ШУТИС- ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш, доктор Т.Улаанбаатар Бүх нийтээрээ боловсролд анхаарч, хүмүүжил хоцрогдоод байна. Хүмүүжилгүй, боловсролтой улсууд их гарч байгаа учраас нийгэмд сөрөг үр дагавар гарч байна. Тийм учраас боловсролоос түрүүнд хүмүүжлийг тавьж, боловсролын системийг өөрчлөх хэрэгтэй байна. Энэ асуудлыг дэмжих улсууд маш их байна. Зохиолчид, багш нар, нийгмийн сэхээлэг оюунлаг хэсэг дэмжиж байгаа учраас бид зохион байгуулалтад …
virtual
February, 2016
-
27 February
Э.Тодгэрэл: Баясгалан эгч бид хоёр жүжгийн бэлтгэлээс болж бараг хамт амьдрах шахсан
Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Э.Тодгэрэлтэй ярилцлаа. -Та Улсын драмын эрдмийн театрт орсны дараахан анх удаа гол дүр бүтээсэн нь “Чөлөөт хос” жүжгийн дүр. Тэгвэл таны гол дүрд тоглосон бүтээл дахин тайзнаа тавигдах нь ээ? -Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Найдандоржийн бүтээл болох инээдмийн, дуутай, бүжигтэй, хөгжимтэй “Чөлөөт хос” жүжиг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын …
-
27 February
Ерөнхийлөгч Б.Бааст гуайд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Баастын 95 насны ойг тохиолдуулан “ХХ зууны уран зохиолын түүх ба зохиолч Б.Бааст” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, уран бүтээлийн үзэсгэлэн, номын нээлт өнөөдөр Хүүхдийн номын ордны уншлагын их танхимд болов. Ардын уран зохиолч Б.Баастын 95 насны ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ илгээснийг уг ёслолын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх …
-
27 February
Хүүхдийнхээ шүдийг цоорлоос хэрхэн хамгаалдаг вэ?
Монголчууд бид “Шүд эрүүл бол бие эрүүл” гэж ярьцгаадаг. Бага насны хүүхдийн сүүн шүд хэдий чинээ эрүүл ургана төдий ясан шүд ургахад сайнаар нөлөөлдөг байна. Манай эцэг эхчүүд хүүхдийн сүүн шүдийг дахин ургах юм чинь гээд нээх их ойшоодоггүй. Энэ нь үнэхээр буруу зүйл юм. Тиймээс хүүхдийн сүүн шүдийг сайтар арчилж хамгаалж байх нь чухал юм. Хүүхэд 3 нас хүрэхэд …
-
27 February
“Жонсон энд Жонсон”-ы цацлага хорт хавдар үүсгэдэг эсэх нь эргэлзээтэй
АНУ-ын Алабама мужийн Бирмингхам дахь оршин суугч Жэки Фокс хорт хавдраас болж 62 насандаа өөд болжээ. Учир нь тэрээр “Жонсон энд Жонсон”-ы цацлагыг хүүхдэд хэрэглэдэг байсан бөгөөд гараар дамжин ийнхүү хорт хавдар үүсэх нөхцөл бүрдсэн гэх эмч нарын дүгнэлт гарсан байна. Түүний гэр бүлийн өмгөөлөгч компанийг яаралтай үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж эхэлсэн аж. Харин АНУ-ын Миссоури мужийн шүүхээс “Жонсон энд …
-
27 February
УБ-ын дэвжээнд бөхчүүд шинэ өмсгөлтэй барилдана
Бөхийн спортыг төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд ДБНХ-ноос бөхийн өмсгөлийн шинэчилсэн загвар батлан гаргасныг олон нийтэд өнөөдөр тус холбооны Швейцар улс дахь Төв байранд танилцуулав. Бөхчүүд нь өөрийн орны далбааны өнгөөр чимэглэсэн, цэнхэр, улаан өнгийн өмсгөлтэйээр барилдаж байх болжээ. Өмсгөлийг тухайн орны далбааны өнгөөр чимэглэснээр улс орныхоо төрийн билэгдлийг ашиглах боломжийг үндэсний бөхийн холбоодод олгож байгаа ажээ. Өмсгөлийн энгэр талд тухайн орны …
-
27 February
Увс аймагт 4,1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Өчигдөр орой 23 цагийн үед Увс аймгийн Улаангом орчимд хүчтэй газар хөдлөлт болсон талаар нутгийн иргэд мэдээлсэн байна. Иргэдийн мэдээлснээр нэлээд хүчтэй доргилт мэдрэгджээ. Ялангуяа орон сууцанд амьдардаг иргэдэд илүүтэй мэдрэгдсэн гэх бөгөөд гэрийнх нь тавилганы хаалга онгойж, унтаж байсан ор хүртэл байрнаасаа хөдөлсөн талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан бичсэн байна. Онцгой байдлын газрын мэдээлснээр Увс аймагт орон нутгийн цагаар 23 …
-
27 February
Таван тэрбумаар Туркэд урлуулсан цагдаагийн дүрэмт хувцас “насгүй” болжээ
Цагдаагийн алба хаагчид цалингаараа дүрэмт хувцас хийлгэхэд хүрчээ. Учир нь тэдэнд 2014 онд шинэчлэн хийж өгсөн дүрэмт хувцас нэг удаа угаахад л будаг гарч, ягаан өнгөөр судалтан өнгөө алдаж, сэмэрч урагддаг талаарх гомдлоо алба хаагчид оёдолчдод учирлаж, шинээр дүрэмт хувцас хийлгэх захиалга өгч эхэлсэн байна. Уг нь төрийн албаныхны дүрэмт хувцасны зардлыг улсын төсвөөс гаргадаг. Гэтэл цагдаагийнхан дүрэмт хувцсаа жил …
-
27 February
2016 онд ажлын байрыг нэмэгдүүлнэ
Архангай аймгийн хөдөлмөрийн хэлтэс энэ онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийнхээ нээлтийг хийж иргэдэд мэдээлэл түгээлээ. Төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг илүүтэй хөгжүүлэхээ аймгийн удирдлагууд хэлж байлаа. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсанаар Архангай аймагт 7 хөтөлбөр, 1 төсөл арга хэмжээ энэ онд хэрэгжих юм. Төсөл хөтбөлбөрт хамрагдах хүсэлтэй маш олон иргэд төслийн шаардлага, банкны шалгуурт …
-
27 February
Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, төв болон говийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, …
-
27 February
Шарагчин туулай өдөр
Аргын тооллын 2 сарын 27-ны бямба гараг, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 20-ны санчир гараг, 4 ногоон мэнгэтэй, үл тохирох барилдлагатай, хий суудалтай, тэргүүн дагуул одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 7:39 цагт мандан, 18:29 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр …
-
26 February
АУЗ Б.Бааст 95 нас хүрчээ
Монгол улсын Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч Бөхийн Баастыг ахмад зохиолчид монголын утга зохиолын хоёр зууны нэвтэрхий толь гэж нэрлэдэг. 1930-аад оноос бүтээлээ туурвиж өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа юм. 1921 онд одоогийн Баян-Өлгий аймгийн Алтан цөгц сумын нутагт Монгол улсын Ардын Уран Зохиолч Бөхийн Бааст мэндэлсэн байна. Өдгөө тэрээр 95 насыг зооголж монголын утга зохиолын хамгийн ахмад зохиолчоор нэрлэгдэж …
-
26 February
Таталцал – нууцлаг үзэгдэл
Дээш шидсэн бүхэн буцаж буудаг нь дэлхийн татах хүчний нөлөө. Энэ энгийн мэт үзэгдлийн цаад нууцыг эрдэмтэд өнөө болтол гүйцэд тайлж чадаагүй л байна. Бүх ертөнцийн таталцлын хуулийг 1682 онд Английн эрдэмтэн Исаак Ньютон нээж татах хүчний томъёог анх бичсэн. Түүнийг нь 1798 онд бас нэгэн Англи эрдэмтэн Кэвиндиш туршлагаар баталсан байдаг. Бүх ертөнцийн таталцлын хуулийг хэрэглэж сар, дэлхийн харилцан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл