Өмнөд Америкийн зарим овог аймагт нэгэн хачирхалтай ёс заншил байдаг нь дайсныхаа толгойг авч хатаан сахиус болгох. Тэд толгойг авч зөвхөн арьс үсийг нь аван муми болгон хатааж, бэлэг дурсгалын зориулалтаар хадгалдаг.
1976 онд Германы хуульч Михаэль Роже Хамбургийн нэгэн бэлэг дурсгалын дэлгүүрт орсон байна. Тэнд зангидсан нударгын чинээ хүний дүрс бүхий дурсгалын зүйлс олон байжээ. Ихэвчлэн хар арьст хүмүүсийн дүр бүхий байсан ч ганцхан цагаан арьстай хүний дүртэй жижигхэн толгой байж. Роже тэрхүү толгойг тогтон байж удаан хартал алга болсон хүүгийнх нь царайтай нүгэлгүй адил санагджээ.
Тэрээр хурдхан шиг “дурсгал”-ын зүйлийг худалдаж аваад шууд л цагдаа руу явсан байна. Гэвч цагдаа нар мөр хавчин хүлээж аваад энэ бол зүгээр л сувинер, тоглоом шүү дээ. Үүнд чинь хавтаст хэрэг нээх ямар ч шалтгаан алга гэв. Гэвч хүүгээ алдсан эцэгт нэг л хачин санагдаж, бүх юмны зангилааг эндээс олно гэдэгтээ итгэлтэй байв. Тэрээр хувийн мөрдөгч хөлслөн, энэхүү дурсгалыг хаанаас хэрхэн нийлүүлж байгааг мөрдүүлэв. Хуучны мөрдөгч Йохан Дрейер энэхүү сувинерийг нийлүүлдэг төв дэлгүүр Лондонд байгааг илрүүлж, Англиас нэгэн негрийн толгой худалдан аваад шинжилгээнд өгчээ. Гэтэл эртний өмнөдамерикийн хивора омгийн уламжлалт аргаар хүний нүүрсний арьсыг хатаан хийсэн байна гэдгийг илрүүлжээ. Энэ омог нь Эквадорын бүсэд өөрийн хуучны ёс заншлаа хадгалсаар үлдсэн цөөхөн омгийн нэг байлаа. Хиваро омгийнхон хүний толгойг өөрсдийн хачин ёс заншлын дагуу хатаан хадгалдаг.
Үстэй нь хамт нүүрний арьсыг тусгай бэлтгэсэн өвс бүхий усанд удаан дараад үс нь гялалзсан өнгөтэй болж, арьсны хэмжээ багасан хатдаг байж. Дараа нь элс эсвэл жижиг чулуу бүхий уутанд наан оёж бэлтгээд тухайн хүнд байсан хэрцгий сүнсийг зайлууллаа гэж үздэг байсан гэнэ.
Харин энэхүү арьс үс нь тухайн үндэстний хувьд сахиус болж үлддэг байсан гэнэ.
Өмнөд америкт энэ ёс заншлыг аль хэдийнэ халсан ч цуглуулагчдын хувьд энэ бол хамгийн сонирхол татсан бэлэг дурсгалын зүйлсийн нэг хэвээр байсан юм. Тийм учраас толгойн “ан” үргэлжилсээр байж. Мөрдөгч толгойг Эфиопоос Лондон руу нийлүүлж байгааг олж илрүүлсэн гээд энэхүү аймшигт аллагын төв нь Төв Африкийн Бүгд найрамдах улсад буй төдийгүй тэдний мөрөөр нь орсноо илэн далангүй захиалагчдаа хэлсэн байна..Чухам энэ аймшигт хэргийн золиос нь Михаэль Рожегийн хүү болжээ гэдгийг ч хэлжээ.
Дрейер Банги орж, орон нутгийн цагаан арьстнуудыг болгоомжтой байхыг сануулсан бөгөөд тухайн үед тус улсыг хүний махан идэштэн Бокасс хаан удирдаж байж. Бангид ажиллаж байгаа цагаан арьстнууд хамраа ч хотоос гадагш гаргахын хүсэлгүй маш сэрэмж болгоомжтой амьдрах болжээ. Гэвч хүмүүс алга болсоор байлаа. Ихэвчлэн гэрээ хэлэлцээр хийхээр явсан хүмүүс хэзээ ч эргэж ирэхгүй алга болсоор байв. Дрейертэй хамтран ажиллаж байсан мөрдөгчид удалгүй уул шиг алт амласан ч энэхүү хэргийг мөрдөхөөс татгалзаж байна гэдгээ илэрхийлээд ноён Рожег ч ингээд зогс гэдгийг анхааруулав. Гэвч Дрейер эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэх гэж хичээж байлаа. Нэгэн өдөр үл таних африк эр түүнд Банги хотын захад уулзаж ярилцах зүйл байна хэмээн дамжуулав. Ажил хэрэгч байрын африк эр түүнтэй ярилцахаасаа өмнө виски санал болголоо. Мөрдөгч тэр даруй бүхнийг ойлгож халааснаасаа буу гарган негр эрийн толгойд тулгалаа.
Негр зөвхөн түүнийг зочноор урих даалгавартай гэдгээ хэлээд виски уугаад ухаан алдсан хойно чинь голын нөгөө эргээс хүмүүс ирж таныг авч явах ёстой хэмээж байв.
1979 онд дээрэмчдийн энэхүү арлыг цэргийнхэн эзлэн авав. Банги хотын цагаан арьстнууд дээрэмчид хүний толгойн араас хөөцөлдөн аймшигтай бизнес хийж байсныг илрүүлэв. Тэр бүх л Африкаар хэрэн тэнэн шинэхэн цогцосыг “ангуучилж” байжээ. Харин тэрхүү толгойн дүрст аймшигт сахиусыг хэрхэн хийх аргыг ганцхан хүн л мэддэг байсан бөгөөд ангуучид нь түүнийг Коко хаан хэмээн нэрлэдэг байсан гэнэ. Коко бол Өмнөд Америкийн индейн омгоос гаралтай эр.
Том гэдэс, саглагар үстэй эрийг харсан хүмүүс нь гар хөлдөө дүүрэн элдэв зүйл зүүчихсэн, залуу бүсгүйчүүдээр байнга хүрээлүүлж байдаг нэгэн гэжээ. Тэр бүсгүйчүүдийг тамлан зовоож, таашаал хүртэж, үүнийгээ тэрхүү аймшигт сахиусыг хийхийн тулд энерги өөртөө хуримтлуулах арга хэмээн тайлбарладаг байсан гэжээ. Дээрэмчид Коког алтаар үнэлэн , эдлэнгээсээ тавьж явуулахыг хүсдэггүй байж. Дээрэмчдийн бүлэг илэрсэн даруйд өнөөх Коко тодорхойгүй шалтгаанаар нас барж, түүнтэй хамт толгойн арьсыг хатаах аймшигт технологи мөнхөд булшлагдсан гэж үздэг. Харин мөрдөгч өнөөг хүртэл гарч ирээгүй алга болсон гэдэг. Түүнийг нэг бол алуулсан эмвэл дээрэмчдийн бүлгийн өшөө хонзонгоос эмээн өнөөг хүртэл нуугдаж амьдарч байна ч гэж таамагладаг.
Санал болгох мэдээ
Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ
МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …