virtual

July, 2015

  • 2 July

    Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өчигдөр /2015.07.01/ өргөн барилаа. Хуулийн төсөлд “Мерит” буюу “Чадахуйн” зарчмыг Монголын төрийн албаны онцлогт нийцүүлэн “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим” гэж томъёолж хуульд төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал /ажлын байр/-д тавигдсан …

  • 2 July

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-ын ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзлаа

    ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус улсын Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын гол зорилго хөрөнгө оруулалт татах юм гэдгийг онцлоод хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Британи улсын Засгийн газрын зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Британийн компаниудад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа. Харин ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Девид Камерон Британийн Засгийн …

  • 2 July

    Германд робот, хүн алсан хэрэг гарлаа

    Өнгөрөгч Лхагва гаригт Германы Волксвагены үйлдвэрт 21 настай техникч залууг робот хөнөөсөн байна. Техникч роботын моторыг шинэчилэн солихыг оролдох үед робот түүн рүү дайрч түүний цээж рүү цохиж бие рүү нь зүүгээр зоосон гэж  Financial Times “мэдээллээ. Хохирогч Германы HMA эмнэлэгт хүргэгдэн ирсэнийхээ дараа нас баржээ. Роботыг одоогоор аюулгүй торны цаана хадгалдаг ба томоохон роботуудыг энэ торонд хадгалдаг гэж мэдээлсэн юм. Харин хохирогч …

  • 2 July

    Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

    Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 3-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн туслах 5 барилга / Хөрөнгө бүртгэн авах тухай / Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт байрлах 8 барилга, байгууламж / Хөрөнгө шилжүүлж авах тухай / Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, …

  • 2 July

    Автомашинтайгаа гол гатлахгүй байхыг сэрэмжлүүлж байна

     Өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн орчим автомашин Туул голд суусан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Хар хошууны Оросын гарамны зүүн талд Т-ийн “Prius-20” загварын автомашин голд суусан байсныг татаж гаргасан байна.Зуны улиралд иргэд автомашинтайгаа гол гатлах гэж байгаад усанд суусан гэх дуудлага олон ирдэг. Иймд иргэдийг автомашинтайгаа гол гатлахгүй, баталгаат зам гүүрээр …

  • 2 July

    Эбиг “Аав” киноны баг хамт олон угтлаа

    УДЭТ-ын  жүжигчин Эби буюу Г.Эрдэнэбилэгийг танихгүй хүн ховор биз ээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд “Аав” хэмээх киног найруулж “Академийн дээд шагнал”-ын шилдгийн шилдэг уран бүтээлээр шалгарсан. Тэрээр академийн шагнал гардуулах үер Драмын дөрөв хамтлагийнхантайгаа европын орнуудаар аялаж явсан. Тэгвэл жүжигчин маань өчигдөр эх орондоо ирсэн байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Чингис хаан онгоцны буудал… Аав кино багийхан маань цомыг минь авчирчихсан халуун …

  • 2 July

    Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

    ТУЛГАР ТӨРИЙН 2224, ИХ МОНГОЛ УЛСЫН809, АРДЫН ХУВЬСГАЛЫН 94ЖИЛИЙН ОЙ,ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН  ХӨТӨЛБӨР 07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд 10:00-22:00 “Монголын сайхан орон” Уран зургийн  үзэсгэлэн   Монголын Уран зургийн галерейд 7 дугаар сарын 7. Мягмар 9.00-19.00  Урианхай сурын харваа   Сурын талбайд 7 дугаар сарын 8. Лхагва 9. 00-18.00  Буриад сурын харваа   Сурын талбайд 7 дугаар сарын 9. …

  • 2 July

    Осол гарч хүний амь насыг хохироожээ

    2015 оны 07 сарын 01-нд Баянгол дүүргийн 4-р хороо Ажилчдын гудамж, Гурвалжингийн гүүрэн дээр амины Toyota Prius маркын автомашины жолооч Г нь явган зорчигч ХУД-ийн ТҮК-ийн ажилтан 36 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Жолооч нартаа анхааруулахад замын нөхцөлд хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.

  • 2 July

    “Улаанбаатар – Уран баримал 2015” наадмын нээлт боллоо

    Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэгдүүлэх,  чөлөөт уран бүтээлчдийн урлаж буй уран нарийн хийц, оюун ухаан шингэсэн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилготой “Улаанбаатар – Уран баримал 2015” наадам нээлтээ хийлээ. Энэхүү наадмыг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны наадамд нийт  45 уран бүтээлчийн 87 бүтээл оролцсоноос 10 бүтээл нийслэлийн гудамж талбайд байршихаар боллоо.  Уралдаанд …

  • 2 July

    Фотошопчин залуу алдартнуудын хамт

    Олноо Peeje T хэмээн алдаршсан Патрик Торендаль нь өөрийн шүтэн биширдэг одууд болон алдартнуудтай хамт байх өөрийн гэсэн өвөрмөц аргатай. Тэрээр тэдний хажууд байж, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөдөггүй ч өөрийн аргаар тэдэнтэй хөгжилддөг байна. Зүгээр нэг энгийн арга хэмжээ гэхээсээ илүү хамгийн эгзэгтэй үе, хамгийн хачирхалтай поз зэрэгт өөрийн зургийг эвлүүлж тавьдаг аж. Ингэж эвлүүлэхдээ фотошопыг ашигладаг ба энэ нь түүний …

  • 2 July

    Ховд аймагт үерийн улмаас 4 иргэн амь насаа алджээ

    06 сарын сүүлчээр баруун аймгуудын нутгуудаар үргэлжилсэн бороо орж зам харгуй эвдрэх, гол усны түвшин нэмэгдэх, гүүр нурах, үер буух зэргээр ихээхэн хүндрэл учруулжээ. Үүнээс улбаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Баян-Өлгий аймгийн Ховд голын усанд 15 настай хүүхэд осолдож эндсэн бол Ховд аймагт 4 иргэн амь насаа алджээ. Ховд аймгийн төв Буянт голын усанд 6 настай хүүхэд …

  • 2 July

    Хамгийн анхны роботуудын хурим Япон улсад боллоо

    Япончууд сонин содон зүйлс хийхдээ хамгийн алдартай орон. Хамгийн галзуу хувцаслалт, хамгийн галзуу хооллолт гэх мэт. Харин энэ удаад тэд олныг гайхшируулсан содон зүйл хийжээ. Энэ нь дэлхийд хамгийн анх удаа роботын хуримыг хийсэн явдал юм. Хуримыг Токио хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газар хийсэн бөгөөд роботууд яг л хүн шиг наргиж цэнгэж хүмүүстэй хөгжилдөж байжээ. Android охин, робот Froysa Yukirini нар гэрлэсэн …

  • 2 July

    Г.Ариунбаатар П.И.Чайковскийн уралдаанд түрүүллээ

    Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар анх удаагаа Тэргvvн байр”, “Алтан медаль” хүртэж эх орныхоо нэрийг цуурайтууллаа. Тэрээр баярт үйл явдлаа хуваалцан цахим хуудаснаа “Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Vнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсаан. Тиймээ би урлагийн олимп гэгддэг …

  • 2 July

    Махны үнэ буурчээ

    2015 оны 7-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6995 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8170 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.3 хувиар буюу 275 төгрөгөөр, үхрийн цул мах 0.2 хувиар буюу 25 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 …

  • 2 July

    Наадмын өдрүүдэд “Монгол хуушуур – 2015” фестиваль зохион байгуулна

    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран “Монгол хуушуур – 2015” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна. Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид …