Япончууд сонин содон зүйлс хийхдээ хамгийн алдартай орон. Хамгийн галзуу хувцаслалт, хамгийн галзуу хооллолт гэх мэт. Харин энэ удаад тэд олныг гайхшируулсан содон зүйл хийжээ. Энэ нь дэлхийд хамгийн анх удаа роботын хуримыг хийсэн явдал юм. Хуримыг Токио хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газар хийсэн бөгөөд роботууд яг л хүн шиг наргиж цэнгэж хүмүүстэй хөгжилдөж байжээ. Android охин, робот Froysa Yukirini нар гэрлэсэн ба албан ёсоор гэрлэлтийн бүртгэл хүртэл хийлгэжээ. Эдгээр роботууд нь АНУ-ын 1800 долларын үнэтэй бөгөөд цаашид онгоцны буудал бусад үйлчилгээний байгууллагуудад туслах хийх боломжтой юм. Хуримын ёслол албан ёсны болсон бөгөөд найрал хөгжим, буялуу хүртэл байсан нь хамгийн ихээр бодит болгосон байна.
Б.Нарангэрэл