virtual

April, 2014

  • 3 April

    Тараг идвэл батганд дарлуулахгүй

    Элдэв хольцгүй цэвэр тараг идвэл маш богино хугацаанд батганаасаа ангижирч болно гэдгийг гоо сайханчид өгүүлэв. Судалгааны ажлуудыг хэд хэдэн улс, орны эрдэмтэд явуулсан бөгөөд тараг арьсанд нааштай нөлөөлөл үзүүлж, түүний байр байдлыг сайжруулдаг нь тодорхой болжээ. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд сүүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүн болох аарц, тараг, ааруул зэрэг нь арьсны гадаргууд маш сайн нөлөөлөл үзүүлдэг болохыг олж мэджээ. Тэдний явуулсан …

  • 3 April

    Манай дөрвөн иргэн биеэ үнэлсэн хэргээр гадаадад саатуулагджээ

    Энэ оны эхний улиралд хилийн чанадад манай улсын нийт 56  иргэн гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ГХЯ-ны Консулын газарт ирсэн байна. Дээрх иргэдээс 20 нь хулгайн, 8 нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, 6 нь танхайн, 5 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний журам  зөрчсөн, 4 нь биеэ үнэлсэн хэргээр саатуулагдсан байна. …

  • 3 April

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш /4 сарын 2-ны байдлаар/

    Махны дундаж үнэ 2014 оны 4-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7635 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8555 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 75 төгрөгөөр, үхрийн цул мах 3.5 хувиар буюу 350 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний …

  • 3 April

    ”Нарантуул”-ын дулааны худгаас дахин цогцос олджээ

    Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” ОУ-ын худалдааны төвийн зүүн хаалганы хажууд дулааны худагт хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагаар Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад нэр хаяг нь тодорхойгүй 40-45 орчим насны эрэгтэй хүн дулааны худагт нас барсан байсныг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

  • 3 April

    Намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзана

    Улс төрийн намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар өнөөдөр Төрийн ордны Б танхимд 10:00 цагт уулзалдах гэж байна. Уулзалтаар намууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг онцлон ярилцаж, санал солилцох ажээ. МАН-аас санаачлан зохион байгуулдаг улстөрийн намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт өнгөрсөн нэгдүгээр сард болж байсан билээ.

  • 3 April

    Улаанбаатар хотыг дэлхийд сурталчилна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “МонЦамэ”, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар хамтран Монгол улс, Улаанбаатар хотын талаар тусгайлан бэлтгэсэн эерэг мэдээ, мэдээллийг түгээх замаар аялах жуулчлахад тааламжтай зорих газрын дүр төрхийг зорилтот зах зээлийн орнуудад бүрдүүлж улмаар улс, нийслэлд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой гэрээ байгууллаа. АНУ-ын Ассошиэтэд пресс, Английн Ройтерс, ОХУ-ын Итар Тасс, БНХАУ-ын Синхуа, Японы Киодо …

  • 3 April

    “Киви” хамтлагийн дуучин Агийгийн тухай сонирхолтой баримтууд

    1.   “Киви” хамтлагаар овоглосон П.Алтанцэцэг буюу Агий энэ жил 24 настай. Жил бүрийн 11 дүгээр сарын 2-нд түүний төрсөн өдөр тохиодог. Хилэнцийн ордных. Энэ ордны бүсгүйчүүд авьяастай, даруухан, шаргуу хөдөлмөрч байдаг гэнэ. 2.    Түүний өндөр 174  см. 3.    “Гэгээрэл” 10 дугаар сургуулийг төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. 4.    Нэг ахтай. Айлын ганц охин. Тийм учраас аав ээждээ дэндүү эрх./Хэвлэлд ингэж …

  • 3 April

    ДОХ-ын 5 шинэ тохиолдол бүртгэгджээ

    Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрөгч гуравдугаар сард нийт 841 хүн хандаж үйлчлүүлсэнээс 40 үйлчлүүлэгчид бэлгийн замаар дамжих халдвар оношлогдож, хяналтанд авагдаж, хавьтлын судалгаа хийж, эмчилгээнд орсон байна. Мөн өнгөрөгч сард ХДХВ-ын халдварын 5 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр лабораториор батлагдсан ХДХВ-ын халдварын нийт тохиолдлын тоо 158 болж, БЗДХ,ХДХВ-ын халдварын тархалтын судалгааны ажлыг  үргэжлэн явагдаж байгаа юм …

  • 3 April

    Онгоцны хар хайрцаг ердөө энэ сарын 7-ныг хүртэл дохиогоо илгээх л цэнэгтэй

    Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак сураггүй болсон онгоцны эрлийн ажиллагааг удирдан явуулж буй Австралийн Пертэд хүрэлцэн очсон байна. Тэрээр эрлийн ажиллагааны асуудлаар Австралийн Ерөнхий сайд Тони Эббот болон эрлийг удирдаж буй агаарын хүчний маршал асан Ангус Хюстон нартай уулзах юм байна. Эрлийн ажиллагаа дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байгаа ч одоогоор баттай ямар ч баримт олоогүй байгаа бөгөөд онгоц унасан …

  • 3 April

    Попын хааны цацагдаагүй 8 дуу бүхий шинэ цомог худалдаанд гарна

    Попын хаан Майкл Жексон агсаны олон нийтэд цацагдаагүй 8 дуу бүхий шинэ цомог ирэх тавдугаар сард худалдаанд гарах аж. Энэхүү цомгийн нэр нь  “Xscape” бөгөөд цомогт багтсан  дуунууд нь анхны бичигдсэн хувилбараараа хүрэх юм байна.

  • 3 April

    www.president.mn веб сайтын монгол бичгийн хувилбартай танилцана уу

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2010 оны долдугаар сард Монгол бичгийн албан хэрэглээ нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зарлиг гаргасан билээ. Уг зарлигийг 2011 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд зарлигийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн   газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, …

  • 3 April

    Биеэ суллан тайвшрах хялбар дөрвөн дасгал

    Релаксаци буюу биеэ суллан тайвшрах дасгалууд нь таны бүх стрессийг тайлж, амрах, хүчээ сэлгэх шалгарсан арга юм. Өдөр болгон ердөө 10-15 минутыг биеэ суллах, сэтгэлээ амирлуулах дасгал хийхэд зориулаад байхад л тун богино хугацаанд биеэ суллаж, хүчээ сэлгэж сурна. Биеэ суллах, хүчээ сэлгэх, стрессээ тайлах дөрвөн арга гэдэгт амьсгалаа ашиглах, төсөөллөө ашиглах, булчингаа чангалах, үгэн үнэмшүүлэлт ашиглах гэсэн дөрвөн арга …

  • 3 April

    Хүчиндүүлсэн гэх Г.Дэлгэрмаа “Мах Импэкс” компаний нэр хүндэд халдаж байжээ

    Б.Батгэрэл: Г.Дэлгэрмааг уучлалт гуйна гэж найдаж байна Нэгэн үе Г.Дэлгэрмаа гэгч бүсгүй “Мах импэкс”-ийн хиамнаас цэнхэр бэх шиг бодис гарсан хэмээн өөрийн цахим хуудаснаа тарааж, улмаар зарим мэдээллийн сайтууд үүнийг өөр өөрийн өнцгөөс тайлбарласан билээ. Тиймээс “Мах импэкс”-ээс хэвлэлийнхэнд хандаж тайлбар хүртэл хийж байсан бол энэ асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Эцэслэн шийдэгдээгүй гэдэг нь шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл …

  • 3 April

    Лэди Гагад зөвлөгөө өгсөн бяцхан охины захидал

    Техас мужид амьдардаг зургаан настай Анна гэх охин дуучин Леди Гагад захиа явуулсан тухай “Daily mail.com” мэдээллээ. Анна охин захиандаа “Уучлаарай хатагтай Гага, намайг Анна гэдэг. Би үргэлж боддог. Таны хувцасны загварыг ямар хүн гаргадаг тухай. Та тэр хүнээ ажлаас нь даруй халах хэрэгтэй. Надад итгээрэй. Ээжийн минь хэлсэнээр, эмэгтэй хүн хөөрхөн харагдахын тулд өндөр өсгийт өмсдөг гэсэн. Харин таныг …

  • 3 April

    Бахархмаар 6 настай Муай Тай дайчид

    Германы гэрэл зурагчин Сандра Хён дөнгөж 6-хан настай Муай Тай зодоонч хүүхдүүдийн тухай цуврал гэрэл зургийн сурвалжлага хийжээ. Тайландад ядуурал маш их тул эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ аймшигт тулаанд өгч мөнгө олдог байна. Жаалууд багаасаа хатуужил суун зөвхөн ялахын төлөө тэмцсээр 20 жилийн дараа энэхүү тулаанаас чөлөөлөгддөг аж. Хүүхдүүд яг л мэргэжлийн тамирчид шиг зодолдох бөгөөд хэр их ялна …