virtual

April, 2014

  • 8 April

    3.08 тэрбум төгрөгийн ноогдол ашиг тараана

    Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 249 компанийн 11хувьцаат компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахаар болжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 249 компанийн 17,7 хувь нь буюу 44 хувьцаат компани хувьцаа эзэмшигчиддээ 2013 онд олсон ашгаасаа хуваарилах эсэх талаар хэлэлцжээ. Ингэхдээ төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаараа ийнхүү хэлэлцэж үзээд 11 хувьцаат компани  хувьцаа эзэшигчиддээ өнгөрсөн жилийн олсон ашгаасаа ногдол ашиг өгөхөөр шийдвэрлэсэн байна. Үүнд, …

  • 8 April

    Монголын авиакомпани олон улсын нээлттэй тендерт ялалт байгууллаа

    Монголын агаарын тээврийн “Томас Эйр” ХХК Энэтхэгийн Засгийн газраас зарласан олон улсын нээлттэй тендерт ялалт байгуулжээ. Энэтхэг Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Survey India-аас өнгөрөгч нэгдүгээр сард зарласан Энэтхэгийн хойд бүс нутгийн бүтээн байгуулалтад зориулсан агаарын зураглалын ажлын дөрвөн шаттай тендерт дэлхийн 7 улсын 10 гаруй компани өрсөлдсөн байна. Австрали, Канад, Франц, Индонез, Испани, Монгол зэрэг орнын авиакомпани энэхүү тендерт …

  • 8 April

    Нүүрээрээ яаж турах вэ?

    Хүүхнүүд өгзөг, бэлхүүсээрээ таргалчихвал яаж ийгээд хувцсаараа далдалчихдаг. Харин давхар эрүү, болцгор хацраа нуух аргагүй. Нүүрээрээ турах хүсэлтэй маш олон бүсгүйчүүд байдаг. Тэдэнд манай зөвлөгөө таалагдах байх. Та сарын дараа л үр дүнг нь мэдэж эхэлнэ. Давхар эрүү, унжсан хацар бий болох шалтгаанууд: 1. Булчингийн сулрал 2. Илүүдэл жин 3. Удмын болон олдмол бөгтгөр нуруу 4. толгойгоо унжуулж явдаг муу …

  • 8 April

    Монголд ажиллаж буй гадаад иргэдийн үндсэн цалин 1.7 сая төгрөг байна

    Хөдөлмөрийн судалгааны институтиэс нийт 1731 байгууллагын 28 мянга 763 ажилчны дунд явуулсан цалин, хөлсний бүтцийн судалгаа хийжээ. 2010 онд хийж байсан үетэй харьцуулахад 2013 онд ажилагсдын үндсэн цалин 2.3 дахин буюу 298.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Ажиллагсдын үндсэн цалингийн улсын дундаж 2013 оны наймдугаар сард 528.7 мянган төгрөг байсан гэнэ. Улаанбаатар хотод амьжиргааны өртгөөс хамаарч, хамгийн өндөр цалин олгож байгаа …

  • 8 April

    “Гал үндэстэн”-ийхэний ялыг 1-7 жил болгон бууруулжээ

    Урт нэртэй хуулинд шинэчлэлт оруулахыг эсэргүүцэн өнгөрсөн оны 9-р сарын 16-ны өдөр төрийн ордон руу гал нээж, хэд хэдэн газар тэсрэх бөмбөг суурилуулсан хэргээр хорь гаруй жилийн ял сонссоод байсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй долоон хүнд хамаарах хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болж өнгөрлөө. Хяналтын шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 7 жил, …

  • 8 April

    Акбота: “Шинэ Үе” үзэнгүүт Алдармаа энэ тэр баг алав

    “Шинэ-Үе” продакшны жүжигчин Ц.Алдармааг царай зүс сайтайн дээр өв тэгш бие хаатай сайхан бүсгүй гэж үзэгчид дуу нэгтэй хэлдэг. Тэгвэл жүжигчин бүсгүй сүүлийн үед нэлээдгүй олон сенсацийн эзэн болоод байгаа. Хамгийн сүүлд бааранд зодуулж буй бичлэг нь ил гарснаас хойш чимээгүй байгаа. Түүний хувьд уран чадварын хувьд үзэгчидээс муу гэсэн үнэлэлтийг авдаг. Харин энэ удаа дуучин Акбота ширүүн ч гэсэн үнэн …

  • 8 April

    Хошиказэ Б.Амармэндийн анхны ялалтаа авсан тулааны бичлэг

    Мэргэжлийн сумод барилдаж явсан Хошиказэ буюу Б.Амармэнд тулааны урлагт шилжээд удаагүй байгаа тэрээр энэ сарын 5-нд Токио хотын “Кокүгикан” ордонд анхны тулаанаа хийж, ялалт байгуулжээ. Тэрээр жүдогоор бүх Японы аварга болж байсан Ацүши Савадаг ялсан бөгөөд Савада ялагдсаныхаа дараа зодогтайлж буйгаа мэдэгдсэн байна.

  • 8 April

    Ерөнхийлөгчид хаягдсан бүсгүй

      Францын Ерөнхийлөгч Франсуа Олландад хууртан, хаягдсан Валери Триервейлерыг алдарт жүжигчин, 78 настай Аллен Делонтой хамт явж байгаад папараццийн дуранд өртжээ. Тэр Франсуа Олландад араараа тавиулж хэсэг хугацаанд сэтгэл санаагаар унасан ч шинэ амрагийн харилцаагаа эхэлсэн бололтой. Зүгээр ч нэг эртэй бус манай гарагийн сая сая эмэгтэйчүүдийн шүтээн болсон Францын тайз дэлгэцийн од Аллен Делон шүү. Өдгөө 78 настай жүжигчин …

  • 8 April

    Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталлаа

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2014.04.08/ болж “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг баталлаа. Тогтоолын төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулав. “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 …

  • 8 April

    “Гашуунсухайтын төмөр зам” компани байгууллаа

    Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 21-ний хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмодны боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах чиг үүрэгтэй “Гашуунсухайтын төмөр зам” компанийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах шийдвэр гарсан. Шийдвэр дөрөвдүгээр сарын 07-ны өдөр ажил хэрэг болж, Монголын талаас Эрдэнэс-Тавантолгой ХК, Энержи Рерурс ХХК, Тавантолгой ХК, БНХАУ-ын …

  • 8 April

    Чанартай замын чанараар Сэлэнгэ, Булган, Өмнөговь зэрэг аймгууд тэргүүлсэн байна

    2013 онд Монгол Улсын хэмжээнд аймгийнхаа авто замын чанараар Булган, Сэлэнгэ, Өмнөговь аймгууд тэргүүлсэн байна. Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайланд аймгуудын үндсэн дэд бүтцийн хөгжлийг дөрвөн гол шалгуураар авч үзжээ. Нийт 10 оноогоор дүгнэсэн санал асуулгын дүнгээр Булган, Сэлэнгэ, Өмнөговь зэрэг аймгууд замын чанараар зургаагаас дээш оноо авч тэргүүлсэн байна. Тухайлбал нийт 48.7 мянган ам метр талбайтай Булган аймгийн хувьд замын чанар …

  • 8 April

    Дэлхийн хамгийн хүчирхэг хүү Ричард Сандрак

    Бяцхан Геркулэс буюу Ричард Сандрак нь  дэлхийн хамгийн хүчирхэг хүү юм. Яагаад хамгийн хүчирхэг вэ гэхээр хүү маш залуудаа буюу дөнгөж 10 настай байхдаа л биеийн бүх хэсгээ өв тэгш хөгжүүлж, сайхан бие галбиртай болж чадсан байна. Ричард 1992 оны 4-р сарын 15-нд Украйнд төрсөн ч өдгөө хоёр настай байхдаа эцэг эх Павел ба Лена нарынхаа хамт АНУ-д нүүж иржээ. …

  • 8 April

    Түүхэнд тэмдэглэгдсэн зүүднүүд

    “Монголын нууц товчоо”-ноо эзэн Чингэс хаан нэгэн шар дэвсэг дээр гарч толбот бор морины дэл дээр  ташуураа тулан зүүрмэглэж байхдаа өндөр уулын цаадах өргөн шар талд гурван хар тугтай гурван зуун дайсан байна, тэдний хошууч баатар нь зээрд морьтой явна гэж зүүдлээд энэ зүүдээ зургаан сайддаа ярихад Шихихутаг уг зүүд үнэн эсэхийг магадлахаар явбал үнэхээр л гурван зуун тайчууд дайлаар …