Лэди Гагад зөвлөгөө өгсөн бяцхан охины захидал

Техас мужид амьдардаг зургаан настай Анна гэх охин дуучин Леди Гагад захиа явуулсан тухай “Daily mail.com” мэдээллээ. Анна охин захиандаа “Уучлаарай хатагтай Гага, намайг Анна гэдэг. Би үргэлж боддог. Таны хувцасны загварыг ямар хүн гаргадаг тухай. Та тэр хүнээ ажлаас нь даруй халах хэрэгтэй. Надад итгээрэй. Ээжийн минь хэлсэнээр, эмэгтэй хүн хөөрхөн харагдахын тулд өндөр өсгийт өмсдөг гэсэн. Харин таныг өндөр өсгийт өмсөөд гарч ирэхээр би айх юм. Бүдрээд унах вий дээ гээд. Та хөөрхөн. Тэгэхдээ таны хувцаслалт муухай. Манай сургуульд охидын клуб гэж байдаг юм. Бид нар долоо хоногийн баасан гарагт нэг удаа уулзаж, Холливудын хөөрхөн хүүхнүүдийн тухай ярьж, тэднээс үлгэр дууриалал авдаг. Харин таны тухай ярихыг багш минь хориглодог. Багш таныг гажигтай гэж хэлсэн” хэмээн бичжээ.

Леди Гага энэхүү захиаг хүлээн авсаныхаа дараа “Twitter” хуудаснаа “Баярлалаа Анна. Миний хувцаслалт чамд таалагдахгүй байгааг ойлгож байна. Амьдрал бол эрээн бараан гэдгийг бүү март. Миний хувцаслалт үргэлж төгс байвал утгагүй шүү дээ” гэж жиргэжээ.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …