208500_10207711124397306_8074015078616493608_n 12239909_10207711122077248_5800818009700018087_n 12249651_10207730489001409_1658786220577719314_n 12278899_10207759741532704_3381922416075202646_n 12540589_10208134368138135_2517619410711583547_n  Залуу хүний хувьд  аймгийн хэмжээнд Залуучууд руу чиглэсэн бодлого боловсруулахад идэвхтэй оролцон,  өөрийн байр сууриа илэрхийлэн, залуус руу хандсан олон ажлыг аймаг орон нутагтаа санаачлан хийж байсан гэдгийг дуулаад түүгээр бахархах сэтгэл төрлөө.

            Эх орондоо залуу хүн  сэтгэж  хөдөлмөрлөн сайхан амьдарч, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж,  олон  нийтийн  итгэлийг хүлээж, сонгож сонгогдож ажиллан, спортын төрлөөр  хичээллэн амжилт гаргаж болдогийн жишээг Ховд аймгийн ИТХ-ын  залуу төлөөлөгч, Авто спортын болон ширээний теннисний спортын Дэд мастер  Б.Бат-Энэрэл өөрийн биеэр үлгэрлэн  үзүүлсэн байна. Монгол улсад Б.Бат-Энэрэл шиг үүрэг хариуцлагаа ухамсарладаг залуус олон байгаасай гэсэн бодол иргэний хувьд надад төрсөн   юм.

10641244_10204604875823033_3381979171208887651_n 12645197_10208234524681986_7492186579773142451_n 12647346_10208219602788948_1116041689114979495_n 12794608_10208770234034385_5054034343975386287_n 12799373_10208516972983017_8293991998998740476_n

Иргэн А.Батболд

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …