Энэ сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 316 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 208 дуудлага бүртгэгдэв. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтэж, сургуулийн насны 4 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа. …
virtual
April, 2016
-
6 April
дуудлага худалдаанд ялсан иргэнд үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/257 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар газрын эрхийн нээлттэй дахин дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон иргэн Я.Гэрэл нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох 86 сая 406 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Витсамо үйлдвэрийн хойд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 4500 метр квадрат …
-
6 April
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зусланд амьдарч буй иргэд газраа өмчлөх боллоо
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэдээллийн технологийн газартай хамтран зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга Т.Энхтуяа, ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий нар оролцлоо. Газар өмчлөлийн чиглэлээр хийгдэж буй ажлуудын нэг болох “Зуслангийн газар …
-
6 April
Эрэгтэй хүн найз охин, эхнэрээсээ хэр хурдан уйддаг вэ?
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Захидлын маань гарчигнаас юу асуух гэж байгааг ойлгосон байх. Тэгэхээр би найз залуутайгаа үерхээд 5 сар гаруй болж байна. Бид хоёр хоёулаа 25-аас доош настай жирийн л хосууд гэхдээ нэг асуудал нь сүүлийн нэг сарын хугацаанд тэр надтай ерөөсөө унтсангүй. Бид хоёр хамт амьдраад 2 сар гаруй болж байгаа юм. Эхэндээ ч долоо хоногт …
-
6 April
Концессын гэрээгээр дунд голын дээгүүр гүүр барина
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 5-нд болж хуралдаанаар концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих төслийг концессын гэрээгээр барихаар Нийслэлийн ИТХ-ын 2014 оны …
-
6 April
Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөв
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хүний эрх, ардчиллын институтийн ахлах зөвлөх Стивен Мартин, зөвлөх Улви Акундлу нарыг хүлээн авч уулзав. Байнгын хорооны дарга А.Бакей уулзалтын эхэнд хэлэхдээ, энэ 2016 он бол Монгол Улсын тухайд түүхэн үйл явдлаар дүүрэн хариуцлагатай жил. Удахгүй Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн …
-
6 April
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долоодугаар форум болж байна
Эрчим хүчний яам, Монголын салхины эрчим хүчний ассоциацийн хамтран зохион байгуулж буй Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форумын нээлт өнөө өглөө боллоо. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нь 2008 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж буй салбарын албан ёсны хурал юм. Энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон …
-
6 April
Нүүрээ нуусан “Элемент” ХХК-ийн захирал З.Баярсайхантай яагаад өрсөлдөж болдоггүй гээч…
Манайд эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдалыг устгах чиг үүрэг бүхий ганцхан компани бий. Энэ нь “Элемент” ХХКомпани юм. Тэднийх хувь хувьсгалын нийлсэн олон мянган эмнэлгийн хог хаягдалыг Улаанчулуутын хогийн цэгт устгал хийдэг цорын ганц эрх бүхий компани. З.Баярсайхан захиралтай тус компани 1996 онд анх машин засварын үйлчилгээ эрхлэн байгуулж байсан аж. Улмаар 1999 оноос эхлэн бүх төрлийн барилга угсралт, засвар, …
-
6 April
Төрийн үйлчилгээний авто машинуудаар зочдод үйлчилнэ
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 4-нд Зам тээврийн яаманд хуралдаж, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл болон бусад асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатарт ирэх долоодугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг угтсан, дагалдах хурлуудын эхний арга хэмжээ болох уг уулзалт дөрөвдүгээр сарын 21-23-нд …
-
6 April
Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан боллоо
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 6 дугаар хуралдаан 2016 оны дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Софи хотноо амжилттай болж өндөрлөв. Комиссын хуралдаанд оролцсон манай төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд, комиссын Монголын хэсгийн дарга Р.Бурмаа, Болгарын талыг Эдийн засгийн дэд сайд, комиссын Болгарын хэсгийн дарга Даниела Везиева нар тус тус тэргүүлэн оролцов. Хуралдаанаар …
-
6 April
АСЕМ11 оюутан залуусын оролцоог чухалчилна
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас Монголын их, дээд сургуулиудын захирлуудад хандан АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон дагалдах 9 хурлын үеэр гадаадын зочид төлөөлөгчдөд үйлчлэн туслах ажилд өөрсдийн сургуулийн шилдэг оюутнуудаа сайн дурын үндсэн дээр оролцуулахыг уриаллаа. Аливаа нийгмийн хөгжлийн салшгүй нэг хэсэг бол олон нийтийн оролцоог хөхиүлэн дэмжих явдал билээ. Тэр тусмаа оюутан залуусын оролцоотой …
-
6 April
Энэ өдөр дэлхийн түүхэнд
1706-Францын яруу найрагч Жан Батист Руссо, 1812-Оросын зохиолч, философич А.И. Герцен, 1971-“Иванушки интернэйшнл” хамтлагийн дуучин Кирилл Андреев нар мэндэлжээ 1897-Грекийн Афинд орчин цагийн олимпын наадмыг нээжээ. 1899-Москвад анхны трамвай явж эхэлсэн. 1917-АНУ-ын эрх баригчид Германд дайн зарлажээ. 1945-Югославын партизанууд Боснийн нийслэл Сарево хотыг Германы цэргээс чөлөөлжээ. 2010-Киргизэд Курманбек Бакиевийг түлхэн уна- гаж, төрийн эргэлтэд хүргэ- сэн үйл явдлууд эхэлнэ. Эх …
-
6 April
Манай улсын батлан хамгаалахын салбар ОУУЗХ-той 20 жил хамтарч байна
Олон Улсын Улаан Загалмайн Хорооны Ерөнхийлөгч Петр Маурер манай улсад айлчилж буй. Айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ноён Петр Маурерийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Таньтай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Батлан хамгаалах яам, Олон Улсын Улаан Загалмайн Хорооны хамтын ажиллагаа, харилцаа нь хоёр талын итгэлцэл, харилцан ойлголцлын хүрээнд сүүлийн 20 …
-
6 April
НАСА-гийн сансрын үзэгний хачирхалтай нууц
Үлгэр домог мэт яригддаг АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийнхан сансрын үзэгний талаар дуулж байсан уу? Зөвлөлтийн сансрын нисгэгчид жингүйдлийн орчинд балын харандаа ашиглаж үйлээ үзэж байхад НАСА-гийн төсвөөс сая сая доллар хэмнэсэн энэхүү гайхалтай бүтээлээ гаргаж авсан байгаа юм. Эл үзэгний талаар ярихын өмнө хэд хэдэн шинжлэх ухааны баримтыг хүргэх нь зүй биз. Жингүйдлийн орчинд сансрын хөлөгт энгийн үзгийг …
-
6 April
Охиноо орцонд хаяж явсан ээжийг эгчийнх нь хамт шүүнэ
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ой долоон сартай охиноо орхиж явсан хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Тэгвэл охиноо хаясан 24 настай Д гэгчийг төрсөн эгчийнх нь хамт энэ сарын 12-нд шүүхээр болжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 117.2-т зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүх юм. Хэрвээ шүүх тэднийг буруутай гэж үзвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна. Хэргийг эргэн сануулбал, Сүхбаатар дүүргийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл