Онгоцны хар хайрцаг ердөө энэ сарын 7-ныг хүртэл дохиогоо илгээх л цэнэгтэй

4545Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак сураггүй болсон онгоцны эрлийн ажиллагааг удирдан явуулж буй Австралийн Пертэд хүрэлцэн очсон байна. Тэрээр эрлийн ажиллагааны асуудлаар Австралийн Ерөнхий сайд Тони Эббот болон эрлийг удирдаж буй агаарын хүчний маршал асан Ангус Хюстон нартай уулзах юм байна.

Эрлийн ажиллагаа дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байгаа ч одоогоор баттай ямар ч баримт олоогүй байгаа бөгөөд онгоц унасан байж болзошгүй Энэтхэгийн далайн өмнөд хэсэг буюу Австралийн Пертээс баруун тийш 1500 км-ын зайд 221 мянган ам км газарт эрлийн ажиллагааг төвлөрүүлэн явуулж байгаа аж. Өчигдрөөс хар хайрцгийг хайх ажил Их Британийн шумбагч онгоц нэгдсэн бөгөөд хар хайрцаг илрүүлэгч тусгай төхөөрөмжтэй Австралийн усан флотын “Ocean Shield” усан онгоц мөн ажиллагаанд оролцохоор зэхэж байгаа юм байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар онгоцны хар хайрцаг ердөө энэ сарын 7-ныг хүртэл дохиогоо илгээх л цэнэгтэй байж болзошгүй гэнэ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …