Малчид, ард иргэдийн анхааралд: Ой хээрийн бүс нутгийн хуурайшилт 3-4-р зэрэгт хүрсэн тул, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2014 оны 04 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 …
virtual
April, 2014
-
7 April
Оюутнуудын 70 мянгыг ирэх долоо хоногт шилжүүлнэ
Улсын хэмжээнд 160 гаруй мянган оюутан суралцаж байна. Оюутнуудын үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг улирлаар олгож байхаар шийдвэрлэсэн билээ. Иймд оюутнуудын хоёрдугаар улирлын тэтгэлгийг ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 14-нөөс 18-ны хооронд дансанд нь шилжүүлэхээр болжээ. Дашрамд дуулгахад ирэх намраас муу сурсан оюутанд тэтгэлэг олгохгүй байх журам үйлчилж эхэлнэ.
-
7 April
Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төсөл өргөн барив
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.07/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барив. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нь хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзэж байна. Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж Улсын Их Хурлын тогтоолын төсөл …
-
7 April
Дахин ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт зарлалаа
ЭМЯ-ны харьяа ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлалаа. Энэ удаад өмнөх шалгуурууд дээр удирдах албан тушаалыг 15-аас дээш жил хашсан байх үзүүлэлт нэмэгдсэн бөгөөд шалгаруулалт явуулах байр, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаарч жич зарлах аж. Бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн материалыг ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон сонгон шалгаруулах комисс энэ сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авна. Дашрамд дурьдахад, ГССҮТ-ийн …
-
7 April
Сансрын үзэсгэлэнт объектууд
Сүүн зам Сүүн зам нь үнэн хэрэгтээ манай нарны систем оршдог галактикийн нэр юм. Гэхдээ энэ галактикийн дэлхийгээс тод харагддаг оддын бөөгнөрлийг ингэж нэрлэж хэвшжээ. Зарим од нь энгийн нүдээр харагдахгүй тул тэнгэрт үнэхээр сүүн цагаан зам мэт зурвас тодрон үзэгддэг байна. Сүүн зам намрын улиралд бүр сайн харагддаг. Андромедын галактик Манай галактикийн хамгийн ойрын хөрш. Хотын гэрэл гэгээнээс холхон …
-
7 April
Алдартай, мөнгөтэй хүмүүсийг бид ихэвчлэн хувиа хичээсэн гэж боддог ч тэд тийм биш
Алдартай, мөнгөтэй хүмүүсийг бид ихэвчлэн харамч, хувиа хичээсэн, өөрөөсөө бусад хүн гэж тоодоггүй мэтээр хүлээж авдаг. Тэгвэл амьдралынхаа багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө, зүрх сэтгэлээ бусдад туслаж, буяны үйл хийдэг алт шиг зүрхтэй алдартнууд олон. Доорх олны танил эрхмүүдийн хийж байсан гайхалтай үйлүүдийг төдийлөн олон хүн мэддэгүй байж мэдэх юм. Матт Дамон /Matt Damon/ Матт Water.org байгууллагыг үндэслэгчдийн нэг юм. …
-
7 April
Амралтын өдрүүдэд үерийн далан, суваг шуудууг цэвэрлэжээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх нийтийн их цэвэрлэгээний өдрүүдийг эхлүүлсэнтэй холбоотойгоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” 2014 оны 04 дүгээр сарын 05-наас эхлэн нэгдсэн цэвэрлэгээ хийлээ. Амралтын өдрүүдэд үргэлжилсэн цэвэрлэгээний хүрээнд 88 рейсээр хог ачиж, Дэнжийн мянга, Ханын материал орчмын суваг шуудууг цэвэрлэн Офицер, Кино үйлдвэр, Хөдөө аж ахуйн буудал,Төв шуудан, 10-р хороолол, Чингисийн талбайн хонхтой саадны мод, бут, сөөгний …
-
7 April
Ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
2013-2014 оны өвөл ихэнх нутгаар цас бага орсон, ойрын өдрүүдэд дулаарч, хуурайшилт ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл ихэсч байна. Хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч байгаа “Түймрийн эрсдэл бүхий бүс нутаг”-т оршин сууж, байрлаж, түр хугацаагаар зорчиж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар улсын хэмжээнд нийт 34 …
-
7 April
Венесуэлийн 45 давхар Ядуусын хороолол /сонирхолтой фото/
Венесуэлийн нийслэл Каракас хотын хамгийн өндөр барилга байх ёстой байсан Давидын буюу Торрэ цамхагт одоо 2500 ядуус амьдарч байна. 1990 онд Венесуэлийн саятан Бриллембург 60 давхар оффисын барилга барьж эхлүүлсэн бөгөөд 1993 он гэхэд барилгын 45 давхарын ажил явагдаж байжээ. Харамсалтай нь Бриллембург энэ онд нас барж барилгын ажил ч зогссон байна. Үүнээс хойш барилгыг хэн нэгэн худалдаж аваагүй бөгөөд …
-
7 April
Д.Бадамхатан ОУ-ын тэмцээнээс алтан медаль хүртлээ
БНСУ-д болсон хэт холын марафон гүйлтийн 13 дахь удаагийн Олон улсын нээлттэй тэмцээнээс манай улсын тамирчин Д.Бадамхатан алтан медаль хүртжээ. Тус тэмцээнд Д.Бадамхатан 100 км зайг гүйцээж, олон орны эрэгтэй, эмэгтэйчүүдийг манлайлсан бол уг төрөлд Монгол Улсын рекордыг давхар эвдсэн байна. Тэрбээр өнөөдөр 22.30 цагт эх орондоо ирэх аж.
-
7 April
Соёлын төв өргөө балетын тайзтай болно
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/222 дугаар захирамжаар нийслэлийн Соёлын төв өргөөнд нэмэлт балетын тайз байгуулахыг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлд үүрэг болгожээ. Нийслэл, Монголын Балетын хөгжил сантай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан бөгөөд тус сан нь олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчилж, залуу уран бүтээлчдийг бэлтгэн, дэмжиж олон улсын тэмцээн наадмыг эх орондоо зохион байгуулах зорилготой …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл