virtual

March, 2015

  • 16 March

    3000 гаруй уран бүтээлчид нэг дор чуулж байна

    Дэлхийн хамгийн том урлагийн яармаг болох Азийн уран бүтээлчидийн үзэсгэлэн Хонг Конг хотноо болж байна. Энэ үзэсгэлэн яармагт нийт 3000 гаруй уран бүтээлчид оролцож байгаа юм. Азийн урлагийн чиг хандлагад томоохон байр суурь эзэлдэг гэж хэлж болох энэхүү наадам нь Хонг Конгийн хамгийн томд тооцогдох Базелийн үзэсгэлэнд зохиогдож байна.  Гурав дахь жилдээ зохиогдож байгаа наадмын гол зорилго нь худалдан авагчдыг …

  • 16 March

    Үнэнч анд сэтгүүл худалдаанд гарч эхэллээ

    Нохой сонирхогч хүүхэд залуучууддаа зориулан  Үнэнч анд сэтгүүлийг анх удаа DVD -тэйгээр туршилтын дугаараа гаргаад байна. Энэхүү сэтгүүл нь нохой сонирхогч болон гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг бүх насны хүмүүст зориулагдсан ба сар бүрийн шинэ шинэ дугаарыг та бүхэндээ барихаар ажиллаж байна.             Дугаар бүр нь шинээр нохойн үүлдэрийг танилцуулах ба  мэргэжлийн  судлаач нарын булан, нохойн үржүүлгийн газруудын   хүмүүсийн өгсөн ярилцлага, …

  • 16 March

    Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт эхлэлээ

    Монгол улсын Засгийн газар 2011 оны 3 сард “Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг баталсан билээ. Мөн Компанийн тухай хуулийн 75.8-д ТУЗ-ийн  ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нар нь компанийн засаглалын сургалтанд сууж гэрчилгээ авсан байна гэж хуульчилсан. Энэхүү компанийн засаглалыг хөгжүүлж тухайн компанийн засаглалыг сайжруулснаар ашиг орлого нэмэгдэх, хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдын идэвхи, сонирхолыг нэмэгдүүлэх мөн шинээр баталсан …

  • 16 March

    Дуучин Н.Наранбаатар ОУ-ын страдын дуулаачдын тэмцээнээс Гран при шагнал хүртлээ

      Ретро поп урсгалаар Монголдоо анхдагч нь болж уран бүтээл туурвисан “HOT SPOT” хамтлагийн дуучин Н.Наранбаатар бие даан уран бүтээл хийж байгаа. Хамтлагаа тараасан гэж хэлэхэд болно. Хамгийн сүүлд “Донжтой бүсгүй” хэмээн дугаараа сонсогчидоо бэлэг барьсан. Тэгвэл бас нэгэн таатай мэдээ дуулгахад Наба маань олон улсын страдын дуулаачдын тэмцээнээс шилдэгийн шилдэг  “Гран при” шагнал хүртсэн байна. Тэрбээр энэ талаараа өөрийн …

  • 16 March

    А.Гэрэлцэцэг найз залуутай болсноо зарлажээ

    Саяхныг хүртэл урлагийн ертөнцийн ганц бие бүсгүйчүүдийн нэг хэмээн нэрлэгдэж явсан жүжигчин А.Гэрэлцэцэг гэр бүлтэй болж байгаагаа зарлажээ.  Тэрээр энэ тухайгаа цахим хаягтаа  бичээд  “Миний хайртай хүн миний хамгийн сайн зөвлөгч” хэмээн тэмдэглэсэн байна.   Тэрээр  үргэлжлүүлэн “Би өдөр болгон юу хийж яваагаа фэйсбүүкт бичиж, тоочих дургүй. Тиймээс түүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдэгдэхийг хүсэхгүй байна” гэжээ.  Ямартай ч олны анхаарлын төвд байдаг …

  • 16 March

    Шөрмөс татах нь юунаас шалтгаалдаг вэ?

    Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаанд хөндvvрлээд байвал дээрх шинж тэмдэг баттай мөн. Ийм зовиурыг багасгахын тулд хоол хvнс болон бусад замаар эрдэс бодисын дутагдлаа нөхөх хэрэгтэй. Шөрмөс татах vеэд хөлөө хөдөлгөж иллэг хий. Мөн булчингаа амрааж хvйтэн жин тавих юм уу спиртийн төрлийн шингэн тvрхэж хvчтэй vрээрэй. Урьдчилан сэргийлэхийн тулд …

  • 16 March

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны үйл ажиллагааны танилцуулга

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны үйл ажиллагааны танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн байна. 60 хуудас бүхий танилцуулгыг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ  

  • 16 March

    Төрийн албан хаагчидад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам баталлаа

    НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаанаар “Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам” – ын төслийг хэлэлцэн баталлаа.  Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав. НИТХ-ын ээлжит 17 дугаар  хуралдаанаар баталсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т тусгагдсан “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах” …

  • 16 March

    Тэнүүчлэн амьдардаг иргэдийг нийгэмшүүлэхэд хамтран ажиллах ТББ-уудын урсгал зардлыг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахад нэр бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх …

  • 16 March

    ОХУ-тай хил орчмын бүс нутгийн гамшгаас хамгаалах чиглэлээр хамтарна

    “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож буй Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын  Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайд Владимир Андреевич Пучковтой уулзлаа.   1995 онд Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай  Монгол улс, ОХУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар …

  • 16 March

    Налайх дүүргийн иргэд хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух авах боломжтой боллоо

    Улаанбаатар Цэвэр агаар төслөөс гэр хорооллын өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр бүрэн шаталттай сайжруулсан зуухыг борлуулах “Зуух” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын иргэдийн хүсэлт, хэрэгцээ, агаарын бохирдлын байдлыг судлан Налайх Дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас Улаанбаатар Цэвэр Агаар төсөлд хамтран ажиллах санал тавьсан юм. Саналын дагуу холбогдох мэдээлэл судалгааг үндэслэн “Зуух” хөтөлбөрийг тус дүүрэгт өргөжүүлэн хэрэгжүүлэхээр болж, хөтөлбөрийн албан ёсны …

  • 16 March

    Морин хуурын чуулгын Ардын хөгжимд зориулсан концертууд Улсын филармонийн тайзнаа…

    2015 оны 3 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээ болох И-Ти-Би–Берлин 2015 (ITB Berlin 2015) үзэсгэлэн зохион байгуулагдсан билээ. Уг үзэсгэлэнд манай улс жил бүр тасралтгүй оролцож ирсэн ба 2015 оны хувьд Түнш орны онцгой статустайгаар оролцжээ. Манай улс үзэсгэлэнд “албан ёсны түнш статустай” оролцсоноор нээлтийн үйл ажиллагааг нээж, хурал, …

  • 16 March

    Ховд аймагт цэрэгжилт, спортын “Дөл” тоглолт амжилттай зохион байгуулагдлаа

    Ховд аймгийн Засаг даргын 2015 оны Батлан хамгаалахын сайдтай байгуулсан гэрээний дагуу Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд цэрэгжилт, спортын “Дөл тоглолт”-ыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн Залуучуудын холбоо санаачлан энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тоглолт нь Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 94 жил ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд орон нутагт Батлан хамгаалах салбар, …

  • 16 March

    Харвардын их сургуулийн оюутнууд Монголд уулзалт зохион байгуулж байна

    Харвардын бизнесийн сургуулийн оюутнууд Монголд ирээд байна. Тус сургуулийн оюутнууд Монголд байх хугацаандаа JCI Mongolia байгууллагын гишүүдтэй уулзаж, санал солилцох юм. Харвардын их сургуулийн оюутнууд нь эртнээс “Global Networking Event” хэмээх арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд тус ажлынхаа хүрээнд Монголын JCI байгууллагын төлөөлөлтэй уулзаж байгаа нь энэ аж. Уг арга хэмжээнд Харвардын их сургуулийн бизнесийн сургуулийн оюутнуудаас гадна Жон …