virtual

March, 2016

  • 15 March

    100-гаас доош малтай өрхүүдэд 55 сая төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлнэ

    Японы Хүүхдийг ивээх сангаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Асгат, Дарьганга, Наран сумын 200-аас доош малтай өрхүүдэд 125 тонн малын тэжээл болон 100-аас доош малтай өрхүүдэд 55 сая төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлнэ. Дараах зурагт Японы Хүүхдийг ивээх сангаас Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт хүргүүлсэн баримт бичгийг дэлгэрүүлж нийтлэв.

  • 15 March

    Оддын орд харш

    Оддын орд харшийн тухай ийм нэгэн нийтлэл гарчээ. Майк Тайсон Лас-Вегас (Nevada) муж дахь “Hangover” кинонд гардаг хаус Үнэ: 1.5 сая доллар Хоёр давхар 600 хавтгай дөрвөлжин метр байшинд Тайсон 2008 онд нүүж иржээ. Орон сууцыг худалдахын өмнө бүрэн засварласан ба зургаан ариун цэврийн өрөө, таван унтлагын өрөө, кино театр, гурван задгай зуухтай, нэг дарсны зоорь болон Jacuzzi болон хүрхрээ, …

  • 15 March

    ”Таван богд”-ынхон өмчилсөн барилгаа нурааж эхлэв

    Ирэх долоодугаар сарын 15, 16-нд нийслэлд зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад зориулж хот гудамж талбайгаа тохижуулж эхэлсэн.Олон улсын төрийн тэргүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайдын түвшний зочид уригдан оролцох тус уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа тул зочид ихээр зорчих нэр бүхий 13 гудамжийг ирэх зургаадугаар сар гэхэд батлагдсан зураг төслийн дагуу шинэчилж, цэцэг, модыг шинээр тарихаар болжээ. Мөн …

  • 15 March

    Сонгинохайрхан дүүрэг Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан арга хэмжээг зохион байгууллаа

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн Соёлын төвд дүүргийн иргэд, хүүхэд залуучууд, Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангийн алба хаагчдын оролцоотой “Зэвсэгт хүчний түүхэн хөгжил” сэдэвт 3 үеийн төлөөлөл оролцсон уулзалт цэрэг, урлаг соёлын баярын арга хэмжээг зохион байгуулж явууллаа. Тус арга …

  • 15 March

    Наадмаас өмнө таван замыг ашиглалтанд оруулна

    Улсын наадмаас өмнө таван чиглэлийн автозамыг ашиглалтад оруулах юм байна. Тухайлбал, Булган-Үенчийн 60 км, Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажил, Дорноговь аймгийн Өргөн сумын 18.25 км хатуу хучилттай замын ажлуудыг ашиглалтад хүлээлгэж өгөх аж. Түүнчлэн энэ онд Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын чиглэлийн 21 км хурдны замыг ашиглалтад өгөх юм байна. …

  • 15 March

    Малчны зээлийн хүү 10 хувь боллоо

    Монголын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн хүүг жилийн 10 хувь болгон бууруулж байгаа талаар ХХАА-н Сайд Р.Бурмаа, Төрийн банкны удирдлагууд мэдээлэл хийлээ. Мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэг техник технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, малчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах ажлыг эхлүүлсэн. ХХАА-н Сайд Р.Бурмаа …

  • 15 March

    Баруун таван аймгаас бусад нь хурдан интернеттэй боллоо

    Засгийн газраас 2016 онд 123 дугаар тогтоол гарган өнөөдрөөс эхлэн орон нутагт интернетийг нийслэлтэй ижил үнэ, хурдтайгаар хүргэхээр болж байна. Эхний ээлжид Архангай, Баянхонгор, Булган, Дархан Уул зэрэг 16 аймгийг өнөөдрөөс өндөр хурданд холбогдлоо. Эдгээр аймгуудад өнөөдрөөс интернетийн хурд 3.4 дахин нэмэгдэж, нэмэгдэж, үнэ буурч байгаа аж. Ингэснээр орон нутгийн иргэд 1Mbps интернетийг өмнө нь 55 мянган төгрөгөөр хэрэглэдэг байсан …

  • 15 March

    Э.Эрдэнэжамьяан Н.Энхбаярыг өмөөрч уйлав

    МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр АТГ-аас ирүүлсэн Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн бичгийг үгүйсгэж хууль эрх зүйн тайлбарыг өгсөн юм. Үүний дараа сэтгүүлчид МАХН дотор болж байгаа процесст тайлбар авахыг хүслээ. Эргэн сануулахад: – Л.Цог “Н.Энхбаяр Өнгөрсөн жил 1 сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр …

  • 15 March

    “Хурууны хээ” нэвтрүүлэг – Зочин Э.Галбадрал

    ETV -ийн “Хурууны хээ” нэвтрүүлгийн ээлжит дугаарын зочноор Ховд нутгийн хүү, “Мон Атом” төрийн өмчит компанийн захирал Э.Галбадрал оролцжээ ugluu.mn

  • 15 March

    Ноолуур 40 000 төгрөгийн үнэтэй байна

    “Шонхор” хүнсний захад хонины гулууз мах 80-120 мянга, ямааны гулууз мах 60-90 мянга, үхрийн ястай мах кг нь 6000 төгрөг, үхрийн цул мах кг нь 7000 төгрөг, адууны цул мах 5000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн ямааны арьс 8000-10000 төгрөг, хонины нэхий 300-500 төгрөг, ноолуурын ханш 40 мянган төгрөг байгаа юм байна. Ямаа самнах ажил эхлэж байгаатай холбоотойгоор ноолуурыг Ченжүүдэд өгөхгүйгээр …

  • 15 March

    Жүжигчин Амарсайханы гэргий болзоот залуугаа дуучин Ануд алдсан уу

    “Марко Поло” кинонд Чингэс хааны отгон хүү Тулуйн голомт залгах отгон хүү Аригбөхийн дүрд тоглосон жүжигчин Б.Амарсайхан өнгөрсөн онд олны анхааралд байж, оны онцлох хүн болоод байсан. Тэгвэл дэлхийн хэмжээний уг киноныхоо нээлтэнд жүжигчин Б.Амарсайхан   Лос Анжелос руу явахдаа гэргий С.Урангаа дагуулж  явсан нь олны хараанд өртсөн гэлтэй. Үзэсгэлэнт гэргийг нь харсан олон бүсгүй Жүжигчин Б.Амарсайханд талтай байсан нь талаар өнгөрсөнийг …

  • 15 March

    Орхон аймгийн ИТХ-ын урилгаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Орхон аймагт ажиллаа

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон ИТХТ-ийн Ажлын албаны ажилтнууд, Орхон аймгийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав. Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн тус аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ИТХТ-ийн Ажлын албаны дарга С.Цэгмэд,  ИТХ-ын төлөөлөгчид, Тэргүүлэгчид байлцаж, Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй санал солилцсон юм. Б.Мягмарсүрэн /Орхон …

  • 15 March

    Жолооч нар интернэтээр зөрчлийн оноогоо харах болжээ

    Энэ онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сараас эхлэн жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлсэн билээ. Өмнө нь жолооч нар гаргасан зөрчлөө интернэтээр хардаг байсан бол одооноос та зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой болжээ. Хэрэв жолооч та өөрийн зөрчлийн оноогоо цахимаар хянахыг хүсвэл http://www.service.police.gov.mn/ гэсэн хаягаар орж, зөрчлийн оноо болон Цагдаагийн ерөнхий газартай холбоотой …

  • 15 March

    Сурах бичигт шашны гаж буруу урсгал байхгүй гэх эрдэмтдийн яриа эцэг эхчүүдийн “эгдүүг” хэргээд эхлэв үү

    Хүүхдийн сурах бичгэнд ийм ч үлгэр байна, буруу ойлголт төрүүлж байна гэх эцэг эхчүүдийн цахим ертөнцөөр шуугих постууд газар авч байна. Гэтэл Монгол улсын боловьсролын яамнаас гаргаж байгаа сурах бичигт тийм зүйл байхгүй гэж “мэлзэж” байгаа. Аль нь үнэн яриад байгааг мэдэхгүй төөрөгдөлд орсон эцэг эхчүүд тодруулж өгөхийг хүссэн хүсэлт ихээхэн байна. Гэтэл өнөөдөр үүнийг тодорхой болгохоор сургалтын хөтөлбөр, сурах …