virtual

April, 2016

  • 6 April

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан зарим хуулийн төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэхийг дэмжлээ. 1. Үндэсний аюулгүй байдлын тухай 2. Монгол Улсын батлан хамгаалах тухай 3. Зэвсэгт хүчний тухай 4. Цэргийн албаны тухай 5. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай 6. Төрийн болон албаны нууцын тухай 7. Мэдээллийн аюулгүй …

  • 6 April

    Монгол, Австралийн харилцааны гэр-Австралид төгсөгчид хуралдав

    Австралид сурч, ажиллаж, амьдарч байсан монголчуудын Монгол-Австралийн нийгэмлэг – Моззиc ТББ-ын гишүүдийн ээлжит хурал Гадаад хэргийн яамны хурлын танхимд өнгөрсөн долоо хоногт боллоо. Бүх гишүүдийн хурлыг нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд удирдаж, Австрали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён Жон Лангтри оролцож мэндчилгээ дэвшүүлж, хамтын ажиллагааны талаар саналаа илэрхийллээ. Элчин сайд Жон Лангтри …

  • 6 April

    Харшилтай хүмүүст зориулсан зурагт мэдээлэл

    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс харшилтай хүмүүст зориулан дараах зурагт мэдээллийг гаргажээ. Та харшилтай бол дараах саруудад улам идэвхижих тул өөрийгөө эрсдэлээс сэргийлээрэй. Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

  • 6 April

    Банк зээлтэй иргэдийг “дарамталж” байхаар хүүгээ нэмж төлүүлж алдагдалгүй ажиллах “логик” гаргамаар юм

    Хөдөлмөрийн насны идэвхитэй иргэдийн 94,2 хувь нь ямар нэгэн хэмжээний өртэй байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол гудамжаар алхаж байгаа 10 хүн тутмын ес нь өртэй гэсэн үг. Банкны зээл, лизинг төлөх гэж ажил хийж байгаа мэт санагдаж, сандралдаж байна. Улс орон угаас өртэй хойно гэх иргэд ч олширч банкны “үхмэл” хөрөнгө болгон орон сууцаа хураалгаж “хэнэггүйтнэ”. Зээлдэгчид банкийг тэжээж …

  • 6 April

    “Manager College” менежерүүдийн хөгжлийн сургалт 4 сарын 07-нд эхлэнэ

    Байгууллагын менежментийн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэхэд менежер хүнд хамт олныг идэвхижүүлэх, манлайлах, тэдэнд нөлөөлөх зэрэг тодорхой ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай. Монголын Лектор төвөөс бизнесийн байгууллагын тулгуур хүч болох маркетинг, борлуулалт, хүний нөөц, хангамж, гадаад харилцааны газар, хэлтэс, албаны дарга, удирдлагуудад зориулан “MANAGER COLLEGE™” сургалтыг 6 дахь жилдээ зохион байгуулж байна. Сургалтын гол агуулга нь: Байгууллагын бүх түвшний, өөр өөр …

  • 6 April

    Хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна

    Энэ сарын 05-ны  өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 316 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 208 дуудлага бүртгэгдэв. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтэж, сургуулийн насны 4 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа. …

  • 6 April

    Сонгуулиар хамтран ажиллах судалгааны дүгнэлт, тайлан гаргана

    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас өмнөх сонгуульд хийсэн ажиглалт нь их тус болсон билээ. Ийнхүү ажиглалтаас хийсэн дүгнэлт, гаргасан зөвлөмж нь манай сонгуулийн нэр хүндийг өсгөж өгсөн гэдгийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн тус  байгууллагын сонгуулийн урьдчилсан судалгааны багийнхнийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр онцлон тэмдэглэв. Уулзалтын эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн тухай хуулийн талаар болон байгуулллагынхаа  …

  • 6 April

    Томуугаар өвчлөгсдийн 69,5 хувь нь хүүхдүүд байна

    Томуу, томуу төст сүүлийн өдрүүдэд ялимгүй нэмэгдэж байгаагаас нийт өвчилсөн хүмүүсийн 69.5 хувь нь хүүхдүүд байгааг ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. Нийслэл дэх эмнэлгүүдийн орны ачааллыг харахад хүүхдийн орны ачаалал хэвийн буюу 679 орон дээр 611 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 112 буюу 27.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 69.5 хувь нь …

  • 6 April

    Дүүрэг харгалзахгүйгээр автомашины татвараа төлж болно

    Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр энэ сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл /2016.04.05/ иргэдэд дүүрэг харгалзахгүйгээр авто машины татварыг хүлээн авах үйлчилгээг хүргэх ажил эхэллээ. Ингэснээр аль ч дүүргийн иргэн цаг алдалгүй автомашиныхаа улсын дугаараас хамааран 4, 5 сард төлөх ёстой бол өмнө нь буюу гуравдугаар сарын татвараа ч төлөх боломжтой. Харин 1, 2 дугаар сард …

  • 6 April

    Дуудлага худалдаанд ялсан иргэнд үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/257 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар газрын эрхийн нээлттэй дахин дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон  иргэн  Я.Гэрэл  нь  дуудлага  худалдаанд  дуудсан  үнэ  болох 86 сая 406 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны  нутаг дэвсгэрт Витсамо үйлдвэрийн хойд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 4500 метр квадрат …

  • 6 April

    Говь-Алтай аймгийн зарим удирдлагууд авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байна

    Эрх мэдэл, эд хөрөнгөтнүүд төрийн албыг хувийн ашиг хоншоо олох хэрэгсэл болгоод удаж байна. “Төрийн албан хаагч, дарга, удирдлагууд өөрийн болоод ойр дотныхоо хүмүүсийн бизнесийг дэмжихийг тендер гэнэ” гэх хэлц хүртэл гарчихаад олон хавартаа золгож байгаа.  Гэвч Монголд хууль хүчний байгууллага, тусгайлсан арга хэмжээ авах, авлига хээл хахуультай тэмцэх газар хүртэл байгаа болохоор эрх мэдэлтнүүд арай ч улайн цайм даравч …

  • 6 April

    Түрэгийн үеийн хадны оршуулга олджээ

    Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн үзүүр гялан хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олджээ. Түрэгийн үе гэдэг нь МЭ 552-745 онд хамаарна. Монгол Улсын нутагт археологийн хайгуул малтлага судалгаа явуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих мэргэжилийн зөвлөлийн чиглэл, зөвшөөрөлийн дагуу Төв Азийн хэмжээнд анхны иж бүрэн олдвор бүхий Түрэгийн үеийн хадны оршуулагыг Ховд аймаг өөрийн санхүүжилтээр Ховд аймгийн судлаачдын …

  • 6 April

    Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хүсэлтийг цахимаар авдаг боллоо

    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь энэ сараас эхлэн цахилгаан түгээх сүлжээнд шинээр холбогдож буй иргэн, аж ахуйн нэгжийн “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах хүсэлт, холбогдох материалыг http://geree.tog.mn цахим хуудсаар хүлээж авах үйлчилгээг эхлүүлж байна. Өмнө нь иргэд гэрээ байгуулахын тулд шаардлагатай мэдээлэл авах, материалаа зөв бүрдүүлсэн эсэхээ асууж лавлахаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү хоёроос доошгүй удаа очдог байсан. Хамгийн олон …

  • 6 April

    О.Баасанхүүг Н.Энхбаяр дахин хулхиджээ

    МАХН хийгээд Н.Энхбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг энэ сонгуулиар нэр дэвшүүлэхгүйгээр шийдсэн ажээ. Учир нь О.Баасанхүүгийн нэр дэвшихээр горилож байсан Эрдэнэт хот болон нийслэлийн Чингэлтэй дүүрэг дээр тэд О.Баасанхүүгийн эсрэг алхамууд хийгээд эхэлжээ. Үүнээс болж эрхэм гишүүн нэлээн бухимдалтай яваа сурагтай. Түүний хувьд  намын дэд дарга Э.Эрдэнэжамъяантай ширүүн маргаан өрнүүлж “Ийм утгагүй нам байх учиргүй. Ёс зүйтэй байгаарай” хэмээн хатуухан үг …

  • 6 April

    Архангайн баруун бүсийн уралдаан боллоо

    Архангай аймгийн баруун бүсийн уралдаан Өндөр-Улаан сумын нутаг Хануй бригадын төвд болж, тус сумын ИТХ, ЗДТГ, Хануй бригадын малчин, ард иргэд хамтран зохион байгууллаа. Тус наадамд Архангай, Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Төв зэрэг аймгийн уяач хүлгийнхээ шандасыг сорьсон юм. Түрүүлж, айрагдсан хүлгийг уяачийн хамт танилцуулья. Азарга Өндөр-Улаан сумын “Хануй хүлэг” галын аймгийн алдарт уяач Б.Барбаатарын хээр. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, …