virtual

April, 2014

  • 3 April

    “Аль Кайда”-гийн дайчдаас өшөөгөө авчээ

    Йеменийн агаарын цэргийн хүчний байлдааны онгоц “Аль-Кайда” бүлэглэлийн дайчид орогнож буй Абьян мужийн Мах федид агаарын цохилт хийжээ. Энэхүү цохилт нь өнгөрсөн мягмар гаригт “Аль-Кайда” бүлэглэл Йеменийн цэргийн удирдагчийг хөнөөсний хариу ажээ. Агаарын цохилтын явцад “Аль-Кайда” бүлэглэлийн 17 дайчин амь үрэгдсэн байна. Энэ талаар “АР”-д мэдээлжээ. Агаарын дайралтын дараа зэвсгийн агуулахын зүүн хойд хэсгээс амь үрэгдсэн дайчдыг олсон байна. Йеменийн …

  • 3 April

    Дотоодын цэрэг өөр нэр, шинэ бүтцээр ажиллаж эхэллээ

    Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж Улсын онц чухал объектыг хамгаалах зэрэг олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг цагдаагийн байгууллага хариуцан гүйцэтгэхээр болсон. Хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Дотоодын цэргийн ангиуд татан буугдаж Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын харъяа анги /хэлтэс/-ийн бүтэц зохион байгуулалтаар хуучин гүйцэтгэж байсан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын …

  • 3 April

    Нийслэлийн бүх нийтийн цэвэрлэгээ 4-р сарын 19-нөөс эхэлнэ

          Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2014 онд нийслэлийн хэмжээнд хийгдэх тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээний ажлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр, Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, Улаанбаатар такси ХХК, Монголын оюутны холбооны холбогдогдох хүмүүс хийсэн юм. Нийслэлийн хэмжээнд 2014 оны 04 дүгээр сарын 19-нөөс эхлэн  06 дугаар сарын …

  • 3 April

    УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тойрогтоо ажиллана

    УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ирэх өдрүүдэд өөрийн сонгогдсон тойрог Чингэлтэй дүүрэгт ажиллах гэж байна. Тэрээр дүүргийнхээ 19 хорооны иргэд, сонгогчидынхоо санал бодлыг сонсох ба энэ сарын 4-нөөс уулзалт эхлэнэ. Уулзалтаар хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах, санаачилж боловсруулсан хуулийн төслийн талаар танилцуулах ажээ. Дүүргийнхээ иргэдийн санлыг сонсож, хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгах юм байна. Энэ …

  • 3 April

    Египетийн хогны хот /фото/

    Хүн төрлөхтний түүх соёлын өлгий болсон Египетэд хогон дунд амьдардаг хэсэг бүлэг хүмүүс бүр бүхэл бүтэн хогны хот гэж байдаг ажээ. Тус хотод Египетийн томоохон хотуудын бүхий л хогийг авчирдаг бөгөөд энд амьдардаг хүмүүс хогноос зарж борлуулан мөнгө болгох боломжтой эсвэл дахин ашиглаж болохуйц зүйлсийг түүж ангилдаг байна. Ийнхүү ангилах ажиллагаа явагдсанаар хүмүүс энэ бүх хогны 80 хувийг мөнгө болгон …

  • 3 April

    Б.Бат-Эрдэнэ: Монгол улсын хөгжил гэж хүн бүр яриад байна. Ерөөсөө хүний хөгжлийг нэн түрүүнд тавих хэрэгтэй

    Монголын залуучуудын дуу хоолой болж нийгэмд болж бүтэж буй мөн  бүтэхгүй байгаа болгоны төлөө хүчтэй дуугардаг холбоодын нэг нь Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо. Тус холбооноос өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн залуучуудын талаар баримтлах төрийн бодлого хэмээх төслийг эхлүүлсэн юм. Энэхүү төслийн талаар болон өнөөгийн залуучуудын асуудлын талаар НАМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцснаа уншигч та бүхэндээ хүргье. -Нийгмийн …

  • 3 April

    Эрдэмтдийн аймшигтай туршилтууд

    Амьд организм гэж юу вэ. Хэрхэн энэ амьд организмыг зогсоохгүй байж болох вэ. хүн мөнхийн настай байж болох уу гээд л эрдэмтэд заримдаа хүний ой ухаанд багтамгүй тун хачирхалтай судалгаа, шинжилгээний ажил хийдэг. Гэвч зарим эрдэмтдийн хийсэн аймшигтай судалгааны ажлууд түүхийн шарласан хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг.  Хэдийгээр шинжлэх ухааны нээлт, судалгаа гэж нэрлэж байгаа ч энгийн хүмүүсийн хувьд аймшиг, жихүүдэс …

  • 3 April

    Хаврын тариалалтад шаардлагатай үрийн 6800 тонн нь импортоор орж иржээ

    Энэ оны хаврын тариа­лалтыг нийт 373.5 мянган га талбайд хийх бөгөөд үүний 304.5 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 24.1 мянган га-д тосны ургамал, 10.3 мянган га-д малын тэжээл тариалах юм байна. Хаврын тариалалтад нийтдээ 48 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарчээ. Аж ахуйн нэгж, иргэдийн хувьд 26.8 мянган тонн, Тариалан эрх­лэл­тийг дэмжих …

  • 3 April

    Японы мафи “Ямагучи-гуми” өөрийн гэсэн албан ёсны сайттай болжээ

    Японы мафийн хамгийн том бүлэглэл болох “Ямагучи-гуми” өөрийн гэсэн албан ёсны сайттай болжээ. Тэнд тус якуза бүлэглэлийн сүлд дууг байршуулснаас гадна хар тамхитай тэмцэх уриалгыг тавьсан байна. Шинэ сайт мафийг муу муухай зүйл гэж боддог төсөөллөөс ангижруулахад зориулагджээ. Мөн уг сайт тус байгууллагын гишүүдийг улам нягт болгох зорилготой гэнэ. Сонирхолтой нь, тус сайт дээр гэрэл зургийн цомог байршуулсан аж. Тэдгээр …

  • 3 April

    Нүүрсний жишиг үнийг Хятадын http://en.sxcoal.com сайтын мэдээллээр тооцохоо больжээ

    Сүүлийн нэг жил Хятадын en.sxcoal.com сайтын мэдээллээр тооцдог байсан экспортын нүүрсний жишиг үнэ энэ сараас өөрчлөгдөж, гэрээний үнээр тооцохоор болж байна. Өнгөрсөн сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын жишиг үнэ тооцох аргачлалыг өөрчлөхөөр болжээ. Экспортын нүүрсний жишиг үнийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахад хэрэглэдэг. 2007 оноос хойш мөрдөж эхэлсэн жишиг үнийг 2012 оны 10 дугаар сар хүртэл …

  • 3 April

    Хүний толгойгоор сувинер хийж зардаг байжээ

    Өмнөд Америкийн зарим овог аймагт нэгэн хачирхалтай ёс заншил байдаг нь дайсныхаа толгойг авч хатаан сахиус болгох. Тэд толгойг авч зөвхөн арьс үсийг нь аван муми болгон хатааж, бэлэг дурсгалын зориулалтаар хадгалдаг. 1976 онд Германы хуульч Михаэль Роже Хамбургийн нэгэн бэлэг дурсгалын дэлгүүрт орсон байна. Тэнд зангидсан нударгын чинээ хүний дүрс бүхий дурсгалын зүйлс олон байжээ. Ихэвчлэн хар арьст хүмүүсийн …

  • 3 April

    Гүүгл тархи-2

    Түрүүч нь №50 дугаарт Өчигдөр орой тог тасраад, удалгүй утасны цэнэг дуусаад гэрийнхэнтэйгээ ярьж үзлээ. Манай гэрийнхэн чинь их дажгүй хүмүүс байдаг юм байна… гэх онигоонд “нүүр ном”-ынхон хэдэн мянгаараа лайк дарж, төдий чинээгээр “шэйр”-лэж байна. Бидний гэр бүлийн харилцаа аажмаар хөндийрч буйн тод жишээ шүү. Үүнийг батлах мэт Гэр бүлийн харилцаа судлаач, сэтгэлзүйч Анне Даугетс “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа …

  • 3 April

    Португалийн чулуун тосгон Монсанто

    Уулын налуу дагуу байрласан Монсанто тосгон нь Портуальд маш алдартай юм. Тосгоны голд аварга том үхэр чулуу байрлах бөгөөд, нарийн гудамжуудтай. Эл тосгон 1938 онд байгуулагдсан юм байна.

  • 3 April

    Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүд энэ сарын 15-наас эхлэн амралтын өдрүүдэд ажиллана

    Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2 үе шаттайгаар эхэлсэн. Энэхүү ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 2014 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн 2014 оны 05 дугаар сарын 31-ныг дуустал Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүдийг …

  • 3 April

    Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнээс Б.Батзориг алтан медаль хүртжээ

    ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХIХ удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт гуравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Азербайжан, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Монгол, Узбек, Украин, Энэтхэг, Япон зэрэг гадаадын 10 орон, ОХУ-ын бүрэлдхүүний Кемеров, Новосибирск, Эрхүү муж, Байгалийн чанадахь болон Красноярскийн хязгаар, Буриад, Хакас, Тува, Якутын бүгд найрамдах улсын …