virtual

February, 2015

  • 23 February

    Монгол циркчин Африкт сургууль байгуулна

    Монголын циркийн жүжигчин Х.Батмөнх уран бутээлч нөхдийн хамт Өмнөд Африкт 1998 онд хувийн цирк байгуулжээ. 17 жилийн турш амжилттай ажиллаж буй энэ циркт Монголын болон бусад улсын жүжигчид тоглож, тус тивийг тойрон аяладаг аж. Тэгвэл “Dream circus” дэргэдээ циркийн сургуультай болох гэнэ. Монголын циркийн үзүүлбэрүүдийг таниулах энэ циркийн сургуульд монгол багш нар ажиллах юм. эх  сурвалж: www.urlag.mn

  • 23 February

    Даалууны сонирхолтой бичлэг

    Дэлхийн олон оронд даалууг янз бүрээр ашигладаг. Даалуугаар төрөл бүрийн тоглоом тоглож болно. Манай орны настангууд маань ихэвчлэн даалуугаар цай хурааж, нүх шахаж тоглох дуртай байдаг. Харин дэлхийн залуучууд маань даалууг ийм зүйлд ашигладаг. Ингээд тэдний юу хийдгийг сонирхоцгооё  

  • 23 February

    Уран зургын гайхамшиг

    Нүд бол ертөнцийг харах цонх. Харин урлагийн цонхоор нүдийг харцгаая    

  • 23 February

    Дуучин П.Идэржавхлан тоглолтын товоо зарлалаа

    Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож, “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хөөрхөн тэр минь”, “Дүүгээ санана”, “Дорнын бүсгүй”  зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин П.Идэржавхлан уран бүтээлийн хоёр дахь тоглолтоо ирэх сард хийхээр болжээ.    Тэрбээр өөрийн олон сайхан хит дуунуудаасаа түмэн олны талархлыг ихэд хүлээсэн “Ижий энэтэй эгч” …

  • 23 February

    “Хүний амь нас эрсдэх нөхцөл үүссэн байсан”

    Ноён ууланд олборлолт явуулахыг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүдийг урьд шөнө 00.50 цагийн орчимд албадан тараасан гэх мэдээлэл гарсан.  Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.  Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн хурандаа Б.Баатархүүгийн сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.  -Өлсгөлөн зарласан иргэдийн ямар шалтгаанаар тараасан нь тодорхой бус байна …

  • 23 February

    Шатарчин гэр бүлүүд өрсөлдөхөөр болов

    Шатарчин гэр бүлүүдийн дунд болдог “Гэр бүл 2015” тэмцээн энэ сарын 28- наас ирэх сарын 1-нд Хан- Уул дүүргийн 115 дугаар сургуулийн байранд болох гэж байна. Тус тэмцээнд оролцогч багууд хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багийн нэг гишүүн нь 18- аас доош насных байх юм. Тэмцээн швейцарь системээр долоон өрөг болж, эхний таван байрт шалгарсан баг мөнгөн шагнал хүртэх ажээ. …

  • 23 February

    “Аав” уран сайхны кино удахгүй нээлтээ хийнэ

    Драмын урлагийн нүүр царай болсон чадварлаг уран бүтээлч соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл тун удахгүй нээлтээ хийхээр зэхэж байна. Тус киноны дүрүүдэд СТА Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтангэрэл Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглосон байна. “Аав” кинонд охиныхоо жаргал зовлонг хуваалцаж яваа эцэг хүн уужуу ухаан, тэнүүн хайраараа амьдралыг хэрхэн …

  • 23 February

    Хуримын үеэр авхуулсан сонирхолтой зурагнуудаас

    Гэрэл зураг түүх өгүүлдэг. Тэр тусмаа хуримын гэрэл зураг хамгийн дурсгалтай байдаг. Мэдээж амьдралд ганц тохиох гайхалтай энэ өдөр хамгийн сайхан зураг авхуулахыг хүсдэг. Харин тэр зурган дээр хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл зургыг чинь балласан байвал та яах вэ. Хуримын сонирхолтой зурагнуудыг үзэцгээе.  

  • 23 February

    A(H9N2) вируст халдварын хүнд туссан анхны тохиолдол Египет улсад бүртгэгдлээ

    Хоёр дугаар сарын 10-нд шувууны томуугийн A(H9N2) вируст халдварын хүний өвчний анхны тохиолдол Египет улсад бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээлжээ.     Тэрээр 3 настай, эрэгтэй. Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн бөгөөд өвчтнийг байнгийн тандалтын явцад илрүүлсэн.Тархвар судлалын асуумжаар тэжээвэр шувуутай харьцсан өгүүлэмжтэй, ойрын хавьтлыг илрүүлж судалгаа хийж байна. Одоогоор эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байна.

  • 23 February

    Залуу эмэгтэйчүүд чуулна

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” чуулганыг 2015 оны 03-р сарын 01-нд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн эрх, ололт амжилт болон алдаа оноотой талуудыг гаргаж ирэх, түүнчлэн нийгэмд хүргэх уриалгыг боловсруулах юм байна.Чуулганд нийгэм улс төр, соёл урлаг, гэр бүл, хүний эрх, бизнесийн чиглэлээр салбартаа манлайлал болсон …

  • 23 February

    Дүүргүүдийн эрүүл мэндийн төвд шалгалт хийлээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийв. Шалгалтаар зарим дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, бодисын гадна талд бүртгэл тэмдэглэгээ хийгээгүй, хүүхдийн түргэн тусламжийн хэсэгт хүчилтөрөгч, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай гэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн эмнэлгүүдийн тусгаарлах …

  • 23 February

    Залуус Rokit bay, Gee нараар лекц уншуулах санал өгчээ

    Монголын Залуучуудын Холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу хүн” цуврал лекц тун удахгүй эхлэх гэж байна. Нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцаж, сонирхолтой энгүүн яриа  өрнүүлдэг энэхүү лекцийг мэдэхгүй залуус цөөхөн болжээ.    Өнгөрсөн жилүүдэд Олон Улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломатич Д.Баярхүү, МҮОНТ-ийн “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуу, “Оюун …

  • 23 February

    Хеликобактериар хүүхэд ч өвчлөх боломжтой

    Хеликобактерийн халдварыг зөвхөн насанд хүрэгчид л авдаг гэдэг бол буруу ойлголт юм. Сүүлийн үед бага насны хүүхэд, өсвөр үеийнхэн их өвчлөх болсон. Хөгжиж байгаа орнуудын хувьд 10-с доош насны хүүхдүүд болон 50 хүртэлх насны том хүмүүсийн 80% орчим, өндөр хөгжилтэй оронд 15-30 хувь халдвар авсан байдаг. Дэлхийн нийт хүн амын 50% нь хеликобактерийн халдвартай гэсэн судалгаа байдаг ба уг халдварыг …

  • 23 February

    Нимбэгний шүүс элгийг цэвэрлэнэ

    Нимбэг хэмээх шидэт жимсний шүүсийг усанд найруулж уухад эрүүл мэндэд маш их тустай. Ялангуяа өглөө босонгуутаа ууж дадвал сайн гэнэ. Харин савласан нимбэгтэй ус уух хэрэггүй. Түүнд сульфит ихээр нэмсэн байдаг. Ингээд нимбэгтэй усны гол 10 ач холбогдлыг хүргэж байна. Дархлааг сайжруулдаг Нимбэг нь С витаминаар баялаг тул ханиаднаас урьдчилан сэргийлдэг. Мөн калигаар арвин тул тархи мэдрэлийн үйл ажиллагааг тэтгэнэ. …

  • 23 February

    “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүн долоон иргэний талаар мэдээлэл хийлээ

    Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүн долоон иргэнийг эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулсан талаар мэдээлэл хийлээ.     13 хоногийн турш өлсгөлөн зарласан “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн долоон иргэний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр …