virtual

September, 2015

  • 3 September

    Чингэлтэй дүүргээс ахмад дайчдад төрийн одон медаль гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан дайнд оролцсон ахмад дайчдыг төрийн одон медалиар шагнах зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу төрийн болон цэргийн одон медалиар шагнагдсан ахмад дайчдын шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд 9 дүгээр сарын 2-ны өдөр гардуулан өгөв. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4 дүгээр хорооны ахмад дайчин Х.Осор, Цэргийн гавьяаны улаан тугийн …

  • 3 September

    Оюутан, залуусыг шагнаж, урамшууллаа

    Оюутан, сурагчдын хичээлийн шинэ жилийн баяр буюу 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингисийн талбайд оюутнуудын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Мөн  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд иргэд, жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлан, таниулах зорилгоор ажилласан, “Оюутан цагдаа” үйл ажиллагааны хаалтын ажиллагааг зохион байгуулсан юм. Улаанбаатар хотын цагдаагийн газраас  хамтран ажилласан байгууллагын  ажил үйлчилгээг өндрөөр үнэлж, “Монголын оюутны …

  • 3 September

    Тасганы овооны бичил цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болно

    “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоо орчмын 1.7 га талбайг “Бичил цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулж албан ёсоор ашиглалтанд өгөхөд бэлэн болжээ. “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-г 2015 оны есдүгээр сарын 4-ний Баасан гарагийн 11:00 цагт нээж, ашиглалтад оруулна.  

  • 3 September

    Сонгинохайрхан дүүрэг 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ

    1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 65 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/337 дугаар захирамж, дүргийн Засаг даргын 2015 оны А/353 дугаар захирамжийг  тус тус үндэслэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу дараах ажлуудыг зохион байгуулж ажиллаа. Дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугаа дайн, …

  • 3 September

    Ажлын байрны зарлал

    Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн референтийн ажлын байранд англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, чадвартай тухайн чиглэлээр ажиллах хүсэлтэй хүмүүсээс шалгаруулж авна. Бүртгэл 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл Улсын Ерөнхий прокурорын газрын 108 тоот өрөөнд явагдана.

  • 3 September

    Парламентын спикерүүд тунхаглал батална

    УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна. Бага хурал 3 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Бүгд хуралдаан-V, VI ерөнхий хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа юм. Өнөөдөр 13.00-15.00 цагийн хооронд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага  хурлын Панел хэлэлцүүлгийн илтгэлүүд болох, “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал”-уудыг хэлэлцэнэ. Олон Улсын парламентын холбооноос зохион байгуулж буй энэхүү хурал …

  • 3 September

    Нийтийн тээврийн шинэ чиглэлийг дэлгэрэнгүй танилцуулж байна

    дд Хуучин чиглэлүүдийн нэр 1 М:3 “ТЭЦ3-Алтай Хотхон-СБД-ийн 20-р хороо” 2 М:7,М:16 “Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол” 3 М:9 “Зүүн салаа – Зурагт – Сансар” 4 М:11 “Нисэх – Чингис хаан ОУ нисэх буудал – Ард кино театр” 5 М:15 “Баруун салаа – МУИС – БЗД-ийн  6 хороо” 6 М:17б “Tахилт – 40 мянгат – Tэнгис кинотеатр” 7 …

  • 3 September

    “Итгэл найдвар, Боломж-2015” хагас марафон болно

    Монголын хүн ам сүүлийн жилүүдэд таргалалт, зүрх судасны өвчнөөр өвчлөх нь ихэссэнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй залуус тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг асуудал нь нийгмийн хэмжээнд онцгой анхаарах ёстой зүйлийн нэг болоод байна. Тиймээс “Ахиллис Монгол” олон улсын байгууллага, Ариг банкнаас хамтран Олон нийтэд хөгжлийн бэрхээлийн талаарх ухамсар, ойлголтыг дээшлүүлэх, спорт нь эрүүл мэнд, амжилтын үндэс гэдгийг олон нийтэд сурталчилах, хөгжлийн бэрхшээлтийн …

  • 3 September

    Эрх чөлөөний үнэ цэнийг  “Босуул”-ыг үзээд ойлгоорой

    Эрх чөлөөтэй байгаа хүн эрх чөлөөний үнэ цэнийг мэддэггүй гэдэг. Хэн хүн эрх чөлөөгөө хясан боолгож, хасуулж, сууж босохдоо ч бусдын эрхэнд орсон үедээ эрх чөлөө  хүнд ус агаар мэт ямар их хэрэгтэй гэдгийг, эрх чөлөөний “үнэ цэнийг” сая л ойлгодог ажээ. Та бид эрх чөлөөт, тусгаар монгол улсын иргэн. Гэхдээ тусгаар тогтносон Монгол улсыг байгуулахын тулд асар хүчир бэрхшээлийг …

  • 3 September

    Хөлийг гуалиг нарийхан болгох шалгарсан арга

    Орчин үед гоё хөлтэй болох гэсэн олон эмэгтэйчүүд байдаг. Бүдүүн зузаан хөлтэй эмэгтэйчүүд дор хаяж нэг удаа ч гэсэн хөлөө нарийсгах гэж бодож хичээж үзсэн байдаг. Зузаан бүдүүн хөлтэй бол бие барьсан хувцас юбка өмсөхөөс их санаа зовдог. Гадаад үзэмжээс гадна яваандаа өвдөг, хөлийн шагай хэсгээр даац хэтрэн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Ингээд өнөөдөр та бүхэндээ хөл хэсгээрээ хэрхэн турах …

  • 3 September

    Ядаргаа тайлах уламжлалт цайны аргууд

    Цулхиртай цай: Бидний сайн мэдэх цулхирын гурилыг бага зэргийн тосонд зөөлөн галаар хуурч, цайвар шаргал өнгөтэй болмогц халуун цайгаа дээрээс нь хийж, сvлээд нэг удаа огцом буцалган самарна. Yvнд: ус 3 л, цулхирын гурил 150 гр, шар тос хоолны нэг халбага, сvv 0.5 л, давс цайны нэг халбага. Хатааж нvдсэн тэмээн хөхийг идээшлvvлж чанаж тэнцvvхэн холивол бvр ч амттай болохын сацуу …

  • 3 September

    СУИС-ийн Соёлын сургуулийн 50 жилийн ой 11 сард болно

    СУИС-ийн Соёлын сургууль үүсэн байгуулагдаад 50 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 1965 оноос хойш 50 дахь жилдээ соёл урлагийн мэргэжилтэн бэлтгэж байгаа СУИС-ийн Соёлын сургуулийн Сургалтын албаны дарга Г.Баатартай ярилцлаа. -СУИС-ын Соёлын сургууль хэзээ үүсэн байгуулагдсан бэ? Үүх түүхээсээ товч хуваалцана уу? -Манай Соёлын сургуулийн анхны гал голомт 1965-1966 оны хичээлийн жилд Багшийн сургууль дээр соёлын ажилтны анги гэж байгуулагдсанаас …

  • 3 September

    Оюутан залуусыг шагнаж урамшууллаа

    Оюутан, сурагчдын хичээлийн шинэ жилийн баяр буюу 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингисийн талбайд оюутнуудын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Мөн  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд иргэд, жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлан, таниулах зорилгоор ажилласан, “Оюутан цагдаа” үйл ажиллагааны хаалтын ажиллагааг зохион байгуулсан юм. Улаанбаатар хотын цагдаагийн газраас  хамтран ажилласан байгууллагын  ажил үйлчилгээг өндрөөр үнэлж, “Монголын оюутны …

  • 3 September

    Элэгний хорт хавдрын өвчлөлд архи, вирусээс гадна махны хэтэрсэн хэрэглээ нөлөөлж байна

    Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн, ХСҮТ-ийн элэг,цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй ярилцлаа. -Элэгний хавдрын өвчлөл өндөр байгаа. Жилээс жилд өссөн хэвээрээ юу,буурах хандлага ажиглагдаж байна уу? -Олон жилийн өмнөх B C вирусийн халдвараас үүдэлтэй болохоор өвчлөл буурах ямар ч үндэсгүй. Нэг олзуурхмаар зүйл ажиглагдаж байгаа. Нийгэмд элэгний өвчин, элэгний хатуурал, вирус, элэгний хавдар ихсэхтэй зэрэгцээд …

  • 3 September

    Хандгайтын уулзвар орчмын замыг түр хугацаагаар хаана

    Дамбадаржаа-Шаргаморьт-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл шинэчлэлийн  ажлын хүрээнд “Майхантолгой 2”-ын уулзвараас Хандгайтын  уулзвар хүртэл 1.4 км авто замыг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны 22.00 цагаас 9 дүгээр сарын 10-ны 06 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийнэ.  Тухайн хэсэгт түр зам гаргах боломжгүй тул зам барилгын ажлын үед тээврийн хэрэгслүүд замын хөвөө хэсгээр нэг эгнээгээр нэвтэрнэ.  Иймд …