ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эхнэр Людмилагаас салах болсныг өнгөрсөн оны зургадугаар сард оросын телевизийн шууд эфирээр олонд мэдэгдэж байсан билээ. Гэтэл тэдний гэрлэлт дөнгөж өчигдөр /IV.2/ хууль ёсоор цуцлагдсан болохыг Кремлийн төлөөлөгч мэдээлжээ. Ийнхүү ОХУ-ын төрийн тэргүүн 30 гаран жил ханилсан эхнэр, хоёр охиныхоо ээжээс албан ёсоор саллаа. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин удаан хугацааны нууц амраг Алина Кабаеватай …
virtual
April, 2014
-
4 April
Хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй
Насаараа төрийн албаны хар бортой зууралдаж яваа найз маань “Жирийн иргэд хууль дүрмийг яг таг хэрэгжүүлдэг. Харин дарга нар зүгээр нулимдаг. Дарга нар хэзээ ч хуулийн дагуу ажил хийнэ гэж байдаггүй” хэмээн гасалж суусан. 1990 онд Монгол улс 55 хуультай байлаа. Харин одоо 800 хуультай болсон. Уг нь хэрэгжүүлдэг бол хангалттай олон хууль бидэнд байна. Гэвч хуулийг хэрэгжүүлж нийгэмд үлгэр …
-
4 April
Өмнөд Солонгосын эргээс Монголын далбаатай усан онгоц алга болжээ
Монголын далбаатай, усан онгоц Өмнөд Солонгосын эрэг орчимд алга болсон талаар BBC мэдээлж байна. Тус онгоцны багийн гишүүд Хойд Солонгосын иргэд байжээ. Өмнөд Солонгосын эргийн харуул хамгаалалтын албанаас мэдээлснээр тэд өнөө өглөө эрт дохио хүлээн авсан гэнэ. Дамжуулсан координатын дагуу дээрх хөлөг онгоц Йосу боомт хотоос умард зүгт 130 км-ийн зайд байсан гэнэ. Аюулын дохио хүлээн авсны дагуу ирсэн аврах …
-
4 April
“Бөгжтэй”, “тэсэрдэг” чихэрнээс аюултайд тооцогдох будагч бодисууд илэрчээ
МХЕГ-ын харъяа лабораторт БНХАУ-аас импортолж буй “Бөгжтэй чихэр”, “Тэсэрдэг чихэр”-ийг шинжилгээнд хамруулжээ. Нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр нянгийн бохирдолтой алтлаг стафилококк, бацилиус цереус илэрсэн гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Химийн шинжилгээгээр зарим улсад хориглосон ходоодны хямрал, харшил, арьсны тууралт үүсгэж болзошгүй аюултай ангилалд хамаарах хүнсний нэмэлт будагч илэрчээ. Иймд жижиглэнгээр савласан дээрх төрлийн нэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглолоо.
-
4 April
Солонгост цагдаагийн газрын гадаа Монгол залуу амиа хорложээ
Солонгос улсын Сөүл хотын төв Шинданг дүүрэг дэх цагдаагийн хэсгийн гадаах хаалганы дэргэд тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Монгол улсын иргэн A(26) амиа хорлон нас барсан явдал боллоо. Монгол залуу А нь өчигдөр өглөөний 06.17 цагийн орчим Шинданг дүүргийн цагдаагийн хэсгийн гадаа 10 минут орчим эргэлдэн зогсож байхдаа хаалганы дэргэдэх хананд хүйтэн мэсээ ишээр нь зоож , …
-
4 April
Н.Батбаяр сайдаас болж “Гудамж” төсөл зогсоно
Чингис бондын мөнгөнөөс 200 сая ам.доллар гарч сайдын найз гэгдэх Б.Батболдын гарт очсон Сүр дуулиантайхан эхэлж байсан “Гудамж” төслийн ажил зогсох дээрээ тулжээ. Харин энэ асуудал эрх баригчдын дунд багагүй маргаан дагуулж эхлээд байгаа юм байна. Тодруулбал Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Энэ жил хотын зам шинэчлэх ажилд бондын мөнгөнөөс нэг ч төгрөг гаргахгүй” гэж хэлсэн нь хотын захирагч Э.Бат-Үүлийн …
-
4 April
Техникийн сааталтай гэгдсэн МИАТ-ын онгоц УЛААНБААТАР РУУ хөөрлөө
08:56 2014/04/04 Дөнгөж сая авсан мэдээллээр техникийн сааталтай гэгдсэн онгоц УБ-ын цагаар 08.35-д Инчоноос Улаанбаатар руу хөөрсөн талаар нисэхийн лавлах ажилтан мэдээллээ. Тус онгоц Чингис хаан олон улсын онгоцны буудалд 11.50 цагт газардах юм байна. 00:03 2014/04/04 МИАТ-ийнхэн онгоц нь ШАТАХУУН АЛДАЖ байсныг мэдээгүй хөөрөх гэж байв уу?! БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас 2014.4.3-ны 14:50 цагт Улаанбаатар руу хөөрөх ёстой байсан МИАТ-ын онгоцонд …
-
4 April
Б.Наранхүү гишүүн паркийн газар дээрээ 68 давхар цамхаг сүндэрлүүлэх нь
Монголын тэргүүн баячуудын нэг гэгдэх “Мон-Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой мэдээлэл infomongolia.com сайтад гарчээ. “Монголд хамгийн өндөр гэгдэх 68 давхар барилгыг Никкэн Сэккэй групп барихаар боллоо” гэсэн гарчигтай уг нийтлэлд дурьдсанаар энэхүү барилгын захиалгыг “Мон-Уран” компани өгсөн аж. Нэг компанийн хувьд барилгын захиалга өгөх нь энгийн асуудал мэт боловч энэхүү баригдах газрынх нь байршил олны анхаарлыг татсан, маргаантай …
-
4 April
60 метрээс унаад амьд үлдсэн муур
БНСУ-д зургаан сартай муур 24 давхраас унаад амьд үлджээ. Пусан хотын оршин суугч Шиний тэжээж байсан зургаан сартай муур, өнгөрсөн сарын 30-ны 23.00 цагийн орчим онгорхой байсан гэрийнхээ цонхоор доош унасан байна. Англи үүлдрийн Abyssinian төрлийн энэхүү муур нь орцны дэргэдэх 30 см урт, 20 см өргөн цэцгийн мандал дээр унасан бөгөөд ил харагдах ямар нэгэн гэмтэл аваагүй байсан гэнэ. …
-
4 April
НАСА ч бас ОХУ-д эсэргүүцэл илэрхийлнэ
Украины хямралтай холбоотойгоор АНУ-ын сансрын агентлаг НАСА ч мөн эсэргүүцлээ илэрхийлэн шахалт үзүүлэх зорилгоор Олон улсын сансрын станц дээр ОХУ-тай хамтран явуулж буй ихэнх үйл ажиллагаагаа түр зогсоохоор болжээ. Гэхдээ Олон улсын сансрын станц дээрх үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, аюулгүй байдлыг хангах тал дээр “Роскосмос”-той үргэлжлүүлэн хамтран ажиллана гэжээ. Талуудын хамтран ажилладаг хамгийн гол салбаруудын нэг нь сансар судлал тул …
-
4 April
Эрлийн ажлыг дэвшилтэт технологийн тусламжтайгаар хайна
Сураггүй болсон онгоцны ээлжит өдрийн эрлийн ажилд дэвшилтэт технологиор тоноглогдсон 20 гаруй усан онгоц, нисэх онгоц оролцуулахаар болсон бөгөөд цаг агаарын байдал таатай байгаа тул эрэл амжилттай болно хэмээн найдаж буйгаа Австралийн зүгээс мэдээлжээ. Энэ өдрийн эрлийг Энэтхэгийн далайн нэлээд алслагдмал хэсэгт ойролцоогоор 217 мянган ам км талбайд явуулах юм байна. Их Британийн шумбагч онгоц болон АНУ-ын загварчилсан хар хайрцаг …
-
4 April
Хөхөгчин могой өдөр
Аргын тооллын 4 сарын 4, Сугар гараг. Билгийн тооллын 5, Чөлөөт эх одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил …
-
4 April
Вьетнам иргэдийг албадан гаргаж дууссан гэнэ
Монгол Улсад одоогийн байдлаар 28-30 мянга орчим гадаадын иргэн ажиллаж, амьдарч байгаа талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв. Хуулиар 90 мянгаас дээшгүй гадаадын иргэд Монголд оршин суухыг зөвшөөрсөн байдаг бөгөөд гадаад иргэдийн дийлэнх нь БНХАУ, Ардчилсан Солонгос, Вьетнам улсын иргэд юм. Сүүлийн жилүүдэд амьдран суух зөвшөөрөлгүй Вьетнам иргэд ихсэх болсон бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар /хуучнаар …
-
4 April
Улаанбаатарт 10 хэм дулаан байна
Малчид, ард иргэдийн анхааралд: Ой хээрийн бүс нутгийн хуурайшилт 3-4-р зэрэгт хүрсэн тул, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2014 оны 04 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 0-5 градус хүйтэн, Алтайн уулархаг …
-
4 April
Мэргэжлийн сумогийн 71 дэх Ёкозуна Какүрюү Ананд аваргын анхны ёслогоогоо үйлдлээ
Мэргэжлийн сумогийн 71 аварга цолыг хүртсэн шинэ Ёкозуна Какүрюү буюу Монгол улсын иргэн Мангалжавын Ананд мэргэжлийн сумогийн холбооны удирдах зөвлөл болон олон нийтийн өмнө анх удаагаа Ёкозунагийн ёслолыг хийжээ.Үүний дара тэрээр хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултанд хариулт өгсөн байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл