09:00 цагт: НЗДТГ-аас зохион байгуулж буй “Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах” сeминар Хангарди ордны 14 давхарт болно. Сeминарт Япон Улсын Цуkуба их сургуулийн багш, төлөөлөгчид оролцож Хүнд металлыг байгалийн хүчин чадлаар устгах, Улаанбаатарын эkо стандарт болон нийтийн усан сан зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг тавина. Утас: 91040607 10:00 цагт: Малын бруцеллёзын лавлагаа лабораторийн нээлт Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторит …
virtual
September, 2015
-
3 September
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Есдүгээр сарын 3-ны Пүрэв гарагт дараах хэсгийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 15-р хороо 13-р хороолол 3, 4, 5, 43-р байрууд, 122-р цэцэрлэг, иргэн Дамцагдорж, Нансалдулам, Батсайхан, Нэргүй, Оюунбат, Энхбаатар зочид буудал, Урандэлгэрэх, Отгонтуяа нарын үйлчилгээний газрууд Баянхан сүлжээ, Сод амур, Санни трейд, Мөнхтайван, Мон …
-
3 September
Улаанбаатарт 25 хэм дулаан
Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна. 4, 7-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо, 6,7-нд шөнөдөө уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 6-нд баруун …
-
3 September
Өнөөдөр хар морь өдөр
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 3. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 20. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, 1 цагаан мэнгэтэй, хар морь өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ …
-
2 September
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл хуралдлаа
Ирэх 2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөл өнөөдөр (есдүгээр сарын 2) найм дахь удаагаа хуралдлаа. Энэ удаагийн хурлаар АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хөтөлбөр, уулзалтыг зохион байгуулахад гадаадаас үзүүлэх зээл тусламж, уулзалтын ерөнхий төсөв гэсэн гурван үндсэн асуудал хэлэлцлээ. Уулзалт ирэх 2016 оны долоодугаар сарын 15, 16-нд Улаанбаатар хотноо …
-
2 September
Талархлын дугуйн парад болно
Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд дугуйн хэрэглээ долоо дахин нэмэгдэж, унадаг дугуйн замуудтай болж эхэлсэн гээд тодорхой үр дүн гарч байгаа билээ. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингаравын урд зам, Архангай, Орхон, Ховд аймаг, мөн зуслангийн зарим чиглэлд хүртэл унадаг дугуйн замтай болоод байна. Тиймээс унадаг дугуйн зам барьж бүтээн байгуулалт хийсэн …
-
2 September
Увс аймагт хууль бус алт олборлогчид дийлдэхээ байжээ
Увс аймгийн Тариалан сумын нутаг, “Гэдэг” хэмээх газарт энэ оны зургаадугаар сарын сүүлчээс эхлэн бичил уурхай эрхлэгчид, нөхөрлөлүүд хууль бусаар голын гольдрол өөрчилж, алт олборлож эхэлжээ. Тухайн үед нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоож, техник хэрэгслийг нь лацдан, акт тогтоосон байна. Шалгалтын явцад алт олборлогчид Тариалан сумтай гэрээ байгуулж зөвшөөрөл авсан гэж байсан хэдий ч уг гэрээн …
-
2 September
Монгол Алтайн зарим чухал газраар судалгааны аялал хийжээ
Улаанбаатар хот, Ховд аймгийн судлаачдын баг найман сарын сүүлчээр Монгол Алтайн нурууны өндөр уулын бүс Алтай таван богд, Цамбагарав, Сутай хайрханы чиглэлд түүх соёлын үл хөдлөх дурсгалын судалгаа хийжээ. Судалгааны экспедицийнхэн уг ажлынхаа хүрээнд хад чулуунд сийлэн үлдээсэн эртний бичээсүүдийг голчлон авч үзсэн бөгөөд Алтай таван богдын бүс нутаг Ойгорын гол, Цагаан салаа, Хөх эрэг зэрэг газрууд, Цамбагарав уулын ойролцоох …
-
2 September
Японы сурагчдын хар өдөр: Есдүгээр сарын 1
Есдүгээр сарын нэгэн бол ихэнх газарт зуны амралт дуусч, хичээл сургууль эхэлдэг өдөр. Японд ч мөн адил.Гэхдээ энэ өдөр бас Японы сурагчдын хамгийн их амиа хорлодог өдөр гэнэ. BBC-гийн мэдээлснээр “1972-2013 онуудад нийт 18,048 хүүхэд амиа хорлосноос наймдугаар сарын 31-нд 92, есдүгээр сарын нэгэнд 131, есдүгээр сарын хоёронд 94 хүүхэд дунджаар амиа егүүгтэсэн” байна. Үүнээс гадна жил бүрийн дөрөвдүгээр сарын …
-
2 September
22 шөнө тоглоод амьсгал хураажээ
ОХУ-ын Башкир улсын Мөрдөн байцаах газар 22 шөнийн туршид компьютер тоглоом тоглоод нас нөгчсөн 17 настай хүүгийн үхлийн шалтгааныг шалгаж байгаа аж. Учалинск дүүргийн оршин суугч энэ залуу таалал төгссөн нь өнгөрсөн сарын 30-нд тодорхой болжээ. Талийгаач залуу наймдугаар сарын 08-нд хөлөө хугалсан бөгөөд гэртээ хийх юмгүй хэвтэж байсан учраас шөнө болгон компьютер дээр Дота гэдэг тоглоомыг тоглож байсан гэнэ. …
-
2 September
Японы Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллахаар боллоо
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо ажиллаж байна. Айлчлалын хүрээнд сайд С.Эрдэнэ “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт-WAW 2015” арга хэмжээнд оролцож “Олон Улсын хөгжилд оролцогч талуудын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний дугуй ширээний хэлэлцүүлэгт Монгол Улсаа төлөөлж охид эмэгтэйчүүдийн асуудлаар хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр …
-
2 September
Tоёотагийн талаарх маш сонирхолтой 10 баримт
Та Тоёотагийн шинэхэн авомашин худалдан авсан эсвэл авах гэж байна уу? Ихэнх хүмүүсийн хувьд Тоёота бол Японы шилдэг автомашин үйлдвэрлэгч гэдгээр нь мэддэг. Энэ нь ч Тоёотаг сонгох гол шалтгаан нь болдог. Тэгвэл олон жилийн түүхтэй Япон брэндийн хөгжлийн түүхэнд таны мэдэхгүй маш олон сонирхолтой баримтууд бий. Ингээд Тоёотагийн талаар тэр бүр мэддэггүй сонирхолтой 10 баримттай танилцъя. Хамгийн хурдан борлогдсон …
-
2 September
Жолоочийг Дэлхийн улс орнуудад хэдээр торгодог вэ
Хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч, явган зорчигчийг өнөөдрөөс эхлээд нэлээд өндрөөр торгож, хариуцлага тооцох нь. Харин дэлхийн улс орнуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг хэрхэн, хэдээр торгодог вэ. Харьцуулаад үз. Мэдээж тухайн улс орнуудын хүн амын амьжиргааны түвшин өөр, өөр үүнтэйгээ уялдаад торгуулийн нь хэмжээ өөр байгаа. Английн 2500 фунт стерлинг гэдэг манайд бол бараг найман сая төгрөг болж, нэг хоёр …
-
2 September
12 ордны мөнгөний зурхай
Ямар ордныхон мөнгө цуглуулж, ашиг хамгийн ихээр олдог гэж бодож байна? Хонь Ангараг гаригийн нөлөөгөөр хониныхон мөнгө олохдоо сайн. Тэднийг “Алтан гар”-тайгаа адилхан “Алтан толгой”-той гэж болно. Тэд нэг их зүтгэл гаргалгүйгээр хангалттай мөнгө олох боломжтой. Гэхдээ тэднийг үрэлгэн эсвэл тэнэг хүмүүс гэж ойлгож болохгүй. Тэд бусад хүнтэй хамаатай асуудалд тэр дундаа мөнгө санхүүгийн хувьд ч өөрөөс нь хараат байдаг …
-
2 September
Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Архины хордлого: 8 дугаар сарын 25-аас 9 дүгээр сарын 1-ны хооронд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 332 хүн архины хордлогын улмаас хандаж, 45 (13.5%) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 29 (8%)-иар буурсан байна. Эх сурвалж: НЭМГ Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл