virtual

February, 2016

  • 24 February

    Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 17. Буд.  Харцага одтой, 7 улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох.Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа …

  • 24 February

    Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна

    2016 оны хоёрдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эхээр 30-35 хэм, Их нууруудын хотгор  болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав …

  • 23 February

    Герман төрийн Мүүнийхэнтэй хийж буй тэмцэл буюу БИД ХЭН БЭ???

    Хилээр нэвтрэн орохыг хоригложээ ХБНГУ-ын Дотоод хэргийн яамнаас 1995 онд Мүүний хөдөлгөөнийг үндэслэгч Сан Мён Мүүнийг эхнэрийнх нь хамтаар 12 жилийн турш (1995-2007) Герман улсын хилээр нэвтрэн орохыг хориглосон агаад эл үндэслэлээ “Эв нэгдлийн гэх Мүүний хөдөлгөөн нь шашны сект буюу сэтгэцийн гаж грүппт хамаарах агаад тэдний идэвхтэй үйл ажиллагаа герман залуучуудыг аюулд учруулж болзошгүй” (1) гэсэн байв. (Манайд харин …

  • 23 February

    Түлш авах мөнгөөрөө түрээсээ хийгээд амьдар даа

    Манай улсын бүтээн байгуулалтын голлох салбар болох Барилга хот байгуулалтын яамнаас энэ жил түрээсийн байрны хэмээх нэгэн том хөтөлбөр хэрэгжүүлэж байгаа.  Өнөөдрийн нийгэм эдийн засгийн болон хот төлөвлөлтийн байдал, иргэдийн амьжиргаа, суурьшил зэргээс улбаалсан уршигт ярианы сэдэв нь хотын утаа, ус хөрсний бохирдол, замын түгжрэл, гэмт хэргийн өсөлт, дэд бүтцийн хүрэлцээгүй байдал зэрэг юм. Улс оронд маань  тулгамдаад буй дээрх …

  • 23 February

    18 аймгийн 98 сум зудтай байна

    Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон, 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум зудархуу байдалтай байгаа бөгөөд хоёрдугаар сарын 22-ны байдлаар малын хорогдол 125 мянгад хүрээд байна. Малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас өвс, тэжээл худалдан авах боломжгүй болсон, отрын бүс нутагт бэлчээрийн даац хэтэрсэн, туурайн зуд болох төлөв ажиглагдаж байна. Мөн …

  • 23 February

    Ногоон цай харшилд төдийгүй ханиаданд тустай

    Ногоон цайг 4000 жилийн өмнөөс Дорнодод эмчилгээнд ашиглаж иржээ. Ургамлын гаралтай цайнуудаас хамгийн түгээмэл, бас хамгийн олон ашиг тустай нь ногоон цай юм. Ногоон цай хэмээх энэ үнэт шингэн нь хүнийн биед эм болохуйц эрдэс бодис, химийн чухал нэгдлүүдийг өөртөө агуулдгийг эрдэмтэд илрүүлсэн билээ. Хорт хавдраас сэргийлэхээс эхлээд цусны даралтыг багасгах хүртэл эмийн олон чанартай учраас энэ цайг Ази даяараа хэрэглэж ирсэн. …

  • 23 February

    Занданшуулсан шарил хүчинджээ

    Америкийн цагдаа нар Смитсоны музейн хамгаалагч 44 настай эрийг саатуулжээ. Түүнийг Египтын занданшуулсан шарилыг бузарласан хэрэгт буруутгаж байгаа юм. Жэймс Монро гэдэг энэ эр сүүлийн есөн жилийн туршид Смитсоны музейд шөнийн харуулаар ажиллахдаа элдэв муу үйлийг хийж байгаагүй аж. Гэвч эхнэрээсээ салснаас хойш түүний зан байдал тун ч сонин болжээ. Хамт ажилладаг хүмүүсийнх нь хэлснээр бол сүүлийн үед Монро ихэд …

  • 23 February

    Гиннесийн номонд бичигдсэн хамгийн өндөр настай Иогийн багш

    Нью-Йорк хотод дэлхийн гайхагддаг нэгэн хүн амьдардаг аж. Түүнийг Тао Першон-Линч гэдэг бөгөөд тэрээр геннисийн номонд дэлхийн хамгийн өндөр настай ИОГ-н багшаар шалгаран бичигджээ. Тао өдгөө 93 настай. Гэвч түүнийг 50 орчим настай гэж хүмүүс хэлдэг. Тэрээр 8 настайгаасаа эхлээд иогоор хичээллэж эхэлсэн. 40 насандаа тайзны жүжигчин болж, 60 настайдаа дэглээч болжээ. Тао дэлхийн хэмжээнд иог заадаг. Түүнд 70 жилийн …

  • 23 February

    Цэцийн дунд муудлын хуралдаан болно

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээхээр зохицуулсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байна. Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын …

  • 23 February

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 58 248 иргэнд үйлчилгээ үзүүлжээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Шинэчлэгдсэн журмын дагуу даваа гараг бүрийн 14 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөл Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хуралдана. Тус хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, зарим иргэний ирүүлсэн өргөдөл, гомдлын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. Хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэлснээс хойш үзүүлсэн үйлчилгээ, ачаалалтай ажилладаг …

  • 23 February

    Г.Баярсайхан: Хөдөлмөрлөх хүсэлтэй залуусыг бүхий л талаар дэмжинэ

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Барилгын политехник коллежид болсон Залуучуудын хөдөлмөрийг дэмжих, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэхэд нь зориулж тоног төхөөрөмжөөр хангах, гарааны дэмжлэг үзүүлэх ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ ийн онцолсон юм. Хөдөлмөрийн яамнаас энэ онд хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дүүргийнхээ залуусыг хамруулах тал дээр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс онцгой анхаарч ажиллажээ. Тэд Барилгын политехник коллежийн төгсөх ангийн сурагчдыг, …

  • 23 February

    Усыг дахин буцалгаж ууж болохгүй!

    Бидний бие организмын 80% нь уснаас бүрдэж байдаг (нялх хүүхдийнх-90%) тул усыг амьдралын эх булаг гэж шууд хэлж болно. Иймээс усыг зохих шаардлагын дагуу хэрэглэх нь чухал. Харамсалтай нь, крантнаас гоожуулж авдаг ус маань эрдэслэг чанарынхаа хажуугаар хлорын элементүүд болон бусад хортой болон хүнд нэгдлүүдийг агуулсан байдаг. Үүнийг хамгийн орчин үеийн шүүлтүүр ч төгс цэвэрлэж чадахгүй байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар …

  • 23 February

    Samsung Galaxy S7 албан ёсоор танилцуулагдлаа

    Испаний Барселона хотод эхэлж байгаа Mobile World Congress арга хэмжээний үеэр Самсунг корпораци Galaxy ухаалаг утасныхаа шинэ загвар S7-г танилцуулжээ. Гаднаас нь харвал өмнөх жилийн Galaxy S6-гаас ялгарах зүйл маш бага. Мөн л стандарт тэгш дэлгэцтэй болон ирмэг нь дугуйрсан (Edge) дэлгэцтэй гэсэн хоёр хувилбартай юм байна. Товчхон дүгнэвэл өмнөх загвараасаа илүү камертай, илүү баттерейтэй, усны хамгаалалттай, илүү багтаамжтай санах …

  • 23 February

    Хорин таван насандаа 4 тэрбумын бизнес босгосон бүсгүй

    Өдгөө 42 настай Toni Ko нь 13 насандаа ээж аавыгаа дагаж Солонгосоос Америк руу цагаачилжээ. Ямар ч англи хэл мэдэхгүй жаахан охин хамгийн түрүүнд эрчимтэйгээр хэл сурч эхэлсэн байна. Брэндийн гоо сайхны барааг хүн бүхэн худалдаж авч чадахгүй байгааг анзаарсан сэргэлэн бүсгүй 25 насандаа   өөрийн гоо сайхны  NYX Cosmetics  компаниа эхлүүлжээ. NYX хамгийн анх ганцхан нүдний харандаа үйлдвэрлэж эхэлсэн ч зөвхөн …