virtual

April, 2014

  • 8 April

    Стивэн Жэррард: “Бид юу хүсч, юуны төлөө зорьж байгаагаа харуулсан”

    Брендан Рожэрсоор удирдуулсан Улаанууд чухал тоглолтоос ээлжит хожлоо авч, лигийн тэргүүлэгч хэвээрээ үлдэж чадлаа. Тэдний хувьд хэрвээ цаашид лигийн аваргын төлөө өрсөлдөөнд үлдэхийг хүсвэл хожигдох эрхгүй тоглолтууд хүлээж байна. Гэхдээ Улаануудын хувьд энэхүү тоглолтуудаас зорьсон 3 оноогоо халаасласаар байна. Өнгөрөгч ням гарагт Лондон хотын ВэстХэм Юнайтэд багийн Аптон Парк цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт Ливэрпүүлийн хувьд амар тоглолт байсангүй. Улаанууд боломжоо …

  • 8 April

    Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийг тоог нийслэлд 54 байхаар тогтоолоо

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 7-нд болж хуралдаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай асуудлыг хэлэлцлээ.  Батлан хамгаалах хууль, тогтоомжийн хүрээнд иргэдийг шаардлагатай үед эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, тэдэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цэргийн насны залуучуудыг цэргийн албыг дүйцүүлэн хаалгах хэрэгцээ шаардлага байсаар байна.Засгийн газрын 2008 оны 49 …

  • 8 April

    Хороолол дунд барилга барихдаа оршин суугчдаас нь санал авдаг болно

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 4 дүгээр сарын 7-нд  болж хуралдаанаар ”Барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцлээ.  Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат,  “Энэхүү журам нь барилга барих зориулалтаар газар …

  • 8 April

    “Хаан чипс”-нээс хөгзөрч муудсан тостой төмс гарчээ

    Элдэв янзын үсэг тоглоом уутан дотроос цуглуулахыг сануулж гол худалдан авагчдаар нь хүүхэд багачуудыг  уруу  татдаг “Хаан чипс” ямар л янзын юм бэлдэж савлан бяцхан үрсэд минь идүүлнэ вэ? Өнөө багачууд гэлтгүй дуртай нэг нь амтархан иддэг “Хаан чипс”-нээс хачин янзын хачир гарчээ. Таны харж байгаачлан “Khaan CHIPS”  нэртэй энэ улаан уутнаас аманд орохын аргагүй  техникийн тос гэмээр сонин үнэртэй, …

  • 8 April

    Утга зохиолын шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

    Нэг. Уралдааны зорилго Шинэчлэлийн Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Ном” дэд хөтөлбөр нь хүүхэд бүр номыг бүтээлчээр унших арга зүйд суралцан, номоос олж авсан ухаарлаа өдөр тутмын болон ирээдүйн амьдралдаа бүтээлчээр тусган хэрэгжүүлэх чадвар эзэмших таатай орчин бүрдүүлэх зорилготой юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд 9-17 насны хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг тус яамнаас зохиолч, уран …

  • 8 April

    Хачигт энцефалит ба хачигт хазуулбал хэрхэн эмчлэх вэ?

    Хачигт энцефалит: Вирусаар үүсгэгдэж, хачгаар зөөвөрлөгдөн халдварладаг, ихэвчлэн төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг хурц халдварт өвчин юм. Халдварын эх уурхай ба  эзэн амьтад нь   буга, туулай,  ямаа, үхэр, хонь, нохой зэрэг 250 гаруй хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувууд юм. Эдгээр нь нянгийн халдвар авдаг боловч практикт өөрсдөө өвчлөхгүй халдварын эх уурхай болдог. Халдвар дамжуулагч нь олон зүйлхачгууд боловч манай улсад  …

  • 8 April

    Ники Минаж нууцаар сүй тавьжээ

    Өвөрмөц үглэлт, гайхалтай биеийн галбираараа олныг дуу алдуулж байдаг реппер Ники Минаж сүй тавьсан бололтой. Элдэв хэрэг тарьж, тэр бүхр залуустай нэр холбогдоод байдаггүй хүмүүжилтэй реппер хэмээн нэрлэгддэг тэрээр найз зауу Сафари Самуэлстэй хамт авахуулсан  зурагтаа сүйн бөгж зүүсэн байжээ. Тиймээс хос бөгж ядам хуруундаа ижилсүүлэн зүүсэн хосуудыг нууцаар сүй тавьсан байх гэх таамгийг хэвлэлийнхэн болон шүтэн бишрэгчид нь тавиад …

  • 8 April

    Х.Тэмүүжин: Гоё харагдах хувцаснаас илүү, аюулгүй ажиллах хувцас чухал

    Өнгөрсөн долоо хоногийн ням гаригаас эхлэн цагдаа шинэ дүрэмт хувцсаа өмсөх болсон билээ. Гэтэл тус шинэ дүрэмт хувцас нь “Төрийн цагдаа нарын сүр сүлдийг гутаасан”, “Аялал зугаалгаар явах гэж байгаа юм шиг”, “Скаутын хувцаснаас долоон дор” гэх зэргийн шүүмжлэлийг иргэд болон цахим сүлжээ хэрэглэгчдийн дунд хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Тэгвэл энэ бүхэнд Х.Тэмүүжин сайд өөрийн твиттер хуудаснаа ийнхүү тайлбар …

  • 8 April

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюсд: 11.00 цагт “Minix Mongolia” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулж буй “Mongolian Mining-2014” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой. 12.00 цагт А.У.Н.Т нийгэмлэгийн урилгаар дэлхийн хүм үүнлэгийн элч, дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо өргөдөг Канад улсын иргэн Сатиш Сиха Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байна. “Ногоон тууз” аяныг дэлхийн хэмжээнд зохион байгуул- саар …

  • 8 April

    УИХ-ын чуулган болон Байнгын хороодын хуралдаантай

    УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 1. 04 дүгээр сарын 08-ны өдрийн Мягмар гарагт 09.00 цагаас: “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 08-ны Мягмар гарагт: 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан нэгдсэн хуралдааны дараа “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахад …

  • 8 April

    Үүргээ биелүүлээгүй “Ойгон нуур” компанийн гэрээг цуцаллаа

    Эрчим хүчний сайд М.Сономпил орон нутаг дахь томилолтынхоо хүрээнд Баянхонгор аймагт ажиллалаа. Төрөөс зарласан тендерт оролцож шалгарсан ч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Баянхонгор аймгийн гурван сум өнөөдөр төвийн эрчим хүчинд холбогдож чадахгүй байна. Ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулснаас хойш хоёр жил өнгөрсөн ч өнөөг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа Ойгон нуур компаниас ЭХЯ гэрээгээ цуцалж, үлдсэн ажлыг нь төрийн өмчит компаниар …

  • 8 April

    Цөмийн технологиор ургац дэмжих бүтээгдэхүүн гаргаж авна

    Ц.АМАРТАЙВАН: ЦӨМИЙН ТЕХНОЛОГИОР УРГАЦ ДЭМЖИХ БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАЖ АВНА Монгол Улс 2010 онд “Азийн цөмийн хамтын ажиллагааны форум”-д гишүүнээр элссэн бөгөөд Цөмийн энергийн газраар дамжуулан 2010-2013 оны хооронд 10 төсөл хэрэгжүүлж байна. Үүнд, “Цацраг идэвхт изотоп ашиглан үржүүлгийн аргаар шинэ сорт гаргах нь”, “Био бордоо”, “Электрон хурдасгагчийг ашиглах нь”, “Цацраг изотоп болон туяаг эмчилгээнд ашиглах нь”, “Судалгааны реакторын сүлжээ”, “Нейтрон идэвхжлийн …

  • 8 April

    Чингэлтэйчүүд “УРТ НЭРТЭЙ” хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг хүсчээ

    УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнгөрсөн баасан, бямба, ням гаригуудад өөрийн сонгогдсон тойрог Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Тэрээр дүүргийнхээ 14 – 19 дүгээр зургаан хорооны иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм. Г.Баярсайхан гишүүн иргэдэд эдийн засгийн хямралын шалтгаан, өнөөгийн байдал, УИХ, Засгийн газар энэ асуудал дээр ямар арга хэмжээ авч …

  • 8 April

    Мөс цөмрөх болон хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх мэдээ

    Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Тэс, Завхан, Зүйл, Хэнтэй нуруунаас усжих Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Балж, Хэрлэн мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн, Орхон голын эх, Алтай нурууны Ховд, Сагсай, Турган, Түргэн, Буянт, Булган, зэрэг голууд 30-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба дээр дурьдсан голуудад мөсөн дээгүүр …

  • 8 April

    Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

    Билгийн тооллын 9, Нэг цагаан мэнгэтэй, Найралт эх одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, …